Монголд хомсдол үүсэж, ОХУ өөрсдөө Беларусь улсаас авах шатахууны хэмжээгээ 4 дахин нэмжээ

Монгол Улс өнөөдрийн байдлаар шатахууны импортоор ОХУ-аас 95 гаруй хувийн хамааралтай. Гэтэл энэ 8-р сард ОХУ шатахууны экспортдоо хориг тавьсан. Украины зүгээс Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү хийсэн цохилтууд нь үнэндээ Монголд ч нөлөөлж эхлэв. Учир нь Монгол Улс шатахууны импортоо голчлон ОХУ болон Хятад улсаас худалдан авдаг.
Ойрын өдрүүдэд Монголын дотоодын цахим сүлжээнд дотоодын иргэд болон оросоос очсон иргэд шатахууны хомсдол улам гүнзгийрч байгаа талаар бичих болов. Ялангуяа хойд бүс нутгуудад бензин олдоц бараг байхгүйд хүрээд байна.
Гол асуудал нь Монгол улс дотоодын газрын тосны олборлолт, боловсруулалттай холбоогүй буюу тэд өөрсдөө шатахуун үйлдвэрлэдэггүй. Монгол бол Орос, Хятадаас шатахуунаа импортолдог хоёр их гүрний дунд хавчуулагдсан улс. Монголын шатахууны импортын хамгийн их хувийг эзэлдэг ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд Украины цохилтын улмаас доголдож, улмаар Кремль шатахуун экспортлохыг хориглосноор Монгол бараг бензин, дизельгүй болох нөхцөл үүсээд байна. Орос дотооддоо одоохондоо арай л гэж тэсэж байгаа ч аль хэдийн 89 бүс нутгийн 63-д нь шатахууны тасалдал бүртгэгдсэн. Монголчууд эргээд морь унах нөхцөл рүүгээ орчж байна гэж зарим нь егөөдөн хэлж байна. Украины цахим хэрэглэгчид Монголд бензин хомсдсон энэ нөхцлийг 2024 онд Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн гаргасан Путиныг баривчлах шийдвэрийг биелүүлээгүйтэй холбоотой хэмээн шоолох болов.
Монголын тал тухайн үед ОХУ болон БНХАУ-аас эдийн засгийн хувьд хэт хамааралтай учир эрсдэл хүлээж авах боломжгүй гэж тайлбарлаж байсан юм.
Олон улсын эрүүгийн шүүх Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын гэрээний гишүүн орны хувьд үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн. Гэхдээ энд нэг ноцтой асуудал нь Олон улсын эрүүгийн шүүх нь өөрөө ийм зөрчлийг шийтгэх, гүйцэтгэхэд шахалт үзүүлэх ямар нэг механизмгүй. Өөрөөр хэлбэр Ромын гэрээг зөрчсөн ч бодит шийтгэл ногдуулах боломжгүй гэсэн үг.
Өнөөдрийн үүсээд буй нөхцлийг харвал, ОХУ өөрсдийгөө дэлхийн “шатахууны колонк” гэж зарлаж явсан ч Украины цохилтуудаас шалтгаалж хөрш орнуудаас шатахуун гуйхаас өөр аргагүйд хүрчээ. Жишээлбэл, Беларусь 9-р сард Орос руу нийлүүлэх шатахууны хэмжээгээ 8-р сартай харьцуулахад 4 дахин нэмэгдүүлж, 49 мянган тоннд хүргэжээ. Мөн 33 мянган тонн дизель түлш нийлүүлсэн байна.
Гэтэл удалгүй 10-р сарын 22-нд ОХУ-д АНУ-ын Сангийн яам, ерөнхийлөгч Дональд Трамп Будапештийн дээд хэмжээний уулзалтыг цуцлах талаар мэдэгдэл хийхтэй зэрэгцэн, оросын хамгийн том хоёр газрын тосны компани болох “Роснефть”, “Лукойл”—д шинэ өргөн цар хүрээтэй хориг арга хэмжээ зарласан бөгөөд Оросын хөрөнгийн бирж дээрх хувьцааны ханшийн уналтаар энэ байдал ямар хүндрэл дагуулж буйг харууллаа.
Эх сурвалж: News Telegraf
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН зайлаасай
ОХУ-н зүгээс гэрээнд заасан үүргийнхээ дагуу бензиний нийлүүлэлтээ хэвийн болгоод эхэлсэн байгаа шүү. Саяхан Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрт ээлжит засвар орсон юм билээ. Одоо хэвийн болсон гэнэ.
ХӨГЖИЛТЭЙ НИЙТЛЭЛ БИЧДЭГ ШААРНУУД ШҮҮ. ЭЛЭГ АВАХАА ШАХЛАА. ӨӨРСДӨӨ БӨМБӨГДҮҮЛЖ ӨДӨР ХОНГИЙГ ЯАЯ ДАА ГЭЖ ӨНГӨРҮҮЛЖ БАЙЖ ПУТИНИЙГ БАРИВЧИЛСАНГҮЙ ГЭЭД ШООЛЖ ГЭНЭЭ...
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Ямар олон жил ганц үйлдвэр барьж чадахгүй гацав. Ичмээр юм. Одоо Зеленски даргад бөмбөгдөхгүйг гуйж захидал бичих, бурханд залбирах хоёр л үлдэж дээ.
Mongolchuud ter tusmaa Tur nertei amitad holbogdoh huvtsasni golnuud Ichij vhtsgee ich shivshig Chort
Беларусь панзчингууд Орос руу үнэтэй шахаж Орос панзчид Монголд ашгаа нэмж шахангуут манай шагийн колонкууд... ха ха ха...
Өөрийн бодлоо зоргоороо нийтлэл болгож бичих юмаа хаха
Хар ерөөлтэй украин дуусаасай билээ
Америкийн шатхуунаас илүү их үнэтэй манай Монголын шатахуун ....Түнхүү юм аа....
Америкаасаа тэр хямдхан бензинээ оруулж ирээд жаахан нэмж зараад баяжихгүй юу хийгээд элийрсэн юм бичээд суудаг тэнэг бэ
Худал мэдээлэл тараахаа болиоч!!! Монгол үүссэн бензиний хомсдол нефть нийлүүлэгч компаниудын үгсэн нийлж, зохиомол хомсдол үүсгэсэн шүү дээ!!!
Их гүрний их хэрэглээний дэргэд манайх жижиг тосгон л доо..Оросын нэг жижигт орох Томск хот гэхэд л хүн ам 4.5 сая..манайхаас их..тэгээд ч Пүтин өөрөө наашаа сэтгэлтэй бгаа..гайгүй дээ ккк
Оросууд цаанаас хямдхан аваад монгол үнэтэй зарж байгаа нь ойлгомжтой шүүдээ
Чамайг өөрөө цаанаас аваад зарахыг чинь хэн хорисон юм. Харин оросууд бидэнд тэгж зарж байгаа нь их юм. Бас гашуун үнэн гэнээ. Харин чам шиг хоосон юм чалчиж суудаг малнууд олширсноос болж монгол улс хохирч байгаа нь гашуун үнэн.