УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МАН-ын УЗ өнөөдөр Бүлгийн даргын тамганы хэрүүл, даргын суудлын зодооныг хэлэлцэнэ

Өнөөдөр /2025.10.28/ 12.00 цагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдана. Хурлаараа МАН-ын даргын асуудал, УИХ дахь МАН-ын Бүлгийн даргын маргаан, УИХ-ын дарга, зарим сайд нарын асуудлыг хэлэлцэх чигтэй байна.

УИХ-аас батлах хууль, тогтоол болон ИТХ-ын аливаа шийдвэрт намын бодлогыг тусгаж, тэдгээртэй холбогдсон асуудлаар намын байр суурийг илэрхийлдэг УИХ дахь МАН-ын Бүлэг "хоёр" даргатай. Ингэж хэлж буйн учир Г.Занданшатар талын Бүлгийн гишүүд аравдугаар сарын 15-ны өдөр ээлжит бусаар хуралдаж, Ж.Батжаргалыг даргаараа сонгосон.

Гэсэн ч начир дээрээ Ж.Бат-Эрдэнэ дарга хэвээр буй. Тамгаа өгөөгүй, "МАН-ын Бүлэг ганцхан даргатай. Ж.Батжаргалыг даргаар сонгосон Бүлгийн хурал хууль бус учир хүчингүй. Удирдах зөвлөлийг хурдан хуралдуулж, үүсээд буй нөхцөл байдлыг шийдэх хэрэгтэй" гэх байр суурийг илэрхийлсээр яваа. Нэг үгээр хэлбэл тамгаа атгасаар буй Ж.Бат-Эрдэнэ Удирдах зөвлөлдөө найдаж байгаа.

Нөгөө талд Ж.Батжаргалаар удирдуулсан Бүлэг хэдэнтээ хуралдаж, олон нийтэд хандсан "поп" шийдвэрүүдийг гаргаж, амжив. Хамгийн сүүлд /2025-10-27/-нд хуралдаж "Багш нарын цалинг 3.5 саяд хүргэх, эмч нарын цалинг 50 хувь нэмэгдүүлэх, тэтгэврийг 10 хувиар нэмэх саналуудад санал хураалт явагдсан. Багш нарын цалинг 2026 оны 01.01-нээс 20 хувиар, 07 сарын 01-нээс 10 хувь нэмэгдүүлэх боломжтой. Харин ахмадын тэтгэврийг 8.6 хувь нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоолол гаргаж байна. Бид хүүхдийн мөнгөнд огт гар хүрэхгүй. Үүнийг баттай хэлье. 1.6 их наяд төгрөг төсөвлөсөн байгаа" гэх шийдвэрийг танилцуулсан билээ. Гэсэн ч олон нийтийн зүгээс тамгагүй МАН-ын Бүлгээс гарсан шийдвэрт үл итгэж буй.

МАН-ын дүрмийн 40.2. Бүлэг өөрийнхөө дотроос бүлгийн ахлагчийг сонгоно, 40.3. Бүлэг асуудлыг гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Энэхүү дүрмийн дагуу Г.Занданшатар талын 38 гишүүн Ж.Батжаргалыг даргаараа сонгосон гэж тайлбарласан. Дээр дурдсанчлан тамга атгаж буй Ж.Бат-Эрдэнэ болон түүний нөхөд хүлээн зөвшөөрөхгүй байсаар ирсэн. Тэгвэл дүрэм зөрчсөн эсэх маргаан өнөөдөр Удирдах зөвлөлийн хурлаар шийдэгдэх нь.

Мөн МАН-ын даргаар сонгогдон 23 хоносон ч дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ ч явуулаагүй Д.Амарбаясгалангийн асуудал УЗ-ийн хуралдаанаар хэлэлцэгдэх нь.

Түүнийг МАН-ын Бага хурлаар /2025-09-28/ даргаар батламжилсан. Гэсэн ч одоог хүртэл Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлт явуулаагүй, Их хуралтайгаа золгох гэж байна. Өнгөрсөн хугацаанд Д.Амарбаясгалан УИХ-ын даргаасаа чөлөөлөгдсөн. Харин Г.Занданшатар Ерөнхий сайдаасаа огцорсон ч ҮХЦ-ээс огцруулсан санал хураалтыг хууль бус гэж дүгнэсэн.

Үүнээс гадна Д.Амарбаясгаланг Их хурлаар батламжлахгүй. Дахин сонгууль явуулж, намын даргаа сонгох агуулгыг өнөөдөр Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх бололтой. Мөн түүний орны томилгоо буюу дараагийн УИХ-ын даргыг ч хэлэлцэх чигтэй байна.

Дээрх асуудлуудыг шийдэхээр хуралдах МАН-ын Удирдах зөвлөлд дараах 32 гишүүн бий.

  • Я.СОДБААТАР, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга
  • Н.ЭНХБААТАР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга
  • Ц.ЧУЛУУНЗАГД, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга
  • Д.СУМЪЯАБАЗАР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга
  • Х.АЛТАЙ, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга
  • Д.АМАРБАЯСГАЛАН, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Их Хурлын дарга
  • С.АМАРСАЙХАН, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, Шадар сайд, Налайх дүүргийн намын хорооны дарга
  • А.АРИУНЗАЯА, Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дэд дарга, СДМЭХ-ны дэд ерөнхийлөгч
  • Т.АУБАКИР, Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн, Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны дарга, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
  • Ж.БАТЖАРГАЛ, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн
  • О.БАТНАЙРАМДАЛ, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн
  • П.БАТТӨР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нийслэлийн намын орон тооны бус дэд дарга
  • Э.БАТШУГАР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн
  • Х.БУЛГАНТУЯА, Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын дэд дарга, СДМЭХ-ны ерөнхийлөгч
  • О.БУЯННЭМЭХ, Удирдах Зөвлөлийн гишүүн, "Эрчист Монгол" ХХК-ийн Төсөл хөтөлбөр хариуцсан бүтээмжийн менежер
  • С.БЯМБАЦОГТ, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга
  • Ж.ГАНБААТАР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн, БГД-ийн МАН-ын хорооны дарга
  • Ц.ДАВААСҮРЭН, Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн
  • Г.ЗАНДАНШАТАР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайд
  • Л.МӨНХБААТАР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд
  • Ж.МӨНХБАТ, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
  • Ц.МӨНХ-ОРГИЛ, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын даргын ахлах зөвлөх
  • Ч.НОМИН, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн
  • Х.НЯМБААТАР, Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга
  • Ц.НЯМДОРЖ, Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын дарга асан
  • Б.ОЮУНБИЛЭГ, Намын Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч
  • М.ОЮУНЧИМЭГ, Удирдах Зөвлөлийн гишүүн
  • Д.ТОГТОХСҮРЭН, Удирдах зөвлөлийн гишүүн
  • Б.ТУЛГА, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн
  • Н.УЛАМБАЯР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
  • Н.УЧРАЛ, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
  • Ч.ХҮРЭЛБААТАР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

энэ ямар муухай сах�##� вэ?

Холбоотой мэдээ

Back to top button