Д.Амарбаясгаланг шоронд явуулах эсэхийг шүүх биш МАН-ын томчууд шийднэ
Чин үнэндээ Г.Занданшатарыг огцруулах гол шалтгаан Б.Энхбаярт намынхан нь ихээр дургүй хүрсэнд оршиж байв. Чуулганаар огцруулах алх цохиулахдаа ч Г.Занданшатар сийрэг хүн тул үүнийг бодсон биз ээ. Гэсэн ч ҮХЦ дээр Г.Занданшатарыг огцруулсан тогтоол унангуут, шууд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо.
Б.Энхбаяр нь томилогдонгуутаа Л.Оюун-Эрдэнийн хүн болох Т.Сүхболдыг ЦЕГ-ын даргаас чөлөөлж, Д.Амарбаясгаланг яллагдагчаар татсан болохыг мэдээллээ.
Эндээс тодорхой буй логик нь, Г.Занданшатар Ерөнхий сайдын хувиар МАН-ын дарга болох гол хэрэгслүүртээ Б.Энхбаярыг ашиглах нь ээ. Өнөөх нь ярдаг нохой мэтээр Д.Амарбаясгаланг МАН-ын Их хурлаас өмнө сайтар хэмлэнэ гэдгээ томилогдсон оройдоо илчлэв.
Улстөрчдөд ер сайтар үгэнд нь ордог "ярдаг нохой" олон нийтийн сүлжээ болоод хийх дайны талбарт нь их хэрэг болдгийн жишээ Б.Энхбаярын томилгооноос харагдана аа.
Д.Амарбаясгаланг намаас нь Улсын дээд шүүх рүү даргаар томилуулах хүсэлтийг явуулаагүй байгаа. Дээрээс нь МАН-ын генсек Я.Содбаатар Их хурлаас даргаа сонгоно гэх байр суурийг илэрхийлчихлээ. Тэгэхээр Б.Энхбаярт Д.Амарбаясгаланг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх хэмжээнд хэргийг нь пижигнүүлэх 20 орчим хоног байна.
Яллагдагчаар татагдсан зүйлчлэл нь 2-8 жилийн хорих ялтай. Д.Амарбаясгаланг спикерээс чөлөөлөөд, МАН-ын даргын түр эмблемээс холдуулаад, Г.Занданшатар зогсчихгүй нь тодорхой болов. Түүнийг Б.Энхбаярын тусламжтайгаар төрийн ордноос, Тусгаар тогтнолын ордноос хөөн гаргах. Тэгээд цаашаа яах бэ гэдгээ тэд бас л шийдлийг нь хийнэ. Энэ бол ялсан талын хийсээр ирсэн үйлдлүүдийн нэг.
Цагтаа үүдийг нь өшиглөж гарсанд уурсаж, Д.Хаянхярвааг 1.7 тэрбумын авлига авсан хэргээр гартуулж, улс төрөөс хөөж явуулсан түүхийг Д.Амарбаясгалан өөрөө бичиж явлаа. Тоглоом яаж өрнөдгийг тэр өөрөө мэднэ. Өөрөө тоглоомыг удирдаж явсан хүн шүү дээ. Тэгэхээр хариу үйлдлээ бас сайтар тооцох болов уу. Нэг ёсондоо тэр Б.Энхбаяр, Г.Занданшатар нарын өмнөөс ямар шантааж хийхээ мэднэ гэсэн үг.
Өнгөрсөн 2020, 2021, 2024 оны сонгуулиудын гал тогоог Д.Амарбаясгалан МАН-ын генсекийн хувиар барьсан.
Гал тогоо барина гэдэг чавганцын ажил нь тэр айл авдар шургуулгадаа юу юу хаанаас хэрхэн авч хийгээд, хэнд өгч, юунд зарцуулж байсныг юутай, хүүтэй нь мэднэ гэсэн л утга. 2016 оны сонгуулиар мандаж байсан 60 тэрбумын бичлэг дээр М.Энхболд "...намын байрны үүдэнд хүмүүс цүнхтэй мөнгө бариад ирдэг. Нэг нөхөр аваад ордог, юунд зарцуулагдсаныг нь мэддэггүй.." гэж ярьсан аудио бий.
МАН-ын байранд очсон тэр цүнхтэй мөнгүүдийг хэн хэн өгч, хааш нь яаж гаргасан МАН-ын гурван сонгуулийн түүхийг Д.Амарбаясгалан мэднэ. Задлаад яривал, юун 60 тэрбум байтугай бузар л гарах юм.
Тэгэхээр МАН магад Д.Амарбаясгалангаа дарах гэж байгаад, ирэх сонгуулиудаар тэр чигтээ унах нүхээ ч ухчих өндөр эрсдэлтэй. Яг л ЭТТ-н Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нэг ярьж эхэлбэл МАН тэр чигтээ балрах байсан түүх шиг, давтагдмал эх сурвалж өөрөө Д.Амарбаясгалан юм.
Д.Амарбаясгалан Төрийн ордонд бус Тусгаар тогтнолын ордонд суудаг байхдаа л Засгийн газрын хамаг сангуудыг хамаарал бүхий компаниудаараа цөлмөдөг мэдээлэл ил байв. Түүний "Админерал"-ын өнөөдрийн яригдаж буй хэрэг ч МАН-ын генсекийн үед ул сууриа сайтар бэхжүүлсэн огноотой. Түүнчлэн ЭТТ-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг ялласан хэргүүд дээр мөр гаргаагүй ч мөнгө угаалцаж байсан эздийн нэг нь яах аргагүй Д.Амарбаясгалан байв.
Ер нь, Д.Амарбаясгалангийн хувийн эрх ашгаа сайтар татаж эхэлсэн огноо өөрөө Төрийн ордонд орж ирж, ЗГХЭГ-ын даргаар ажилласнаас хойш байгаа. Тэр Тусгаар тогтнолын ордноос өнөөдрийн асуудлуудаа тарьсан юм. Түүнийг нь дэлбэлэхдээ МАН-ын Монгол төрөөс хулгайлсан энэ жилүүдийн түүхийг нууж, зөвхөн Д.Амарбаясгаланг агнах шаардлага Б.Энхбаяр, Г.Занданашатар нарт үүсэж байгаа.
Эх сурвалжийн хувиар Д.Амарбаясгалан өнгөрсөн жилүүдэд МАН-ын угааж, төрийн эрх мэдлийг авахдаа хэрэглэж ирсэн мөнгүүдийг яривал юу болох бэ. МАН татан буугдах хэмжээний сөнөлт ирэх юм. "Сүхээр эхлээд, сүхээр дуусна" гэдэг муухай яриа нь ч биелчхэж мэдэх. Ж.Бат-Эрдэнэ "МАН-ын Удирдах зөвлөл бидэнд галаа намжаах чиглэл өгнө байх" гэж дуугарсан нь энэ удаагийн МАН-ын дотоод хэрүүл намд нь эрсдэлтэй болсныг гэрчлэх өгүүлбэр юм.
Манай хууль, хүчний байгууллагууд тэр чигтээ өөрөө МАН-ын томчуудын үгээр дуугардаг. Шийдвэр гаргадаг болчихсон. Аль эрт Д.Амарбаясгаланг яллачих байсан цаг хугацаа өнгөрсөн цагт шилжчихээд байна. Тэгэхэд өнөөдөр тэр төрийн томчуудын шахаасаар л яллагдагчаар татагдсан гэх мэдэгдлээ хийлээ.
Тэгэхээр Д.Амарбаясгаланг шоронд явуулах эсэхийг манай хууль, хүчний байгууллагууд шийдэхгүй, МАН-ын өнөөгийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлж буй томчууд нь мэдэх юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зандка биш Хүүк бүгдийг ард н найруулж бгаа шдээ
Муруй амт сод хүүкийн жинхэнэ хүүхэлдэй шүү хараарай түмэн
Содбаатар харин ч ноён нуруутай сайн ажиллаж байгаа. Харин урвагч, шуналын туламнуудаас сал ж намаа цэвэрлэх ёстой. Булгантуяатай үзэл бодол нэгтэй УИХ ын гишүүдийг намаас хөөх нь зөв. Тэд өөрсдийн шуналын намаа байгуулаад явна уу биеэ үнэлээд явна уу өөрснөө мэдэг. Чөлөөтэй орхи лдоо. Уулаасаа Оюунэрдэнийн суганд байсаар үмхийрсэн.
Ингэхэд МАН -д Амарбаясгалан шиг муухай шившигийн хүн урьд өмнө байгаагүй юм шиг шившиглэж байна, түүнд нь ч Монголчууд итгэчихсэн Амарбаясгланг дүүжил гэх нь холгүй үзэн ядаж харагдана!!! Ккк МАХН түүхэндээ яг энэ технологиоор олон арван хүнийг цааш нь харуулсан байдаг!!! Амарбаясгалан гэдэг залуу хэдий завандаа 40- тонн алт ухаад гадагш нь татваргүй гаргачихлаа , Амарбаясгалан хэдийд ямар дарга байхдаа нүүрсний 40- их наядын хулгай хийчихвээ, Монгол улсад ямар хохирол одоогоор учруулаад байгааг нь тодорхой мэдмээр байна??? Хулгай луйвраараа МАН - даа толгой цохисон үгүйг ард иргэд мэдэх эрхтэй!!! Хүнийг хүчээр нийгэмд шившиглэж ялалдаг технологиоор ард иргэдээс нууц хэрэг үүрүүлнэ гэж бодхын хэрэггүй шүү МАН ногоон малгайт уулаа!!
Үнэн. Монголд прокурор шүүх байхгүй болсон. Бүлэглэлүүд л тойрч суугаад шийддэг болсон.
Хуулийн дээр гишгэсэн Нам,,,,,,МАН Хууль завхаруулагчидтайгаа тэмцэж чадахгүй бол Татан буугдах хэрэгтэй,
Тийм юм бол энэ намыг татан буулгуулна таарна ард түмээн
mogoig dutuu albal........
МАН БОЛ БАС ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫН НУУГДАГ ХОНГИЛ ЮМ УУ. МАН НЬ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫГ ЯЛААС ЧӨЛӨӨЛДӨГ ШҮҮХ ПРОКУРОР ЮМ УУ? ИЙМ ДЭМИЙ БИЧИЖ СОЛИОРХОО БОЛЬЦГОО. ӨНӨӨГИЙН АВЛИГАЧДАД ӨГӨХ ЯЛ НЬ ЯАСАН БАГА ЮМ БЭ? АРГАГҮЙ Л БАЙХДАА АВЛИГАЧИД ӨӨРСДӨӨ ХУУЛЬ БАТАЛДАГ УЧРААС ЮМЫГ ЯАЖ МЭДЭХ ВЭ? ГЭЭД ЛАМ БООВТОЙ ТӨРЧИХСӨН ГЭДЭГ ОНИГОО ШИГ, ЦАГААН ЗАХТНУУД ӨӨРСДИЙГӨӨ МӨН ЯАЖ МЭДЭХ ВЭ ГЭЭД АВЛИГЫН ХЭРЭГТ МАШ БАГА САНКЦТАЙ ЯЛ ӨГӨХӨӨР ХУУЛЬЧИЛСАН ЮМ БАЙНА Л ДАА МЭДЭЭЖ ШҮҮ ДЭЭ. УГ НЬ АВЛИГАЧ ЦАГААН ЗАХТНУУДАД ӨГӨХ ЯЛЫН ХЭМЖЭЭГ ИРГЭДИЙН САНАЛААР ШИЙДЭЖ БАЙХ НЬ ЗҮЙТЭЙ ЮМ БАЙНА.
Намд шударга гишүүд байгаадаа үерлэх хэрэг гарлаашүү
Ямар лаг юм бэ? Ямарч хэрэг хийсэн байсан шоронд явуулах уу, наранд жаргаах уу, гэдгийг нь ардын намын томчуул шийддэг, монголын цагдаа шүүх, прокурор зүгээр л билэгдлийн юм байна л даа! Монгол төр бараг л нөгөө дарангуйлагч нар болох Саддам Хуссейн, Мунмар Каддафи нарын засаглал шиг болсон юм байна! Ард олныхоо толгой дээр гарч суучихаад бааж, шээж доромжилж байсан эдгээр дарангуйлагч нар ямар эмгэнэлтэй, гутамшигтай төгслөө дөө! Энэ ардын намын томчуул гээд байгаа нөхдүүд тэдэнд шиг дуусах байхдаа! Ард түмнийг арай дэндүү олон жил басамжилж доромжилж байгаа псданууд!
Занданшатар Б.Энхбаяр хоёр юу чгэж мэднэ. Гүтгэх гүжирдэх худлаа ярих шантааж хийх албан тушаалын хойноос гэр бүл найз нөхөп юу ч байсан арилжиж чадах юм байна гэж хараад байгаа. Үнэт зүйлгүй хүмүүс ийм л байдаг. ЗҮй нь чиглэж ажиллах асуудал маш их: Оюу толгойн гэрээ, зээлийн хүү, Онтрэгийн гэрээ, Дубайн гэрээний луйвар, Элбэгдоржийн луйвар, Эрдэнэтийг авсан, Цагааны үйлдвэр, Төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн үйлдвэр, Сү Батболдын луйвар, түүний ГЕГын даргаар дүүгээ тавьж байгаад үеэл дүү Батдаваа хүргэн хоёрын нэрээр бүртгэлгүй гаргасан нүүрсний хэрэг, Том офтейк нүүрсний хулгайн гэрээнүүд, Ухаа худаг, MCS ийн луйвар, УИХын гишүүдэд сонгуульд хуульд зааснаас илүү мөнгө өгсөн, Элбэгдорж, Сайханбилэг, Сахал Эрдэнэбилэг нарыг авчирч шүүх, Миеэ Энхболдын Улаанбаатар хотын иргэдийг стресс зовлон дунд амьдруулж байгаа луйвар гээд их зүйл байна. Амарбаясгалан гээд байх. Нөгөөх нь та нарын хажууд төрд ажилласан хугацаа бага. Идэж ууж амжаагүй гэдгийг ард иргэд бид гадарлахтайгаа. Жинхэнэ хуучин хулгаруудтай та хоёр нийлчихсэн буруу явдалтай гөлөгнүүдийн гар хөл болоод явааг бид ч гадарлаж байна. Нэг өдөр та нарыг иргэд ховх цохино тэгэхэд яах вэ гэдгийг бодож байх нь зөв юм. Та хоёр ч яс юман дээрээ хуучин хулгаруудын хамсаатнууд шүү.
НАМАА ЦЭВЭРЛЭЭД УЛСАА БОСГОХ ХЭРЭГТЭЙ. ЗАНДКАА ХИЙГЭЭД ДУУСГА ДУТУУ ОРХИЖ БОЛОХГҮЙ
МСS тэй хамтраад Монгол улсыг өндийлгөх үү
МАН--ын архаг хөгшин хулгайчууд нь Амарбаясгалан хэрэгт татагдвал хулгай луйврынх нь уяа хөвөрчих гээд сандарч байгаа бололтой. Эвлэрүүлэх, намын дотоод асуудлыг шийдвэрлэх нэрээр Баяр, Хүрэлбаатар ,Нямдорж, тэргүүтэй бузрууд хор хутгаад эхэлж.Хууль биш хулгайчууд засагладаг байдлыг засахгүй бол энэ улс орон жлам л доройтно.
Mani zandka enke 2 maani urd zvgees AB-giin hahuuliin mungu awsan barimtiig ni gartaa oruulchihsan tul odoo AB hand ni haga daragdsan shvv
Чи тийм 2 этгээд баримтыг нь өгсөн юм бод нэрээ юунд нуугаад айсан юм бэ...Худ бой
Ганц хахуулийн баримт биш 440 ихнаядын нүүрс хулгайлхаар бэлдчихсэн байсан нь ч гэсэн илэрсээн
Дээрэмчдийн бүдүүн бүлэг өнөөдөр хуралдаж шийдвэр гаргана.
ганхуяг 2020, 2021 оны сонгуульд портер, портероор нь мөнгө өгсөн гээд бичээд бснг сайн шалгах хэрэгтэЙ ДЭЭ
Хэрвээ МАН Амарбаясгаланг ялтан болгох эсэхийг шийддэг юм бол МАН-ыг юун түрүүнд татан буулгах хэрэгтэй. Ийм бузар авлигач хулгайчуудыг хаацайлж авч үлдээд ард түмнийг улам ядууруулдаг нам монголд хэрэггүй. Бүүр болохгүй бол нөгөө недалдах нь л зүйтэй дээ.
З.Ш бол үгнээс зөрөөд байдаггүй,өөрийн толгойгүй утсан хүүхэлдэй.Эв нэгдлийн билиг тэмдэг өдий хүртэл ганц үг ганхийхгүй байгаа биз.Алсаас удирдаад,хороо найруулчихаад жүр үр мүрээр орсон шиг шааж яваа нь сонин биш гэж үү?
БҮГД АДИЛХАН ХУЛГАЙЧУУД Ш ДЭЭ УЛС ОРНЫГ СҮҮЛИЙН 30 ГАРУЙ ЖИЛ УДИРДАХ НЭРЭЭР БАДААШАА СОЛИЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН ЛАЛАРУУД ТОМ ТОМ ОЛИГАРХ ХУЛГАЙЧУУД БОЛСНЫГ БҮГД ХАРЦГААЖ БАЙНА ШҮҮ ДЭЭЭ
Хөгшин төгцгүүд нь өөрсдөөс нь өөр хүн байхгүй юм шиг залуучуудаа зодож цохиж эрх мэдэл албан тушаалыг нь булаан авч нухчин дарж хэрэг тохоож байна шүү,энэ бол хэлмэгдэл,төгцгүүд хэзээ энхийн цагааг тагтаа болчихоо бэ,жинхэнэ хулгайч нар чинь улс төрд олон жил ажилласан төгцгүүд шүү.
Занданшатар гуай тайван байгаарай,сэрээгүй бол сайхан зүүдэлдэг бууны нохой байна
МАН-д албан тушаал эрх мэдлийн төлөө амиа өгөх нь холгүй байдаг бууны ноход зөндөө байна шүү
Бууны ноход бооролдож байна.
Бууны нохдоос нэрлэвэл:Н.Энхбаяр,Б.Энхбаяр,
Занданшатар,Содбаатар,Ж.Энхбаяр,Батцэцэг
гэх мэт олон хүн байна
Батцэцэгийг огцруул,эмгэн шулам,мөрөөрөө Мөнхийн үсэгтээ ажилла
Яг үнэн дээ. Шүүх бол МАНын томчуудын гар хөл
Салхин сэнс Хүүк МСS-ийн мөнгөнд хэт шуналтлаа
Нэг ч гэсэн нүүрсний хулгайчийг зайлуулсан нь дээр гэхдээ хамгийн том хулгайч нь байхаа
содбаатар Ж.энхбаяр бямбацогт шийдэж байна
Булгантуяаг дэмжсэн үзэл бодол нэгтнүүдийг төрөөс зайлуулж, адилхан яллах нь зөв. Түүнээс биш ахин дахин амилж төр, улс орныг үймүүлнэ.
хуц
Наад хулгайч амарбаясгалангаас мөнгийг нь гаршуулж цалингаа нэмэхгүй юму
Юу гэж өмөөоөөд байгаа малуудаад вэ
Хулгайч луйварчдынхаа толгойг илж хамтрагч болохоо болимоор юм.Хариуцлага тооцож чадахгүй бол төр гэж байгаад яахав дээ
нэгэнт ийм болсон намынхаа булайг нэг мөсөн задлаад хамтдаа намаа татан буулгах зроиг гаргах хэрэгтэй..........энэ бол монгол хүний төлөө хйх эцсийн сайн үйлс болно ..............
Амарбаясгалан зохих ялаа эдлэх ёстой. ард түмний хөрөнгийг төрд өгч ялаа эдэл
Энхбаяр Энхболд Сү Элбэг.........нар чинь ариун болчихсон уу
МАХН ногоон малгайтнууд ажилдаа оржээ!! Ккк МАН - мафиуудын түүхэнд идэж ууж хулгай луйвараараа номер нэг болсон юм байхаа энэ залуу!!! Түүнд нь үхэр Монголчууд итгэчихсэн үзэн ядаад сүйд!!! Нөгөө хэдэн их наядын хөрөнгөтэй МАН хөгшин залуу мафиууд энхийн цагаан тагтаа болчихсон явж байдаг цөвүүн Монгол юмаа!!! Кк
Ойрын өдрүүдэд Монгол улсад Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан хоёр шиг хулгайч луйварчид өмнө байгаагүй юм байхаа!!! Кк Энэ хоёр хүн ч шившиг цаашаа болж байна аа
МАН Амарбаясгалан, Оюунэрдэнэ, Ариунзаяа нарын амин сүнс нэгтэй нөхөд нарыг эх орноосоо урвасан нь шүүхээр тогтоогдсон Булгантуяагийн ялын нэгэн адил авч үзэх нь зөв. МАН тархины ногоорсон идээнээсээ салах ёстой.
Улам сайн хагаралдуулах хэрэгтэй.Ямар хэрэг хийгээд нууц гэж шаадаг нь түмэнд ил болог.Ард түмнээсээ нууж байна гэдэг бол хулгай л гэж ойлгохоор болж дээ.2тал эвлэрээд л өнгөрөх үү?Хууль хүчнийхэн ч ажиллана гэж элгий нь авах юм даа.Өөрсдөө бүх булхайгаа дэлгээд өгч байхад нам гүм…хэн нэгнээс тушаал хүлээгээстэй өрөвдмөөр ч юм даа.Бас тангараг өргөдөг гэж байгаа.Явахын алдад амьтны хараал идэж цуглуулсан хөрөнгөнөөсөө сэтэрхий тэвнэ ч авч явж чадахгүй нүцгэн шатаалгана гэдгээ хэзээ ухаарах юм бол доо хөөрхий.
МАН ын үед шудрага ёс горьдоод ч хэрэггүээ
Хуучин хулгайчуудаа яах гэж бна аа. Хуучны ах хулгайчууд нь дүү нараа их идлээ гэж шоронд хийж бга юм бна. ....кккк.
Зочин
Хөгшин төгцгүүд нь өөрсдөөс нь өөр хүн байхгүй юм шиг з�##�уучуудаа зодож цохиж эрх мэдэл �##�бан туша�##�ыг нь булаан авч нухчин дарж хэрэг тохоож байна шүү,энэ бол хэлмэгдэл,төгцгүүд хэзээ энхийн цагааг тагтаа болчихоо бэ,жинхэнэ хулгайч нар чинь улс төрд олон жил ажилласан төгцгүүд шүү.
Занданшатар гуай тайван байгаарай,сэрээгүй бол сайхан зүүдэлдэг бууны нохой байна
МАН-д �##�бан туша�##� эрх мэдлийн төлөө амиа өгөх нь холгүй байдаг бууны ноход зөндөө байна шүү
Бууны ноход бооролдож байна.
Бууны нохдоос нэрлэвэл:Н.Энхбаяр,Б.Энхбаяр,
Занданшатар,Содбаатар,Ж.Энхбаяр,Батцэцэг
гэх мэт олон хүн байна
Батцэцэгийг огцруул,эмгэн шулам,мөрөөрөө Мөнхийн үсэгтээ ажилла
Захиалгатай төлбөртэйгээр АБ-г хамгаалж бичсэн байна, юу яриад байна аа тэгээд хулгайчаа толгойдоо залах юм уу
шалдан банди байхын мэдэх юм, сүүлдээ башир аргаар баяжсан, муу зан нь улам нэмэгдэж, баярхаж бардаж байгааг нь харлаа. одоо жанг нь идүүлээ хө
өмнөх намын дарга, ах нартаа ямар зан гаргалаа даа, Оюунэрдэнэ энэ хоёр. одоо өөрсдөө тэр зангийнхаа горыг амсах болж дээ. өмнөх үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй их буугаар буудна гэдгийг харууллаа даа
Харин тийм даанч их даналзсан юм аа энэ гурав, АБ, ОЭ, НБ нар эргэж энэ суудалдаа суухгүйгээ мэдсэн юм шиг чичрээд л дайраад байсан юм, нийслэлийн төсөв гэж ёроолгүй далай шиг л байх юм, нямбаатар нэг өдөр бас "суунаа"
Эрүүгийн хэргийг Намын томчууд шийддэг гэдэг ч туйлшрал. Хууль шүүх нь шийдэх байхаа.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Eр нь бол МАН ын томчууд гэхээр МАН ын машин бүлэглэл гэсэн үг үү
Игүүр сайт нь Амарбаясгалангаас овоо мөнгө аваад илт МАН Энхбаярын эсрэг юм бичжэээ..
Eрөнхийлөгч Хүрэлсүх энэ цаг доор ноён нуруутай шударга дайчин байж увайнүй луйвөрчин ,хулгайчид мөн крeмлийн агeнт жэнко түүний нохой Оюун Эрлэнэ нүүрсний шуналт хулгайч Амарбөясгалан улсаа хорлогч хиншүү Ганбаатар нарыг бүгдийг нь нам дарж шоронд хийхээр ажиллаж байна..нийт ард иргэд өнөө цагт Eрөнхийлөгчдөө итгэл тавмн дэмжиж байна..
Нөгөө шударга шүүх хаачсан бэ
Шударга ёс гэж энэ төрд алгаа энэ нүүрсний хулгайчийг Оюунэрдэнэтэй нь хамт хөрөнгий нь хурааж шийтгэл үзүүлэх ёстой
АБ одоо Зандка,Энхбаяр -оос уучлал гуйх явдал нь гол гарц.
Иргэд мэдээд, шүүх нь шоронд явуулна! МАН хорлогчид зайлцгаа, тар!!
Энэ үймээнийг Содбаатар нь идэвхтэй зохион байгуулаад байгаа биз...хамсаатнууд нь Энхбаяр Энхболд ........гээд гараад ирцгээлээ
Үндсэн хуулийн Агуулгыг үл ойлгогч, үл тоогч Анархист нар нь Хэлбэрийг нь мөрдье гэж маш олуулаа хүчтэй хашгираад байх юм.
Дашёндон гэж хог монгол улсыг ийм болгох суурийг тависан шүү