Шадар сайд С.Амарсайханыг хариуцлагын гэрээ зөрчсөн хэмээн үзэж, огцрууллаа
УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан Засгийн газраас гарч буйгаа мэдэгдлээ.
Тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан,
"Би цаашид Г.Занданшатарын тэргүүлэн үүрэг гүйцэтгэж буй Засгийн газарт ажиллах боломжгүй гэж үзэн, Засгийн газраас гарч байгаагаа ЗГ-ын хуралдаанд албан ёсоор мэдэгдлээ. Би ард иргэдийнхээ итгэлийг авч сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд төрт ёс парламентын ардчиллын талд үргэлж бат зогсоно. Засгийн газрын үйл ажиллагаа, төрийн бодлого нь зөвхөн эрх зүйт төрийн зарчим, иргэд олон нийтийн итгэлцэл, гадаад нэр хүнд дээр тогтдог билээ.
Гэвч өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагаа нь төрт ёсны уламжлал, ардчиллын үндэс, хүний эрх, нийгмийн эрх чөлөө цаашлаад төрийн тогтвортой байдал, эдийн засаг, нийгмийн хөгжил, засаглалын дархлааг сулруулж, төрийн хариуцлагыг явцуу байдалд хүргэж байна. Засгийн газрын зарим үйл ажиллагаа хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хяналт тэнцлийг ноцтой зөрчиж ард иргэдийнхээ итгэлийг алдаад зогсохгүй, улс орны ирээдүйг хямрал, эрсдэл рүү түлхэж, гаднын нөлөөнд өртөмтгий, дотоод доройтлын эрсдэл бүхий орчин руу чиглүүлж байна гэж үзэж байна.
Ийм нөхцөл, үйл ажиллагаа миний итгэл үнэмшил, үүрэг, зарчим, үнэт зүйлтэй үл нийцэж байх тул Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаас татгалзаж, Г.Занданшатарын Засгийн газраас гарахаар шийдсэн болно.
Улс орны хөгжлийн төлөөх миний идэвхтэй үйл хэрэг үргэлжилж, ардчилсан үнэт зүйл, хариуцлагатай, зарчимтай, ёс зүйтэй төрийн бодлогын алтан аргамж тасрахгүй гэдэгт би итгэж байна" гэлээ.
Харин Засгийн газар, "Хариуцлагын гэрээ зөрчсөн тул Ерөнхий сайд Г.Занданшатар Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь огцрууллаа. Түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа Засгийн газрын хуралдааны эхэнд мэдэгдлээ" гэв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗАЙЙЛОО ЧИ ЧАМААР ДУТАВ ГЭЖ
одоо ашиг сонирхолын зөрчилтэй Дэлгэрсайхан, Чойжоо, Бямбацогт, Энхбаяр, Батцэцэг нарыг огцоруулб�##� хэд хонож магадгүй ээ
Гэрээгээ зөрчсөн гэхээр бас л Хулгай луйвар хийж байгаад гардуулж дээ,
ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭЖ БУЙ ЗАСГИЙНХАА ЭСРЭГ АЖИЛЛААД ЯВСАН НЬ ДЭЭР ХАРИН ИЛҮҮ ДУТУУ МЭДЭГДЭЛ ИЛҮҮДЭВ
Монголын төрийг MCS удирдаж байгаа юм байна. Энэ хүн яахав эхлээд УХАА ХУДГАА MCS ээс 100% буцаан авч эмч багш ахмадын мөнгийг нэм. Юу бор тээг энэний хөрс хуул�##�т гэж бөөн зард�##�. Монголын эдийн засгийг богино хугацаанд өндийлгөх орд чинь энэ УХАА ХУДАГ!!!!! MCS ээс хандив нэрээр авилг�##� авсан АН , МАН хан яар�##�тай УИХаар оруулж хэлэлцээч . Төрийг самарч байгаа энэ бүх асууд�##� УХАА ХУДАГ аас эхтэй шүү. Энэ ордыг цээжээрээ хамга�##�ж байгаа олон АН МАНын гишүүд байна
Зайсанд хууль бусаар зам хааж барьсан б�##�гасыг нь нураагаад зайсангаас бас �######�уулах хэрэгтэй
Энэ Засгийн газарт хулгайтай, авилгатай тэмцээд байгаа юм юу ч байхгүй. Занданшатар хулгайтай тэмцье гэвэл эхлээд өөрийн кабинетын хулгайч сайд нартайгаа эхлээд тэмцэх хэрэгтэй
Танд амжилт хүсье. Үнэхээр энэ цаг үед тан шиг итгэл үнэмшилдээ үнэнч сайд даанч �##�га даа............таны энэ сайн жишиг түүхэнд үлдэх болно оо.................Та бол МУ-ын ерөнхийлөгчөөр ч ажиллах эрэмбэтэй төрийн жинхэнэ түшээ шүү..................
�######� ХАРИН Ч УДЛАА
Өөрөө гарсан биш, ЗГ-ын хур�##�даан дээр хусуулсан байна ш дээ. Гүлдийж суухаасаа өмнө өөрөө ажил өгчихсөн бол нэрэнд цэвэр байх байв. Хусуулчихаад "гарч байгаагаа мэдэгдэж байна" гэхээр чинь өрөвдөлтэй байна, Самараа. Самараа, Дамараа хоёр оо гэж.
Одоо Наранбаярыгаа явуул аа. Монгол Улсын Боловсролын сайд биш, Шинэ Монголын Боловсролын сайд хийсээр байгаад таарлаа.
Улс орныг самарсан Самараа, дамартуулсан Дамараа нарыг байх ёстой газар руу нь явуулах нь зөв. Үргэлжлүүлээд улсын мөнгөөр Увсын наадам хийсэн, улсын тогийг хувийн барилга руугаа татдаг Чойжоо, төсвөө мэддэггүй Жавхлан, нүүрсчин Дэлгэрсайхан, багш нар нь хүлээн зөвшөөрдөггүй Наранбаяр, эмч нар нь хүлээн зөвшөөрдөггүй Чинбүрэн, ямар ч ойлголтгүй Дамдинням гээд л с�##�ахаас өөр аргагүй. С�##�ахгүй яваад байв�##� бүтэхгүй нь байна шүү, танай ЗГ.
Онцгойгоос унадаг 5 машинаа болих байгаа. Бензин тосыг нь дийлэхгүй хэцүү байсан юм. Ядахдаа 5 жолоочийг дэслэгчийн ц�##�ин өгдөг нь бүр хэцүү