"The MongolZ" багийнхан Senzu-гүй эхний тоглолтоо хийнэ
ESL-ийн зохион байгуулдаг Intel Extreme Masters /IEM/ цувралуудын нэг "IEM Chengdu 2025" тэмцээн өнөөдөр БНХАУ-ын Ченду хотод эхлэх гэж байна. "Thunderpick World Championship 2025" тэмцээнд гуравдугаар байранд орж өндөрлүүлсэн "The MongolZ" баг энэхүү тэмцээнд оролцох юм.
Нийт 1 сая ам.долларын шагналын сантай IEM Chengdu 2025 тэмцээнд 16 баг оролцож байгаа бөгөөд хоёр хэсэгт найм наймаар хуваагдан тойргоор тоглолт хийх юм. Тойргоор тоглолт хийсний дараа групп болгоноос хамгийн их хожил байгуулсан гурав гурван баг дараагийн шат плэй-оффд өрсөлдөнө. Энэ удаагийн IEM цуврал 2020 оноос хойш БНХАУ-ийн Ченду хотод ахин зохиогдох болсон нь онцлог болж байна. Мөн эх нутагт нь зохиогдож байгаа тэмцээнд "Tyloo" баг оролцохоор болсон юм.
Тоглолтоос хэдхэн долоо хоногийн өмнө "The MongolZ" баг Senzu-г албан ёсоор сэлгээний тамирчин болсныг зарлаж, оронд нь contorolez-ыг багтаа нэгтгэснийг зарласан. Тиймээс "The MongolZ" багийнхан Senzu-гүй эхний тэмцээндээ оролцох гэж байна. Энэ нь CS сонирхогчдын дунд өндөр хүлээлт үүсгээд байгаа юм.
Энэхүү тэмцээн манай хөрш улс БНХАУ-д зохиогдож байгаа нь "The MongolZ" багийн хувьд бэлтгэл, амралт, цагийн хувиар зэргээр маш боломжит нөхцөл байдлыг бий болгож байгаа юм.
Тэдний эхний тоглолт өнөөдөр 15:00 цагт Норвегийн "Heroic" багтай хийгдэнэ.
Б.НОМТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.