УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ц.Баатарсайхан, С.Бямбацогт нар Ховдын угшилтай Ц.Ням-Очирыг ЦЕГ-ын даргаар жинхлүүлэхээр зүтгүүлж байна

Өнгөрөгч баасан гарагт /2025.10.24/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, хэд хэдэн халаа сэлгээ хийсний нэг нь ЦЕГ-ын дарга. Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Ц.Ням-Очирыг түр томилоод буй юм.

Тэгвэл ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, Бригадын генерал Ц.Ням-Очирыг ЦЕГ-ын даргад жинхлүүлэхээр зүтгүүлж байна. Түүнийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, "Таванбогд" группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нэр зүтгүүлж байгаа гэх мэдээлэл бий. Учир нь, Ц.Ням-Очир Ховдын угшилтай. "Таванбогд"-ын Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайханы холбогдсон асуудал дээр "ажилласан" ч гэгдэж байгаа. Товчхондоо цагдаагийн байгууллагад нөлөө бүхий шинэ дүр гэх. 2022 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар "Бригадын генерал" цол хүртэж байжээ.

Ц.Ням-Очирын хувьд, хуульч, эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр, докторант.

  • 1991 оноос Гал түймэртэй тэмцэх хэлтэст гал сөнөөгч, туслах байцаагчаар ажлын гараагаа эхлүүлсэн.
  • 1996 оноос Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, эдийн засгийн төлөөлөгч, эдийн засгийн ахлах төлөөлөгч, тасгийн дарга, хэлтсийн дарга болсон.
  • 2015 оноос ЦЕГ-ын Дэд дарга бөгөөд Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын даргаар томилогдон ажилласан.
  • 2017 оноос ЭЦА-ны дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын  дарга,
  • 2020 оноос Экологийн цагдаагийн албаны дарга;
  • 2020 оноос Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар томилогдсон.

АТГ-т гаргасан ХОМ-ийг хүргэвэл,

  • Өөрийн орлого: 2020 онд 32 сая, 2024 онд 57 сая
  • Гэр бүлийн орлого: 2020 онд 46 сая, 2024 онд 60 сая
  • Орон сууц: 450 сая
  • Автомашин: 2021 онд 86 сая, 2024 онд автомашингүй болжээ
  • Мал: 2020 онд 26 сая байсан бол 2024 онд малгүй болжээ
  • Хадгаламж: 2020 онд 43 сая, 2024 онд 77 сая
  • Зээл: 124 сая
  • Компани: "Эрдэнэс 5 толгой" ХК, "Автоимпекс" ХК, "Их Итгэмж фенанс" ХЗХ Хоршоо, "Их итгэмж финанс" ХЗХ Хоршоо зэрэгт хувьцаа эзэмшдэг байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
39 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочид
Зочид

Баатарсайхан,Бямбацогт нар балиар хүүхдээ хүмүүжүүлээгүй хэргээ булах гээд хор найруулаад байна уу.Хорчингууд болиорой.

Зочин
Зочин

Цагдаагийн даргын асуудал чинь дандаа улс төртэй холилддог шүү дээ хэнд ч итгэхэд бэрх болж дээ нэг л мэдэхэд хамаатан садангийн тогтолцоо болчихсон байх юм

Зочин
Зочин

Ямар сонин юм бэ, Таванбогдын Баатарсайхан хүртэл цагдаагийн асуудалд нэр холбогддог болж, тэгээд яаж шударга ёс тогтох юм бэ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Сонин юу байхав. Оджарга л засгийн газраа захиалж байхад Баатарсайхан цагдаа зэргийг захиа лнштээ. Энэ улсыг олигархиуд л удирддаг

Зочин
Зочин
Reply to  Зочин

₮ тэй хүн хөгжимөө захиалнаа,гдг чинь чухамдаа л энэ шүү дээ!

Иргэн
Иргэн

Жинхэнэ хамгийн хорчин нь доо. Гэмт хэрэгтэн олон хүний бизнесийг булаасан новш

Зочин
Зочин

Юун Ням-очир үхсэн хатсаны ЦЕГ дарга болох олон юм ярилгүй тэргүүн дэд хийгээл сууж бай. Бараг наад тушаал чин ахдаж хүндэж магадгүй шүү. Баатарсайханаас авилга аваад жангаа идэхийг ч үгүйсгэхгүй шүү бригад генёрал аа!!!!!!!!!!!!!.Бямбацогт чамайг хөнгөнхөн жийнэ шүү бодолтой бай!!!!!!! Ухаар!

Зочин
Зочин

Чингис генеролыг буцаан томилох нь энэ хүнд цагт илүү үр нөлөөтэй байх болов уу.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чингис генералыг томилох нь зөв

Зочин
Зочин
Reply to  Зочин

Эбигийн суга гараар яахнав

Уурхайчин
Уурхайчин

Аль нэг аймагийн угшилгүй хүн олно гэвэл Гадаад орнуудаас тэр тусмаа Америкаас хайх нь дээр байх.

Зочин
Зочин

Ховдын угшилтай гээд л нэг талдаа нутгийн ах дүүсийн сүлжээ ажилладаг нь ил байна даа ингэж төрийн байгууллага дампуурч байгаа юм

зочин
зочин
Reply to  Зочин

энэ балин хамарт сонгууль болгоны дараа ховдоос баахан хүн авчирч төрийн байгууллагууд руу шингээдэг гээд ярьж байхыг сонссон. нэг байгууллага дээр гэхэд л дэмбэрэл гэдэг нөхөр 5 хүн ховдоос авчир шууд оруулж байсан, энэ ховдынхон ер нь яааараа ийм улсууд байна аа тэр пүрэвдорж гээд бас ягаагүй. ийм судалгаа гаргасан ч болно шүү

Зочин
Зочин

124 сая зээлтэй хүн цагдаагийн дарга болвол ашиг сонирхлын зөрчил үүснэ дээ зээлтэй хүн бүр цэвэр шийдвэр гаргахгүй байж магадгүй

Зочин
Зочин

Hovdiin garaltai humuus odoo bugd turiin tom alband garsan bna shuu yamar negen suljee ajillaj bga ni ilt haragdaj bna

зочин
зочин
Reply to  Зочин

маш олон жил энэ сүлжээ ажиллаж байна, тэр төрийн өмчийн хорооноос эхтэй шүү өмч хувьчлал г.м.

Зочин
Зочин

Авлигач Ням-Очир очвол тэгээд дуус2, энэ лаларыг нэг өдөр шалгагдах байх гэдэгт Монголын цагдаа нар хүлээж байна даа

Зочжүжигин
Зочжүжигин

Дарга солигдсон л бол дэд парга заавал солигдох ёстой яагаад гэвэл даргынхаа өмнө нэгжийн ажлыг 100 хувь харицдаг зохион байгуулдаг хүн.харин яагаад даога нар солигдоход энэ хүн үлдээд байдгын бол их л онцгүй болохоор тэр биз

Зочин
Зочин

Бямбацогт шургасаар төрийн эргэлтийг ашиглаж өөрийн хүнээ баатарсайханы эмзэг цэг дээр мөнгө босгож бн

Зочин
Зочин

цагдаа нар баячуудын төлөө ажиллана

Зочин
Зочин

Ингэнэдээ ингэнэ. Ховдынхон хогшдээ. Баямбацогт очсон газар болгоноо ховдоор дүүргэдэг

Зочин
Зочин

Ene Nyam-Ochir geed hun chuluutei baisan bol iluu sain ajillah bhda turd ajillaj bga humuus bugd neg l tovogtei bolchihson haragddag

Зочин
Зочин

Tsagdaagiin baiguullaga uuriiguu tseverlej chadahgui bol tur bugdeeree nurah ni oilgomjtoi bolson bna ene ajil solilt ni neg yumnii door nuugdaj bga

Зочин
Зочин

Ene hunii HUVITSAA ezemshdeg kompaniud bugd mongo bodson gazruud yum bnshdee huuli bus ashig avdag bol uul ni shalgah heregtei

Зочин
Зочин

Цагдаагийн байгууллагын дотоод итгэлцэл унаж байгаа энэ үед шинэ хүн гаргаж ирэх гэж байгаа бол ил тод нээлттэй шалгаруулалт хэрэгтэй

Чингис
Чингис

Нүүрсний хэргийг олон удаа ахалж ажиллаж байсан ч тэр хэрэг илэрээгүй, яасан байхнав баярлалаанууд авсан гардаа

Зочин
Зочин

Tsagdaagiin system ch uuriiguu hugjuulj chadahgui bna daa uurchlult hiij bgaa ner bolood deerh humuus uur hoorondoo alban tushaal soliltsoj bna

Зочин
Зочин

Nyam-Ochir gej hunii tuhai sonsson yum bn ajliin tal deer nariin hun gej yariad baisan harin darga bolood uurchlugddug bh

Зочин
Зочин

hovdiin hogiin hulgaich guilagchinguud

Зочин
Зочин

Ene hunii turshlaga bol ih bna l daa 1991 onoos ajillaj ehelsen gej baina neg talaaraa turshlagatai hun baih

Зочин
Зочин

Эрдэнэс 5 толгой, Автоимпекс хоёрын хувьцаа эзэмшдэг гэнэ үү цагдаа хүн ингэтлээ хөрөнгөждөг нь сонин

Жамц
Жамц

Төр түмэн нүдтэй гэдэг дээ тийм бсан бол солиол тавих бсан байх

Зочин
Зочин

Цагдаагийн байгууллагын бүх л нэгжүүдэд нь мерит зарчмаар дэвшээд явж байгаа залуу дарга шүү. Харлуулах гээд улстөрчидтэй холбодгоо болимоор байна.
Хийсэн ажил, туулсан зам, түүх нь ямар хүн бэ гэдгийг нь харуулж байгаа шүү дээ.

Зочин
Зочин

Дэмжиж байна ажилдаа бол мундаг шүү дээ

Зочин
Зочин

hovdiin bayd urainhai zahchinguud adagiin hulgaichuud

Turuus tursun terbumtan
Turuus tursun terbumtan

Юуун даруухан хөрөнгө орлогын мэдүүлэг вэ? Төрөөс төрсөн тэрбумтан жинкэн шалгах ёстой хүн чинь энэ байна шдээ. Үнэт эдлэлийн дэлгүүрээ мэдүүлээчээ, циркийн офисоо мэдүүлээгүй байна. Барилга бусад далд бизнесээ мэдүүлээчээ. Замынүүдийн гаалийн даргбн авилгын хэргийг нуудаг гээд байдаг үнэн юм байна лдаа. Луйварчин авилгач бизнесмен арилжааны даргатай болно гэж байхгүй байхаа. Монголын заяа ихээ гэж. Нямочир төрөөс төрсөн тэрбумтанг АТГ шалга.

Иргэн
Иргэн

Бас л хулгаачидын талд байх нөхөр байхаа

Ene l bishshu
Ene l bishshu

Shaa shaa

Зочин
Зочин

Chingis generaliig tavij baijl hulgaichid hund bdald orno ene ochood yuuuch oorchlogdohgui

Холбоотой мэдээ

Back to top button