АНУ бодлогын хүүгээ буурууллаа
АНУ-ын Холбооны нөөцийн сан лхагва гарагт /2025.10.29/ бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулж 3.75-4 хувь болгосон байна. Ингэснээр АНУ бодлогын хүүгээ хоёр удаа дараалж буурууллаа. Гэхдээ ХНС-гийн дарга Жером Пауэлл хэлэхдээ арванхоёрдугаар сарын хурлаар хүү бууруулах эсэх нь тодорхойгүй гэсэн юм.
Бодлогын хүүг бууруулахаас гадна ХНС арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн хөрөнгө худалдан авахаа бууруулснаа зогсооно хэмээжээ. АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа зогссон байгаа тул эдийн засгийн талаарх гол үзүүлэлтүүдийн сүүлийн үеийн тоо баримт гараагүй. Пауэлл “Бид олж болох бүх тоо баримтыг цуглуулж, үнэлж, сайтар тунгаан бодох болно. Ингэх нь бидний ажил. Энэ асуудал арванхоёрдугаар сарын хуралд нөлөөлөх үү гэж надаас асуух байх. Нөлөөлнө гэж хэлээгүй байна л даа. Гэхдээ тэгж магадгүй. Мананд жолоо барьж байхдаа арга хэмжээ авч, хурдаа сааруулдаг” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.