УЛС ТӨРУлс төрийн мэдээ
АТГ: Дархан-Уулын Засаг дарга Б.Азжаргалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн тул түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл найм хоногийн өмнө буюу /2025-10-20/-ны гарсан. Тус мэдээллийг холбогдох байгууллагынхан болон Б.Азжаргал өөрөө ч үгүйсгэж байсан.
Тэгвэл Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалыг АТГ-аас шалгаж эхэлсэн байна.
Энэ талаар АТГ-аас тодруулахад "Дархан-Уулын Засаг дарга Б.Азжаргалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа нь үнэн" гэх мэдээллийг өглөө.
Түүнийг тендер сонгон шалгаруулалттай холбоотой авлига албан тушаалын гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн нэр бүхий иргэн АТГ-т гомдол гаргаснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгаж байгаа юм байна.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МОНГОЛД ДАРХАН ХОТЫН ДАРГА ШИГ ҮҮРЭГТ АЖЛАА САЙН ХИЙЖ БАЙГАА ХҮН ХОВОРДОО АЛБАН ТУШААЛД СОНИРХОЛТОЙ ТЭНЭГҮҮДИЙН ГАР ХӨЛ БОЛОГСОДЫН ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ...... АЖЛЫГ НЬ ЗҮГЭЭР ТАЙВАН ХИЙЛГЭЛДЭЭ... ӨНӨӨДРИЙН ХАМГИЙН АНХААРАЛ ТАТАЖ БАЙГАА ХЭРЭГЭЭЛ ИЛРҮҮҮЛЭЭЧЭЭ НҮҮРСНИЙ ,ХУЛГАЙ ,ХӨГЖЛИЙН БАНКЫ АСУУДЛАА ШИЙДЭЖАРД ТҮМЭНД МЭДЭЭЛЭЭЧЭЭ
Ж.Энхбаяр л аймгийн намыг нь авах гэж бас л нөгөө нохойд барьдаг мод АТГ-г ашиглаж байгаа биз. МАН-н их хурлын өмнө өөрсдийг нь дэмжихгүй аймгийн дарга нарыг дарж авах гэж дарамтлаад л эхнээс нь Увсын даргыг гэхэд л бүр амь настай нь ярьж байх шив. Бүлэглэлүүд энэ улсыг сүйд хийх нь