Нийгэм мэдээ

Гаднын хэвлэлд: Тэд өөрийн улсын түүх, соёлыг таниулж байгаа хүчтэй оролцогчид

Монголын хүчирхэг багийн ахлагч нь Б.Орхонбаяр бөгөөд түүний багт жүдо, сагсан бөмбөг 3x3, MMA, волейбол, уран нугараач багтаж байна.

Өв уламжлалт спорт болон орчин үеийн спортын төрлүүдийг хоёуланг нь нэгтгэснээр Азийн орнуудын үндэсний уламжлал, бусад спортын хөгжлийг дэлхий нийтэд харуулж байна.

Монголын багийн Cirque du Soleil-ийн жүжигчин, "AcroMongolia"-г үүсгэн байгуулагч, уран нугараач Э.Лхагва-Очирыг онцлохгүй байхын аргагүй. Тэрбээр, 11 метрийн өндөр сандал дээр тэнцвэрээ хадгалж чаддаг нэгэн.

Монголын баг бусад багаас ямар ялгаатай вэ?

Азийн ихэнх багууд тулааны спорт, фитнесс болон кроссфит тамирчнаас бүрддэг бол Монголын баг нь уламжлалт бөх, циркийг хослуулан багаа бүрдүүлснээрээ онцлог. Багийн ахлагчаар тус улсын үндэсний бөх байгаа нь өөрийн улсынхаа соёлыг илүү таниулсан гэхэд болно.

Түүнчлэн, шоуны талаар нэгэн тоймч: "Солонгос, Японы багийн ахлагчид өөрсдийн улсын ард түмэн, багийнхнаасаа авсан урам зоригийн талаар ярьдаг бол Монголын багийнхан Чингис хааны үр удам гэдгээ үзэгчдэд мэдрүүлдэг /дэлгэцэн дээр гарахдаа шонхорын дуу сонсдог/" гэжээ.

Ингэснээрээ Монголын баг зөвхөн оролцогч төдийгүй соёлын өвийн төлөөлөгчид гэдгээ дэлхий нийтэд баталж байна.

Энэхүү тэмцээнийг дууссаны дараа Монгол орныг зорих аялагчдын тоо эрс нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: PRIMETIMER.COM

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Баяр хүргие
Баяр хүргие

Монголынхоо баатарлаг тамирчин залуустаа баяр хүргэж Их Эзэн Чингис хаан өвөг дээдсээ бодон урамшиж, улам их эр зориг хүч чадлаараа бахархан оролцоорой. Та нар минь гайхамшиг шүү

Зочин
Зочин

Амжилт хүсье.Манай тамирчид мундаг байгаа шүү.Та нараараа бахархаж байгаа шүү.

Зочин
Зочин

Агуу түүхтэй, баатарлаг Монголын хүчирхэг багтаа амжилт хүсье

Зохиолч Л.Пүрэвдорж
Зохиолч Л.Пүрэвдорж

Сайн байна, залуучууд аа. Та нар ахул их авъяастай, нэн азтай хүмүүс. Бидний үед "Хөрөнгөтөн орон"-д ингэж тэмцээнд оролцох эрх байгаагүй. Өдгөөгийн залуучууд сайхан байна. Баяр хүсье, амжилт ерөөе!

Зочин
Зочин

Өөдөлж мандсан өнгөрсөн түүх шигээ өнөөгийн түүх нь ч өөдрөг схн байдаг бол Чингис гэж орилоод л хашгираад л бахархаад л бмаар ч..харамсалтай нь...

Зочин
Зочин

Амжилт залуучуудаа

үөв
үөв

Номин авгай бол мөнгө угаагч ????????????
Монголчууд өөрсдөө улсаа лэлхийд хүчирхэг гэдгээ харуулдаг.бахархалууд шүү

Зочин
Зочин

Бүгдээрээ мундаг залуучужд дөруухан чигээрээ л байгаарай ялангуяа солрнгосчужд дэмжээд баыгаа нь их хөөрхөн санагдсан

Холбоотой мэдээ

Back to top button