Багш нар ажил хаялтаа зогсоож, лхагва гарагт хичээл эхэлнэ

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо /МБШУҮЭХ/-ноос Боловсролын яамтай байгуулсан нэмэлт хэлэлцээрийн үр дүнг мэдээллээ.
Ажил хаялтын үр дүнд багш нарын цалин ирэх онд 50%-иар нэмэгдэж, 2.8 сая болохоор болжээ.
Энэ талаар МБШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэл "Улс орон даяар боловсролын 720 байгууллагын 40 гаруй мянган гишүүн ажил хаялт зохион байгууллаа. Ажлын 13 хоног ажил хаялтад оролцсон боловсролын салбарын нийт багш ажилтан та бүхэндээ эв нэгдлээ илэрхийлсэнд талархаж байна.
Мөн сурагчид, эцэг эхчүүддээ хүлээцтэй хандаж, биднийг үр дүнд хүртэл дэмжиж байсанд талархаж байна. Хэлэлцээрийн үр дүнд үндсэн цалинг 2026 онд 2.8 сая төгрөгт хүргэхээр боллоо. Энэ бол хүсэн хүлээж байсан хэлэлцээрийн хүрээнд хийгдсэн том амжилт юм.
Нэмэлт хэлэлцээрт, Төрийн болон орон нутгийн өмчийн сургууль, цэцэрлэг ийн багш ажилтнуудын цалинг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 50 хувиар, 2026 онд багтаан 2.8 сая төгрөг хүртэл нэмнэ. Мөн цаашид багш нарын цалин 3.5 саяд хүргэхээр талууд хамтран ажиллана. Ийнхүү ажил хаялтаа зогсоож маргаашнаас сургалт хүмүүжлийн үйл ажиллагаанд бэлтгэх юм. Улмаар энэ сарын 5-наас сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэхээр төлөвлөөд буй. “Ажил хаялтад оролцсон багш нарын нөхөн олговрыг бүрэн олгох хэлэлцээрт хүрсэн" гэж мэдээллээ.
Б.НОМТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Үйлдвэрчин нэр барьсан нөхөр, багш нарын нэр барьж шоу хийсэн. Хүүхдүүдийн боловсрох эрхийг уландаа гишгэсэн. Одоо дараагын сонгуульд Их хуралд дэвшинэ. Ийм дүр
Ардын хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг уландаа хийж хагас сар хичээл номгүй байлгасан хариуцлагыг хэн хүлээх вэ
Teneg ymaa bagsh nariig tolgoi muutai gej heldeg vnen ymdaa boddoo 2026 ondoo bagtaaj 2.800.000t bolgon gejiin shvv dee jiliin daraa abah 2.8-say togrog dollor 3900t hvrhed ta nariin zalin 2.8-say hvreedch amidral tan gezvv hedeer baih bolon yasan tolgoi muutai ymbe yandaa bagsh hvn iimel zobzon amidrah estoi ymuudaa gej
Цалин тэтгэвэр өсөхөөс урьтаад амьжиргааны зардал өссөн.Юмны үнэ өсөж буйн төлөө ИРГЭДИЙН ЖАГСААЛ ЭХЭЛНЭ байхдаа.ҮҮНИЙ ХАРИУЦЛАГЫГ ҮЭ ХАРИУЦАХ УУ?
Чи худалдагдсан байна луйварчаан
Цогтгэрэл дарга сайн бсаан. Багш нартаа баяр хүргэе. Эв нэгдэл Хамгийн чухал юм бна гэдгийг мэдэж авлаа.
Энэ 1 заваан нөхөр хэнээс мөнгө авч ташаа мэдээлэл хийгээд бгаа юм бэ.чамайг гудамжинд явжж бхад нохой ч тоохгүй.
Ene nuhur uuruu hicheel zaah geed bgaa ym bhdaa
Юу солиороод 26оны 11р сараас 50 хувь бэ ? 1-р сар гээ биз дээ
СОЛИОРОЛ