Трамп: Нигерид Христийн шашинтнуудыг хөнөөсөөр байвал цэргийн арга хэмжээ авна
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бямба гарагт /2025.11.01/ мэдэгдэл хийхдээ Нигерид улсын засаг Христийн шашинтнуудыг хөнөөж буй явдалтай тэмцэхгүй бол цэргийн арга хэмжээ авна гэжээ. Тэр Батлан хамгаалахын яамандаа хүртгэн цэргийн арга хэмжээ авах бэлтгэж ажил хийхийг даалгасан байна.
Мөн Трамп Нигерид үзүүлдэг бүх тусламж, туслалцааг нэн даруй зогсооно гэж анхааруулжээ. Нигери нь Африкийн хамгийн олон хүн амтай, газрын тосны үйлдвэрлэлээр тэргүүлдэг орон. Трамп Нигерийг ичгүүртэй улс хэмээн шүүмжилж, хэрвээ АНУ зэвсэгт хүчнээ илгээвэл аймшигт харгислалыг үйлдэж буй Исламын улс бүлэглэлийн террористуудыг бүрэн устгана гэжээ.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет “Дайны яам арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа. Нигерийн засгийн газар Христийн шашинтнуудыг хамгаална үгүй бол бид энэ аймшигт харгислалыг үйлдэж буй Исламын террористуудыг устгах болно” хэмээсэн юм.
Нигерийн засгийн газар мэдэгдэл хийхдээ АНУ Исламын босогчдын эсрэг тулаанд нэгдэхийг хүлээн авна гэжээ. Гэхдээ газар нутгийнх нь бүрэн бүтэн байдлыг хүндэтгэсэн тохиолдолд л зөвшөөрнө хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.