НИЙГЭМСПОРТ

МСБХ: Улирлыг амжилтаар тэргүүлсэн 3 багаас "MVP" тодорно

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний Дээд лиг”-ийн шинэ улирлын тоглолтууд эхлээд удаагүй байгаа юм. Баг тамирчид бүтэн улирлын турш өрсөлдсөний эцэст улирлын шилдэг баг, шилдэг тамирчдаа зарлаж тодруулдаг уламжлалтай. Энэ жил дээд лигт олон өөрчлөлтүүд орж нээлтийн тоглолтуудаа Дархан хотод зохион байгуулсан. Тэгвэл өнгөрсөн улирлуудад шилдэг тамирчин буюу "MVP"-ийг сонгодог байсан журмыг энэ улиралд өөрчилжээ. Энэ тухай МСБХ-ны "Үндэсний Дээд лиг"-ийн тэмцээнийг зохион явуулах журмаас шилдэг тамирчдыг хэрхэн тодруулахаа мэдэгдсэн байна.

Жил бүр олны анхаарлыг татдаг шагнал бол улирлын үнэ цэнтэй тоглогч буюу "MVP"-ийн эзэн. Тэгвэл тухайн улирлын амжилтын хүснэгтээр эхний гурван байр эзэлсэн багийн тоглогчийн статистик (дундаж оноо, самбараас бөмбөг авалт, оновчтой дамжуулалт, бөмбөг таслалт, +/-) болон үр ашигт үзүүлэлтээрээ тэргүүлж, улирлын нийт тоглолтын 75 хувиас багагүй тоглолтод оролцсон Монгол тоглогчийг тус шагналаар шагнахаар болжээ.

Амжилт нь ахисан тоглогч буюу "MOST IMPROVED PLAYER"

Тус шагналыг өнгөрсөн улирлын статистик үзүүлэлтээс тухайн улирлын статистик үзүүлэлт нь хамгийн ихээр ахиж гаргасан, улирлын нийт тоглолтын 75 хувиас багагүй тоглолтод оролцсон Монгол тоглогчид олгох юм байна.

"ROOKIE OF THE YEAR" буюу улирлын шилдэг шинэ тоглогчийн шагнал

Тухайн улирлын драфтаар лигт элсэн орсон тоглогчдыг статистик үзүүлэлт статистик (дундаж оноо, самбараас бөмбөг авалт, оновчтой дамжуулалт, бөмбөг таслалт, +/-) болон үр ашигт үзүүлэлтээрээ тэргүүлж, улирлын нийт тоглолтын 75 хувиас багагүй тоглолтод оролцсон Монгол тоглогчийг тус шагналаар шагнана.

Улирлын шилдэг хамгаалан тоглогч (DEFENSIVE PLAYER OF THE YEAR) шагнал

Улиралд нийт багуудыг хамгаалалт үзүүлэлтээр хүснэгтийн эхний тавт бичигдэж буй багийн тоглогчдоос хамгаалалтын эрэмбээрээ тэргүүлж, улирлын нийт тоглолтын 75 хувиас багагүй тоглолтод оролцсон Монгол тоглогчийг тус шагналаар шагнах журамыг баталжээ.

Улирлын шилдэг 6 дахь тоглогч (SIXTH PLAYER OFF THE YEAR) шагнал

Улирлын тоглолтын гуравны хоёроос дээш тоглолтод оролцсон нийт тоглогчдыг статистик үзүүлэлтээрээ тэргүүлсэн Монгол тоглогчийг тус шагналаар шагнана.

Улирлын шилдэг олон улсын тоглогч (INTERNATIONAL PLAYER OFF THE YAER) шагнал

Тухайн улирлын амжилтын хүснэгтээр Эхний гурван байр эзэлсэн багийн тоглогчийн статистик үзүүлэлт (дундаж оноо, самбараас бөмбөг авалт, оновчтой дамжуулалт, бөмбөг таслалт, +/-) болон үр ашигт үзүүлэлтээрээ тэргүүлж, улирлын нийт тоглолтын 50 хувиас багагүй тоглолтод оролцсон гадаад тоглогчийг тус шагналаар шагнах журамтай болсон байна.



Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button