СПОРТ
		
	
	
Өсвөрийн даамчид ДАШТ-ээс хоёр алт, таван мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

Турк улсад болж буй даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үндсэн төрлийн тоглолт өнөөдөр өндөрлөж байна.
Энэ тэмцээнд манай улсын баг хоёр алт, таван мөнгө, хоёр хүрэл медаль авч багийн дүнгээр 20 орны урд бичигдлээ. Мөн өсвөрийн даамчид багийн дүнгээр дөрөв дэх удаагаа дэлхийд өнгөллөө.
Тэмцээний есөн өргийн дараах дараах дүнгээр,
- Охидын 9-10 насанд Б.Эрмүүнзаяа /Архангай/
- Хөвгүүдийн 9-10 насанд Э.Арвин-Эрдэнэ /БЗД/ нар дэлхийн аварга боллоо.
Мөн
- Охидын 6-8 насанд М.Амин-Эрдэнэ /СХД/,
- 9-10 насанд Н.Дэлгэржаргал /БЗД/,
- 11-13 насанд Ч.Гоомарал /ЧД/,
- Хөвгүүдийн 6-8 насанд З.Чинтөгс /СБД/,
- 9-10 насанд Д.Дамдинпүрэв /ЧД/ нар мөнгөн медаль хүртлээ.
Харин
- Хөвгүүдийн 6-8 насанд Д.Отгонбаяр /СХД/,
- охидын 14-16 насанд З.Отгонсүрэн нар хүрэл медаль хүртэв.
Д.УЛСАА
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.