Н.Эрдэнэхүүг халсан Т.Мөнхсайханы шийдвэрийг хүчингүй болгож, ажилд нь буцаан томилох шийдвэр гарчээ

ХСҮТ-ийн даргаар ажиллаж байсан Н.Эрдэнэхүүг ажлаас чөлөөлсөн ЭМ-ийн сайд асан Т.Мөнхсайханы шийдвэрийг хүчингүй болгож, ажилд нь буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох шүүхийн шийдвэр гарчээ.
2025 оны тавдугаар сард Хавдар судлалын үндэсний төвийн захирал /ХСҮТ/ Н.Эрдэнэхүүг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Улмаар түүний оронд Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томилсон.
Тухайн үед ЭМЯ "Н.Эрдэнэхүү даргыг ажлаас чөлөөлсөн шалтгаан нь ХСҮТ-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү нь төсвийн хөрөнгөөр бараа үйлчилгээг худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулаагүй бөгөөд төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтаар томилогдоогүй тул тавдугаар сарын 2-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал гарсан" хэмээсэн.
Н.Эрдэнэхүүгийн хувьд одоогийн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн найз гэгддэг. 2020 онд Ж.Чинбүрэнг сонгуульд өрсөлдөхөөр ажлаа өгөхөд оронд нь томилогдож байсан түүхтэй.
ЭМЯ-ны сайд Т.Мөнхсайхан, Ж.Чинбүрэн нар Эрүүл мэндийн даатгалын асуудал, төсвийн агуулгаар маргаан өрнүүлж, Ж.Чинбүрэнгийн найзыг гэнэт халж, сануулга өгсөн үү гэх хардлага олон нийтийн дунд хөвөрч байв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
САЙН МЭДЭЭ БАЙНА,ЭРДЭНЭХҮҮ ЭМЧИД АМЖИЛТ ХҮСЬЕ ЭЭ.