Жүжигчин Жесси Айзенберг танихгүй хүнд бөөрөө хандивлана

Xолливудын алдарт жүжигчин, “The Social Network”, “Zombieland” зэрэг киноны гол дүрийг бүтээсэн Жесси Айзенберг сайн дурын журмаар танихгүй хүнд бөөрөө хандивлахаар шийджээ.
Айзенберг энэ тухайгаа ярилцлага өгөхдөө “Би олон жилийн турш эрхтэн хандивлах талаар бодож байсан. Нэг хүний амийг аварч чадна гэдгээ мэдэх нь амьдралын хамгийн утга учиртай зүйл” хэмээн хэлсэн байна.
Түүний энэхүү шийдвэр олон нийтийн анхаарлыг татаж, бусдад туслах, эрхтэн хандивлахын ач холбогдлыг эргэн сануулж байна. Шүтэн бишрэгчид болон олон нийтийн сүлжээ хэрэглэгчид жүжигчинд талархаж, “жинхэнэ баатар”, “үлгэр дууриал болох хүн” хэмээн онцолжээ.
Жесси Айзенберг нь нийгмийн хариуцлагатай, даруухан зан чанараараа танигдсан бөгөөд олон жил цусны донор хийж байгаа. Харин энэ удаад хандив, буяны ажлаа шинэ түвшинд гаргахаар шийдсэнээ ийн хэлсэн байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.