УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 76 жилийн ойг тохиолдуулан тус улсын дарга Ши Жиньпинд баярын захидал илгээсэн юм.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин хариу захидалдаа, “Хятад, Монгол хоёр улс нь бие биедээ чухал хөрш билээ. Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа бүх салбарт улам идэвхжиж, хамтарсан чухал төслүүд амжилттай хэрэгжиж, уламжлалт найрамдал улам бүр бэхэжсээр байна” гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Мөн “Миний бие Тантай хамт хүчин чармайлт гаргаж, стратегийн харилцан итгэлцлээ бэхжүүлэн, хөгжлийн уялдааг гүнзгийрүүлж, ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, Хятад, Монголын хамтын ирээдүйн нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг хурдасган, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ хөдөлгөгч хүч бүрдүүлэхийн төлөө байна” гэжээ.

Захидалдаа, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй саяхан Тяньжин болон Бээжин хотод хийсэн уулзалт үр дүнтэй болсныг онцолсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол

Манайд ерөнхийлөгч хэрэггүй.бүгд хулгайч татварын мөнгө үрсэн новшнууд

Зочин
Зочин

Монгол ядуу, гуйлгачин улс. Монгол улс - Хятадын эдийн засгийн КОЛОНИ, олон жилийн болсон байна.

Холбоотой мэдээ

Back to top button