Нийгэм мэдээ

Олон оронтой дугаараас ирсэн дуудлагыг авбал мөнгөө алдах эрсдэлтэй

Олон оронтой дугаараас ирсэн сэжигтэй дуудлагыг авснаар хувийн мэдээллээ алдах эрсдэлтэйг Цагдаагийн Ерөнхий Газраас анхааруулж байна.

Газарзүйн бус нутгийн харьяалалгүй, виртуал сэжигтэй дугаар байж болзошгүй бөгөөд ийм дуудлагыг авснаар хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй аж. Ийм дуудлагыг авснаар иргэд гар утсан дээрх интернэт банк, Фэйсбүүкийн нэвтрэх нэр, нууц үг зэрэг хувийн мэдээллээ алдаж, бусдад эд хөрөнгөө алдах цахим гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй байх тул сэжигтэй дуудлага авахаас зайлсхийхийг анхааруулав.

Мөн мессежээр линк илгээсэн тохиолдолд дарахгүй байхыг санууллаа.  Учир нь цагдаагийн байгууллагад хоногт бүртгэгдэж байгаа гэмт хэргийн 50 орчим хувь нь банкны данс, цахим зээлийн үйлчилгээ, үүрэн холбооны хэрэгслийг ашиглан үйлдэж байх тул сонор сэрэмжтэй байхыг зөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дугаарыг нь зарлаач.

Холбоотой мэдээ

Back to top button