Чуулган | Дундаж давхаргын талаарх О.Цогтгэрэлийн асуулт, Г.Занданшатарын хариулт

УИХ-ын чуулганы хуралдаан /2025.10.31/ үргэлжилж байна. Ардчилсан намынхан Х.Булгантуяаг эгүүлэн татахыг шаардаж үг хэлсний дараа "Улсын Их Хурлын асуулгын цаг" эхэллээ.
- УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл урьдчилан хүргүүлсэн асуултаа Ерөнхий сайд Г.Занданшатараас асууж, мэтгэлцэж байна.
Асуулт. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, "Энэ удаад бид дундаж давхаргын тухай асууна. Энэ давхарга яагаад хавчигдаад байна. Монгол төрийн бодлогын алдаа хаана гараад байна вэ гэдэг сэдвийн хүрээнд ярина. Өнөөдөр гуравны нэг нь ядуурлын түвшинд хүрсэн. Дахиад гуравны нэг нь ядууралд ойрхон хавчигдмал лонх шиг болчихсон байна"
- Хариулт. Ерөнхий сайд Г.Занданшатар, "Чухал сэдэв. Дундаж давхаргад дийлэнх монгол зон олон байх ёстой. Харамсалтай нь өмч хувьчлалаас эхлээд манай эдийн засгийн бодлого, тэнцвэр алдагдсан. Үйлдвэрлэх хүчин алдагдсанаас болоод монгол улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай болсон. Аж үйлдвэржилт ч багассан. Дундаж давхарга бол ажилчин анги. Хамгийн чухал нь эмч, багш нар. Гэтэл өмч хувьчлалын дараа 480 мянган хүн ажлын байргүй болсон. Дундаж давхаргыг дэмжих бодлого сүүлийн арван жил байсангүй" гэв.
Асуулт. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Л.Цогтгэрэл: Яг одоо төрийн бодлогод дундаж давхаргыг тодорхойлсон, чиглэсэн ямарваа нэгэн баримт бичиг алга. Ямар ч зорилго, зорилт байхгүй. Өнгөрсөн хугацаанд монголчууд байгалийн баялгаас 100 тэрбум ам.долларын орлого олжээ. Эдийн засгийн өсөлт гэж байгаа энэ мөнгө хаачив. Сүүлийн таван жил 100 их наяд төгрөгийн төсөв зарцуулжээ. Энэ зарцуулалт дундаж давхаргыг нэг хувиар ч нэмээгүй байна. Танай нам ядуурлыг 2 дахин бууруулна гэсэн. Гэвч эцэст нь төрийн өмчит компанийг данхайлгаж, нүүрсний хулгайдаа идэгдсэн байна. Бодлогын хүртээмжгүй өсөлтийг яаж засах ёстой юм бэ" гэлээ.
- Хариулт. Ерөнхий сайд Г.Занданшатар, "Цөөхөн минутад яагаад гээд арагшаа яривал амжихгүй. Уул уурхай бол капитал их шаарддаг, ажлын байр бага шаарддаг. Манайх баян айлын эрх хүүхэд шиг хэт үрэлгэн зарцуулсан. Өр ханшийн алдагдал бий болчхоод байна. Өнгөрсөн хоёр, гурван жил нүүрсний үнэ өссөн. Одоо гурав дахин уначхаад байна. Дөрвөн сар болж байгаа манай Засгийн газар 30 жил, гурван жилийн алдааг өргөс авсан юм шиг засаж чадахгүй. Таван жилийн төсөлдөө хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, зохистой хөдөлмөр эрхлэлтийг сайжруулсанаар дундаж давхаргын эзлэх хувийн жинг 20 хувиар нэмэгдүүлнэ. Багш, эмч нарынхаа цалинг бодитой нэмэгдүүлье. Өнгөрсөн жилүүдэд 100 тэрбум ам.доллар зарцуулчхаад багш, эмч нарынхаа цалинг нэмэгдүүлээгүй юм билээ. Гурван жилийн дараа гэнэт 30, 50 хувиар нэм гэж шаардаж байгаа юм.
Асуулт. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Л.Цогтгэрэл: Дундаж давхарга тэлэхгүй байгаагийн нэг шалтгаан үнийн өсөлт. Сүүлийн дөрвөөс таван жил үнийн өсөлт 70 гаруй хувьтай болж. Үүнээс ч их. Бизнесүүдэд эрх чөлөө байхгүй байна. Төрийн зохицуулалт их, тусгай зөвшөөрөл олон байгаа тул ЖДҮ босч чадахгүй байна. Үнийн өсөлтийг өдөөгч нь Засгийн газар өөрөө. ТӨХК-иуд үүний цаана байна. Ажил ярихаар манай Засгийн газар байгуулагдаад дөрөвхөн сар болж байна гэх юм. МАН 2014 оноос мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүллээ" гэв.
- Хариулт. Ерөнхий сайд Г.Занданшатар, "Хэрэв би андуураагүй бол хамтарсан Засгийн газар өнгөрсөн нэг жил ажиллаж байсан. Хэрэв би андуураагүй бол манай Засгийн газар байгуулагдаад дөрвөн сар болж байна. Хэрэв би андуураагүй бол монголын төр сүүлийн найман жил 3,5 дахин данхайсны 2,5 дахин нь сүүлийн нэг жилийнх. Хэрэв би андуураагүй, статистик худал хэлээгүй бол дээд гурилын үнэ 3494 төгрөг болж, нэгхэн жилийн дотор 30 хувиар өссөн. Бодит байдал дээр инфляц, үнийн өсөлт иргэдийн орлогыг бууруулж байна. Уул уурхайгаас олсон орлого цөөнхийг данхайлгаж байна. Нийгмийн орлогын зөрүүг бий болгож байна. Төр баяжиж, иргэн ядуурч байна. Ийм учраас л бид төсөвт тодотгол хийж 2.5 их наядаар танасан. Үүний үр дүнд инфляц буурсан. 15 хувьд хүрэх байсан тооцоолол бий. Ам.доллар 4000 төгрөгт хүрэх байсан. Бид барьж чадсан.
Асуулт. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Л.Цогтгэрэл: Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хамтарсан Засгийн газар ажилласан. Гэтэл яг Монгол Улсын Үндсэн хуульд олонх болсон нам Засгийн газар байгуулна гэж байдаг. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт АН-ын найман сайд хөдөлмөрийн гэрээгээр орж ажилласан. Яг одоо, эмч, багш нар жагсаж байна. Бусад улсад эмч, багш нар дундаж давхаргынханд тооцогддог. Гэтэл манайд дундаж давхаргыг тоолж байгаа аргачлал ч алга. Хэмжихч үгүй байна. Цалин хөлс нэмэх бодлогооо тодорхойлж хэлж өгөөч.
- Хариулт. Ерөнхий сайд Г.Занданшатар, Уг нь жил бүр арван хувиар нэмэгдүүлсээр гурван жилд 3,5 саяд хүргэнэ гэсэн гэрээ байгуулсан юм билээ. Тэрнийгээ өнгөрсөн гурван жил хэрэгжүүлээгүй. Хэрэв би андуураагүй бол эдийн засгийн асуудал хариуцсан Тэргүүн Шадар сайдаар танай намын Л.Гантөмөр ажиллаж байсан. Тэр хүнээс энэ асуултуудыг асуу. Өнгөрсөн жил алт, зэс, нүүрсний үнэ өндөр байхад энэ асуултуудыг асууж, шийдэж байсан бол. Нэмэгдүүлж байсан бол. Өнөөдөр бид хуруу хумсаа хугалж байгаад багш, эмч нарынхаа цалинг нэмэгдүүлж байна. Яриа хэлэлцээр, зарчмын тохиролцоонуудад хүрч байна. Их ачаалалттай ажиллаад 1,484,000 төгргийн цалин авч буй нийслэлийн багш нарын цалинг нэмэх шийдэлд бид хүрч байгаа. Шийднэ. Одоо 2026 оноос эхлэн багш, эмч нарын доод цалингийн суурийг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлнэ ..." хэмээлээ.
Асуулт. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Л.Цогтгэрэл: Ажил хийдэг, сэхээтэн хэсэг чинь дайжаад явчихлаа. Албан бус тоогоор 300 гаруй мянган иргэн гэсэн мэдээлэл явж байна. Оюуны дайжилт явагдаж байна. Ажил хийж байгаа хүнээ дамжсэн бодлого алга. Ажил хийнгээ ядуураад байна. Ийм л тогтолцоог өнгөрсөн хугацаанд бид бий болгочихлоо. Оюуны дайжил явагдсаар оюуны хоосрол гэдэг зүйл рүү нэг алхаад ороход бэлэн болчихлоо. Залуучуудыг яаж урамшуулах юм бэ, бид" гэв.
- Хариулт. Ерөнхий сайд Г.Занданшатар, Хөдөлмөрлөсөн хэрнээ ядуурдаг байдал манай эдийн засгийн хамгийн эмзэг байдаг. Тантай 100 хувь санал нэг. Үүнийг л засахын төлөө бид таван жилийн эрс шинэчлэл хийе, халамжаас хөдөлмөрт шилжье гэсэн эдийн засгийн цогц реформыг бид УИХ-д өргөн барьж байгаа. Гадагш урсаж буй оюуны урсгал хамгийн том эмгэнэл болоод байна гэхэд хилсдэхгүй. Уул уурхайг дагасан хэсэг нь л хөрөнгөжиж, авлига, хээл хахуул нуугдаад байна.
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хувийн өмчийг төр хурааж авб�##� дундажууд нэмэгдэнэ гээд шуудхан коммунист үзлээ хэлчихээч, Зандангуай. Өмч хувьчлаад480 мянган !!! хүн ажилгүй болсоноос ядуур�##� бий болсон, ажилчин анги бол дундчууд гэв үү! Бүх өмч улсынх, ажилчин ангийн манлайл�##�!
Ийм коммунист ардчилсан Монгол улс, амьдр�##�аа өөрөө авч яваа ард түмнийг маань сайн сайханд хүргэх үү ???
зөвхөн багш, эмч нар биш дундаж давхаргад дийлэнх нь арай гэж багтаж байгаа муу нэртэй ч та нарын ажлыг з�##�гуулж яваа бүх шатны ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ц�##�инг бас нэмэгдүүлэх шаардлагатай шүү