УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Шүүх: "Төмөртэй орд"-ыг төрийн өмчид хэвээр үлдээлээ

Өнөөдөр /2025.10.27/ Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 148 дугаар тогтоолийг хүчингүй болгох тухай “Кью Эс Си” компанийн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүхээс “Кью Эс Си” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох Концессийн гэрээг цуцалсан Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаснаар Засгийн газрын 2022 оны 148 дугаар тогтоолыг хууль ёсны гэж үзэв.

“Кью Эс Си” ХХК нь хохирол амсаагүй, харин “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр”-тэй байгуулсан өмнөх концессийн гэрээ нь улсын ашиг сонирхолд нийцээгүй болох нь нотлогдсон гэж үзэв. Ингэснээр стратегийн ач холбогдол бүхий Төмөртэй төмрийн хүдрийн орд төрийн мэдэлд хэвээр үлдэж байна.

"Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ХХК нь Монгол Улсын уул уурхай, металлурги, хүнд үйлдвэрийн салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгж бөгөөд стратегийн ордын ашиглалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа баялагын сангийн орлогыг бүрдүүлэгч үндэсний томоохон компани юм.

"Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ХХК концессийн гэрээ хэрэгжсэн 2014-2022 оны хугацаанд Улсын төсөвт жилд дундажаар 13.2 тэрбум төгрөгийг татвар төлбөр хэлбэрээр төвлөрүүлсэн. Компанийн менежментийн эрх төрд шилжсэнээр өнгөрсөн 3жилд Улсын төсөвт жилд дундажаар 50 тэрбум төлвлөрүүлж, ажилчдын дундаж цалин 2.3 дахин нэмэгдсэнээс гадна “Чингис хаан” үндэсний баялгийн санд ногдол ашиг хэлбэрээр нийт 39.6 тэрбум төвлөрүүлж арвижуулсан байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК нь 2025 оны эхний 10 сарын байдлаар 51.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 101.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
kkkk
kkkk

Tor avaad tegeed gangiin uildver yachihavaa. Darga nar ni shorond eelj daraalaad yavaad baih yum. 39 terbumiig 1 darga ni l olj baigaa sh dee. Mongolchuudad gangiin uildver heregtei baina

Холбоотой мэдээ

Back to top button