МИАТ ирэх сараас Сингапур руу шууд нислэг үйлдэнэ

МИАТ ТӨХК нь 11-р сарын 4-ний өдрөөс эхлэн Сингапур чиглэлд долоо хоног бүрийн мягмар, бямба гарагуудад шууд нислэг үйлдэнэ.
Энэ талаар "МИАТ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир:
-"МИАТ компанийн нислэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Өнөөдрийн байдлаар 3526 нислэгээр 983 мянган зорчигч тээвэрлээд байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ нь 2,7 хувийн өсөлттэй байна. Ачаа тээврийн хувьд 8579 тонн ачаа тээвэрлэсэн байна.
-2025 оны 11 сарын 04-ны өдөр Улаанбаатар-Сингапурын анхны шууд нислэг үйлдэгдэхэд бэлэн болоод байна.
-МИАТ компани өнөөдрийн байдлаар олон улсын 14, орон нутгийн 8 чиглэлд нислэг үйлдэж байна. Өдөрт дунджаар 10 нислэг үйлдэж байна. Урин дулааны улиралд өдөрт 25-30 нислэг үйлддэг бол өвлийн цагийн хуваарьт 2025.10 сарын 26-нд шилжснээр зарим хотын нислэгийн тоо буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, Сөүл чиглэлийн нислэгийн тоо буурч өдөрт 2, долоо хоногт 14 удаагийн нислэг үйлдэж байна.
-Тулгамдаж буй асуудал нь, өнгөрсөн сард “НУБИЭ ХХК”-ийн Гүйцэтгэх захирал Нода Тэцүотай уулзаж хэд хэдэн асуудлаар зөвлөлдсөн. Тухайлбал, 2026 оны 01 сарын 01-нээс эхлээд хоёр улсын “Чингис Хаан” Олон Улсын Нисэх Буудлын хөөрөлт, бууралтын хураамж болон бусад дагалдах хураамжийн үнэ хоёр улсын Концессын гэрээний дагуу өсөж байгаа. Тодруулбал, хураамжийн үнэ өнөөдрийн байдлаар 17000 төгрөг байсан бол 2026 оны 01 сарын 01-нээс 18 ам.доллар болж өсөхөөр байна. Энэ нь дэлхийн бусад нисэхийн компаниудын зах зээлийн үнээс даруй 2-3 дахин өндөр үнэтэй байгаа юм. Энэ талаар хоёр талаасаа санал солилцоод, Концессын гэрээнд өөрчлөлт хийх боломжуудыг хэлэлцэх шаардлагатай байна. Концессын гэрээг нь Эдийн засаг, хөгжлийн яам хариуцан ажиллаж байна" гэв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.