Тодруулга: Багш нарын ажил хаясан хугацааны нөхөн олговрыг шилжүүлж, хэлцэл хийх гэж байна

Багш нарын ажил хаялт өнөөдөр 10 дахь өдрөө үргэлжилж байна. Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулж буй тус ажил хаялтын үндсэн шалтгаан нь багш нарын үнэлэмж цалин хөлс муу байгаатай холбоотой. Тиймээс энэ онд багтаж багшийн үндсэн цалинг 3.5 сая болгохыг шаардаж байгаа юм. Засгийн газрын гурван сайд багш нарын төлөөллүүдтэй хэлэлцээрийн ширээний ард суусан ч үр дүнд хүрч чадаагүй. Мөн боловсролын яамнаас ажил хаялтыг түр зогсоож хамтын хэлэлцээг эхлүүлэхийг уриалаад байгаа.
Хамтын хэлэлцээрт хүрч чадахгүй байгаагаас үүдэж сурагчид болон багш нарын ар гэр, орлого орхигдож байгаа гэж хэлж болно. Тэгвэл энэ асуудлаар салбарын сайд П.Наранбаяр "Хөдөлмөрийн тухай хуулийн 30.2-т заасны дагуу ажил хаялтад оролцсон багш, ажилтанд олгох олговрын хэмжээг Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлтэй тохирч шийдэх ёстой. Хэдийгээр тус холбооны удирдлага хэлэлцээг эхлүүлэхгүй, олговрыг олгох ажлыг хойшлуулж байгаа ч багш, ажилтнуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор шийдвэрлэлээ" гэсэн юм.
Энэ асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ээс тодруулахад,
"Ажил хаялтад оролцсон багш, ажилчдын нөхөн олговрыг хуульд заасны дагуу олгож эхэлсэн. Илүү цагийн мөнгөнөөс бусад нэмэгдлийг тооцсон дүнгээр шилжүүлж эхэлсэн байна. Бид яамтай хэлэлцээрийн ширээний ард суухаар хурал товлосон. Харилцан ойлголцож, үр дүнд хүрэх эсэхээ мэдэхгүй байна. Үр дүнд хүртлээ ажил хаялт зогсоохгүй. Одоогоор боловсролын салбарын 665 байгууллагын 33 мянга гаруй багш ажилчид ажил хаялтад нэгдээд байгаа" гэлээ.
Мөн Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос банк болон банк бус санхүүгийн байгууллагуудад уриалга хүргүүлсэн байна. Тодруулбал, боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнууд ажил хаялтад оролцож байх үед нийгмийн хариуцлагын хүрээнд цалин, ипотек, хэрэглээний зээлийн эргэн төлөлт, хүү, торгуулийг түр хугацаанд зогсоож өгөхийг уриалжээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Он дуустал ажил хаялтаа үргэлжлүүлэх зүгээр бх, бензин гайгүй болоод, түгжрэл багсаад хэдэн хоног гоён бншүү
Миний хүүхэд гэртээ байна. Та нарт мөнгө өгөх үү. Яагаад.
Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson y####n
Тийм яриа байдаг шүү
Миний хүүхдийг сургаагуйн төлөө тэдэнд цалин өгөх үү
Ажил хаячихаад цалин авна гэж байхгүй шүү.хүн хөдөлмөрлөж байж цалин авна.хүүхдүүдийг хохироочихоод цалин нөхөн олговор авна гэж юу байсан юм.Тэгээд хохирсон хүүхдүүд яах боож бнадаа
Би ажил хаявал нөхөн олговор өгөх үү
Тэнэг хүнд олговор өгдөггүй
Ажил хаяаад нөхөн олговор аваад гоё юм бишүү.тэгвэл хувийн
Ца-линг нэмж огт болохгүй. Ядахдаа ирэх оны эхний хагас хүргэ. Экспортын байдлаас бол. Сул зогсолтын мөнгө өгөх ч утгагүй. Улсын мөнгө уйлдаггүй гэж хулгайчууд хэдэн та-лаас нь зайдагнаад сурцан байхгүй юу.
Та нар өөрсдөө тийм бага цалингаар амьдраад үздээ.тэнд бас эрх гэж бий
Залиланд хууртаж болохгүй шүү багш, эмч нар ахмадуудаа 35 жил залилуулсан учир цалин чинь тийм бага байгааг ойлгоорой.
Одоо наад үйлдлээ зогсоогооч.Та нарт төр засаг боломжоороо цалинг чинь үе шаттай өгье гээд байна.Үнэндээ ахмадууд суулт хийгээд жагсаад байхад нь барьцаад багш нар жагссан шүү дээ.Та нар өндөр л цалинтай байна шүү дээ.Битгий давар худлаа шавь нар хүүхдүүд минь гэж ярьдагаа болих хэрэгтэй.Ажлаа хийцгээ Анх дэмжиж байсан чинь одоо бол шал дургүй хүрчихлээ.Ажил тасалчихаад цалингаа нөхөж авна ч гэх шиг ямар их шунал вэ.Өөрсдөө ажил тасалж суугаа биз дээ.
Үрээнүүдийг та нарын хүүхдүүдийг БИД ҮНЭГҮЙ СУРГАЖ ЧАДАХГҮЙ...
Дураараа амнууд вэ
Хөгжлийн банк, ЖДҮ, нүүрсний хулгайчдын мөнгө тендерийн цавчааны мөнгөө буфааж аваад цалингаа нэм
Боловсрол эрүүл мэндийн салбарын сүйрэлийг ХҮН нам биш тасралтгүй 104- жил Монгол улсыг цөлмөж байгаа МАН - хариуцлага хүлээх ёстой шүү!!! Хууран мэхлэж хулгай луйвараар Монгол улсыг сүйрүүлэж байгаа МАН сөнөтүгэй!!
Хуц. АН дээрэмчдээс баривчил. Бузруудаа