Канадын тарифыг эсэргүүцсэн сурталчилгаанд уурласан Трамп гаалийн татварыг нэмлээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гарагт /2025.10.23/ Канад улстай хийж байсан худалдааны хэлэлцээгээ цуцалсан. Шалтгаан нь тарифыг эсэргүүцсэн сурталчилгаатай холбоотой. Канадын Онтарио мужийн дарга Дуг Форд тэрхүү сурталчилгааг хийлгэсэн юм. Тус сурталчилгаа дээр АНУ-ын Ерөнхийлөгч агсан Роналд Рейган тарифыг эсэргүүцсэн үг хэлж байгаа нь гардаг. Рейган бол Трампын Бүгд найрамдах намын нүүр царай байсан хүн юм.
Онтарио мужийн дарга Канадын Ерөнхий сайд Майк Карнитай ярилцсаны эцэст худалдааны хэлэлцээг үргэлжлүүлэхийн тул сурталчилгааг цацахаа зогсоосон. Гэсэн ч баасан гарагт /2025.10.24/ бейсболлын лигийн тэмцээн дээр тус сурталчилгаа гарсан байна. Үүнд “уурласан" Трамп Канадын бараанд оноож буй тарифаа 10 хувиар нэмжээ. Канад долларын ханш уг явдлын дараа унасан байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.