Гадаад мэдээДЭЛХИЙ

ОУХМ Ч.Ариунзул долоон тивийн хамгийн өндөр оргилуудад гарчээ

Эверестийн оргилд гарсан Монголын 17 дахь уулчин ОУХМ Ч.Ариунзул долоон тивийн хамгийн өндөр оргилуудад гарсан байна. Тэрбээр өнөө өглөө /2025.10.27/ Номхон далайн орнуудын хамгийн өндөр оргил болох Пунжак Жаяа оргил гарчээ. Тэрбээр “14 Peaks Expedition” агентлагийн багтай хамт авиралт хийсэн байна.

Долоон тивийн хамгийн өндөр оргилд гарах нь уулчдын гаргаж болох хамгийн том амжилтуудын нэг юм. Долоон тивийн оргилыг заримдаа найман оргил гэдэг. Тус оргилуудад Ази тивийн Эверест, Өмнөд Америкийн Аконкагуа, Хойд Америкийн Денали, Африкийн Килиманжаро, Европын Эльбрус, Антарктидийн Винсон Массиф, Австралийн Костюшко эсвэл Номхон далайн орнуудын Пунчак Жаяа ордог юм. Австрали болон Номхон далайн орнуудын оргилуудыг багтаавал 8 болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

бүх том оргилуудад гараад дуусгачихсаныхаа дараа нь яах бол, эхнээс нь эхлээд л давтдаг юм болов уу. ёстой тавилан л юм гэхээс, ар гэр, ахуй амьжиргаагаа шийдчихсэн хүний л үйлдэл болов уу гэж бодном.

Холбоотой мэдээ

Back to top button