Г.Занданшатарыг одоо түүний хүслээс өөр зогсоох зүйл үгүй болжээ
 
						Г.Занданшатар. Энэ хүн 2024 оны долдугаар сард УИХ-ын даргын индрээс тойрогт нэр дэвшээд, унаж шившгээ хутгасан нэгэн болж байв. Түүнээс хойших 15 сарын дотор Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, Ерөнхий сайд болж, эдүгээ МАН-ын дарга болох замаа өдөр хоногоор засч байна. Түүний цаадах амбиц нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас өрсөлдөх. Ингээд бодохоор Г.Занданшатар ер нь одоо зогсохооргүй болжээ. Бүрэн ч шийдэж.
Уур хүрсэн үед хүнээс их хэмжээний хүчтэй энерги оргилдог доо. Үүнийг эмэгтэйчүүд ашигт үйлийн коэффициент болгон хувиргаж, их хэмжээний угаалга цэвэрлэгээ хийх, жир үед барьж авч чадахгүй байсан ажлаа шууд нэг оролтоор дуусгах зэргээр ашигладаг. Хэвийн бус энэ их эрчим орхигдсон, ялагдсан байдалтай зэрэгцэхээрээ бүр ч түймрийн гал болон дүрэлздэг. Ялагдсан байр сууринаас урагшаа ийм хурдан ахиж, учир нь ерөөсөө олдохоо байж, "шийдсэн" дүр болж байгаа улс төрч өнөөдөр Г.Занданшатар байна. Одоо тэр яг ямар түймэр тавих гээд байна, яах гээд байна гэдгээ ч уншуулахаа байж, урагшаа давших болжээ.
Засгийн газар нь ер бүтэлгүйхэн эхэлж, зунжингаа унтаарч, намартаа багш эмч нарын эсрэгүүцэлтэй тулгарсан. Намрын чуулган эхлүүт огцруулах бичиг нь өргөн баригдаж, МАН-ын Бага хурал дээр PPT уншингуут заал нь тохуурхаж байсан Г.Занданашатар яаж ийгээд нөхцөл байдлыг эргүүлж чадлаа. Бага хурлаар намын даргын суудлаа алдсан даруйдаа Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилно гэж дуугарсан нь Г.Занданшатар сайн Сангийн сайдтай байхаас бус Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг Хуульзүйн сайдтай болж байж, олны итгэлийг төрүүлнэ гэдгээ ойлгосон дүрийг нь гэрчилнэ.
Тэр ерөөсөө туйлгүй их "чичирч", Засгийн газраа УИХ-аар огцруулах алх цохиулсныхаа дараа ҮХЦ дээр заргалдаж, дахин ялж байж Б.Энхбаярынхаа томилгоог хийв. Б.Энхбаярын томилгоо бол Г.Занданшатарын авлигын эсрэг төрийн томчуудтай хийх тэмцлийнх нь гол сүх, алх цохиур байх нь ингэж тодорхой боллоо. Б.Энхбаяр ч яах гэж томилогдсоноо сайтар ойлгов, сайд болонгуутаа шууд Засгийн газрын ээлжит бус хурлаар Л.Оюун-Эрдэнийн хүнийг ЦЕГ-ын даргаас мулталж шидээд, Д.Амарбаясгаланг яллах тогтоол бэлэн болсныг зарлачхаж байгаа юм.
Түүний ийм шийдсэн байдал харин олон нийтийн өмнө авлига, хээл хахууль, нүүрс тойрсон бизнесээр хөлжсөн дүрүүдийг гаргаж ирж хэсэг шарах нь ээ. Улс төрийн зорилгодоо нүүрсний хулгайн сэдвийг ашиглаж байлаа ч хэдэн гэмт хэрэгтнээ шүүгээд гаргаад ирбэл өвөр түрийндээ орцгоосон энэ их ялзрал багахан ч болов ханзрах, сайн талтай.
Гэвчиг нүүрсний хулгайн акци шинэ юм биш. Тэр спикер байхдаа сонсгол хийж чадсан ч МАН-ын дотоод тохироогоор гол дүрүүдээ илээд гаргасан. Харин энэ удаа яах уу, Г.Занданданшатарт "Нүүрсний хулгай"-г цэглэсэн гэх легаси очих уу гэдгийг тэр өөрөө л шийдэх замнал руу орчихлоо.
МАН-ыг эвлэрнэ гэж бодож байна уу. Нэг талд Д.Амарбаясгалангаар нүүр хийсэн туйлгүй муйхар Л.Оюун-Эрдэнэ, нөгөө талд хамаг бүхнээрээ шийдсэн Г.Занданшатар зогсож байна. Гэхдээ МАН-ыг бүр татан буугдах хар нүх рүү оруулахгүйн тулд тэд зөвшилцөх нь тодорхой болов.
Ердөө сарын өмнө Д.Амарбаясгалантай уулзаад, "Намын дэд дарга болчих" гэж байсан хүн ингэж их улайрчихлаа. Тэр өөрөөсөө ялгарч буй энэ их уур, өшрөл, дургүйцэл, тэмцэх хүслээ 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зориулан, одоо тултал ашиглана. Өөрийгөө эргэж сойх агуулга.
Харин Үндсэн хууль зөрчинө гэдгээ мэдсээр байж, өөрийнх нь хэлснээр "...ийм муухай сценариар" Г.Занданшатарыг огцруулсан Х.Булгантуяа бол ухамсарт үйлдлээр энэ бүхнийг хийсэн болж таарч байгаа. Тэгэхээр Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж, хорих ял өгүүлчихгүйн тулд Д.Амарбаясгалангийн тал зөвшилцөх саналд чих зөөлөн хандахаас аргагүй болов. Д.Амарбаясгалан ч тэр бух шиг улайрсан Г.Занданшатарт мэдээллийн эх сурвалж, үнэд орох элемент гэдгээрээ наймаа хийх шат руу үсрэх биз ээ. Түүн дээр хожил алдахгүй байхаа нөгөөх нь сайтар тооцоолох буй за.
Нэгэнт ҮХЦ-ийн шийдвэр гаргуулчихсан Г.Занданшатар намынхаа Удирдах зөвлөлийн хурлын үеэр "Эвлэрэхгүй" гэх агуулгаар хаалга савах хэмжээний том зан үзүүлэхээ харин ч нэг мэджээ. Ингэж тэр нүүдлээ ахиулах нь.
Өчигдөр орой тэр МАН-ын бүлгийг өөрийнхөө талд томилуулчихлаа. Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас буулгаж, Ж.Бат-Эрдэнийг симбол дүрд түр сойж үзүүлэв. Үе тэнгээ бодсон ч тэр, Ж.Бат-Эрдэнийг ингээд хөөрхөн ширээ дэрлүүлээд, тулхтай цорволзох нэг дүрээ нойрсуулчхаж байна. Намын болоод улс төрийн дотоод нөхцлүүд дээрээ энэ мэтээр урагшаа явах нь.
Харин гаднах орчин бол өөр. Г.Занданшатар ордноор нэг арга заль сэдэж, ойр зуурт дүрүүдээ өөртөө татсаар байхтайгаа яг зэрэгцүүлж, цонхоо нээхээс өөр аргагүй. Мянгантаа засгаа хамгаалж, МАН-ын дарга болж, Ерөнхийлөгчийн сонгуулийг мөрөөдөөд ч гаднах орчноо мартваас түүнийг шуудхан шараад идчихнэ.
Тэгэхээр тасалдах гээд байгаа эрчим хүчиний асуудал, шатахууны хомстол, эмч, багш нарын цалин, ахмадын тэтгэвэр нэмэх, элгээрээ хэвтээд байгаа ААН-үүдээ тэврэх түмэн аргыг түүнд зэрэгцүүлэх шаардлага тулгарч байна. Ерөөс Л.Оюун-Эрдэнийн гол алдаа нь, баялгийн санд хэтэрхий төвлөрч, иргэн Доржийн хөргөгчид хүнс байгаа эсэхийг мартсан, вакумжсан асуудал байсан. Энэ вакумаа хага ханзалж, улс төрийн нүүдэлтэйгээ гаднах орчноо зэрэгцүүлэх учиртай.
Багш нар дундаа Г.Занданшатар өөрөө ороод суух хэрэгтэй. Ингэнэ гэдгээ харуулах мэтээр өчигдөр багш нарын төлөөлөлтэй ямар ч байсан уулзжээ. Х.Нямбаатар талбайн жагсагчид дунд л явж байсан, үгийг нь сонсдог-бас мэтгэлцдэг сайд байв, Л.Оюун-Эрдэнийн танхимд. Одоо харин Г.Занданшатар хэнийг ч урдаа барихгүй, өөрөө гарах, өөрөө нийгмийн зөрчилтэй талууд дээрээ очих цаг нь болсон.
Одоо түүнийг ер нь өөрийн хүслээс нь өөр зогсоох зүйлгүй болжээ. Намын даргаа авч чадаж гэмээнэ, намынхан нь дэвшүүлэн зайлуулах арга хэрэглэх тулсан пойнтыг ч тэр өөртөө тооцоолсон харагдана.
Редакцын өмнөх агуулга:
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нүүрсний хулгай, төмөр замын хулгай, ногоон автобусны хулгай, төсвийн хулгай гээд өчнөөн олон эрүүгийн болон �##�бан туша�##�ын гэмт хэргийг бүрэн шийдвэрлэх хугацаа МАН, АН, ХҮН-д байсан. Юмны учир мэдэхгүй гэнэн ард түмний тархи толгойг эргүүлж, “Анхан шатны шүүхээс ял сонсож байсан Хадг�##�амж банкны гэмт хэрэгтэн этгээд” Ерөнхийлөгч-Ерөнхий сайд ч хийж байх шиг. Илжирч ялзарсан хууль шүүх засагл�##�ыг цэгцлээгүй БЗС-ийн хулгайч нөхөр мэргэжлийн шантаажчин болж дахин Хууль зүйн сайд болох гэж зүтгэж ч байх шиг. МАН АН ХҮН бүгд адилхан. Бүгд бие биендээ барьца�##�агдсан гэмт хэрэгтнүүд. Яг одоогийн нөхцөлд “Хамгийн зөв бөгөөд эдийн засагт өвдөлт багатай шуурхай авах хариу арга хэмжээ” бол ЗГ огцорсон тул одоо УИХ тарах. Хууль биш ХҮН Засагладаг юм байна гэдэг нь Үндсэн хуулийн Цэцийн жишээгээр нотлогдсон тул Хүрэлсүх гэгч гэгч этгээдийг мөн адил огцруулах хэрэгтэй. УИХ-н гишүүдийг тоог 30 болгоё. 21 аймаг 9 дүүргээс нэг УИХ-ын гишүүн байхад л хаваасиг. МАН АН ХҮН-н нөхдүүдийг хэрхэвч, хэзээ ч битгий дэмж. Монгол Улсыг аваад явчих чад�##�тай, дотоод болон гадаадад төгссөн өчнөөн олон з�##�уус бий.
Нүүрсний хулгайчууд эх орноо тоногчид мухард�##�д орж шээс нь гоожоод… Нэр цэвэр ЗШ-г муулах гэж аргаа яджээ. Хулгайтай тэмцэх Энхбаяраар тулт�##� илчлүүлж хулгайгаа дарж авахгүй бол МАН тарах болно. Ард олны хүсэл энэ.
Zasgiin ajil ergeed sergej bgaa n medegdsen
Odoo gol n yrisanaa biyleesei gej bodoj bn
Irgedtei iluu oir ajillah heregtei shuu
Uls ornii toloo setgel gargaj bgaa n haragdaj bn
Ene udaa jinhene uurchlult hiih tsag irsen
Biyeldeh bolomjtoi bodloguud gargaj bval sain bn
Zandanshatar shuud uureg huleej bgaa n setgel toruulj bn
Ёок н сонгуулийн сул дүр
ҮХСЭН ХОЙШОО...УЛСЫН ДОТОРХИ САНДАЛ СУУДЛЫН ӨРСӨЛДӨӨНӨӨС БОЛЖ....АРД ИРГЭДИЙН БҮХ АЖИЛ АМЖИРГАА ХУЛГАЙН ЗАМААР ШУУДРАХААР БҮЛЭГ ЗГ...ЧАДАМЖГҮЙ ЕС....ЗШ ЭЭР БҮТЭН ЗАВХРАХ НЬ ИЛТ ҮЗЭГДЭХ НЬ ГЭХ ЭЭР ЗАМДАА
ОРЛОО
Gorid sartaisan razetkan xamartaa!
Одоо Зандкаг �######�уулв�##� хэдэн хулгайчид нь бүүр их хулгай хинйэ
Энэ зандангиын авгай хүүхвүүд нь хаана байгаа вэ. Англтд хвшай 4 хүүхжд нь амьдарч байгаа гэсэн юу хийж юугаараа амь зогоож байна вэ тодорхой биш үү
Хүрэлсүхийн л бүх юмыг мундагдаж хүчээр шийдэх гэдэг хандлага. Занданшатараа eрөнхийлөгч болгох юм бол наана нь ингэж хутгаж баахан дайсантай болгож, дор хаяж л намынх нь хагас нь хүлээн зөвшөөрөхгүй дүр болгож яахнав дээ. Зандка ч тэгээд аятайхан хэдэн үг ч хэлж чадахгүй хачин болчихсон харагдах юм. Архинд толгойгоо мэдүүлсэн Хүүк Зандка нар буруу л самраад байна даа
эдийн засагч боловсролтой хүн удирдаж байгаа болохоор монголын эдийн засаг сайжрах байх л гэж найдаж байна өмнө нь Амар жарг�##� сайдаас өөр мэдэлэгтэй хүн бараг байсангүй дээ
Сүүлд хийж байгаа ажлуудыг нь харв�##� илүү бодит т�##� руу орж байна, дэмжиж байна
Ядаж багш, эмч нарын асууд�##�д анхаарч эхэлсэнд т�##�архаж байна
Авлигын эсрэг тэмцэл бодитоор явагдаж байв�##� сайн хэрэг
Хийж байгаа ажлаа таср�##�тгүй, ил тод байлгах нь чух�##� шүү
Засгийн ажил сэргэж байгааг мэдэрч байна
Иргэдтэй илүү ойр байв�##� бүр ч илүү итгэл төрнө
Ц�##�ин, тэтгэврийн асуудлыг шийдэх гэж байгаа нь сайн дохио
Нүүрсний хулгайн хэрэг үнэхээр шийдэгдэж байв�##� үнэлж байна
Гадна т�##�ын асуудлуудыг давхар шийдэж байгаа нь анзаарагдаж байна
Ард иргэдийн үгийг сонсож байгаа нь сайн хэрэг
Өмнөх Засгийн газраас илүү шуурхай ажиллаж байгаа юм шиг байна
Zandanshatar ajliinhaa ur dunge il tod haruulj bgaa n sain
Ard tumnii tuluu shiidemgii baigaa gej haragdaj bn
Bagsh emch nariin tsalin deer anhaarch bgaa n taalagdaj bn
Avligatai temtseh ajil jinheneer yavj bval demjine