Үйл явдал: “Хүн ам, орон сууцны завсрын тооллого-2025”-ын талаар мэдээлэл өгнө
Улаанбаатар хот, 2025 оны арваннэгдүгээр сарын 3, өнөөдөр болох үйл явдал
- 09:00 цагт: "Монгол Улсад цэвэр технологи, инновацийн бизнесийг дэмжих замаар ногоон ажлын байр бий болгох" төслийн нээлт Новотел зочид буудалд болно.
- 09:00 цагт: Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач багш, МУБИС-ийн ДУТС-ийн Дүрслэх Урлагийн Тэнхимийн эрхлэгч Г. Одонгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан "Эрдэм шинжилгээний хурал-2025" Уран зургийн галерейд болно.
- 11:00 цагт: “Хүн ам, орон сууцны завсрын тооллого-2025”-ын талаар танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний Статистикийн Хороонд болно.
- 11:00 цагт: Иргэдийн хөдөлгөөнөөс: "МАН, ИЗНН-ын нүүрсчдээс үндсэн хуулиа аваръя" сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
- 11:00 цагт: “Хиймэл оюун ухаанаар дамжсан жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг-Эмэгтэй сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалъя!" хэлэлцүүлэг Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн төвд болно.
-УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.
-УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
-Дэлхийн гүн ухааны өдөр тохиож байна.
-"Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд “Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2025” үзэсгэлэн худалдаа Мишээл Экспо олон улсын үзэсгэлэнгийн танхимд болж байна.
-Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн холбооноос жил бүр зохион байгуулдаг "Алтан намар-2025" хөгжмийн наадам УДБЭТ-ын тайзнаа болно.
-Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30 хүртэл "HUE" арт галлерейд гарч байна.
-Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач Г. Одонгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Ажлын дараа” үзэсгэлэн олны хүртээл болно.
-ЮНЕСКО-гийн IAC Олон улсын уран бүтээлчдийн гишүүн Н.Сүхбүрэний “Нэгэн цул” үзэсгэлэн гарч байна.
-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.