“Мах Импэкс” ХК-ийн хөргөлтийн инженер Б. Тэргэл НҮБ-аас зохион байгуулж буй Олон Улсын хуралд оролцохоор явлаа

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр (UNEP) болон Хятадын Хөргөлтийн Нийгэмлэг (CAR) хамтран, Монреалийн протоколын Озон Үйл Ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй "Good Servicing Practives for Cold Storage Applications and Safe Handling of Natural Refrigerants" (Хөргөлтийн системийн туршлага ба байгалийн гаралтай хөргүүрийн бодисын аюулгүй хэрэглээ) сэдэвт олон улсын уулзалтад Монгол Улсыг төлөөлөн “Мах Импэкс” ХК-ийн хөргөлтийн инженер Б.Тэргэл тус уулзалтад оролцохоор явлаа.
Дэлхийн 150 гаруй орны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэх тус уулзалт БНХАУ-ын Гуанжоу хотод энэ сарын 4-7 - ны өдрүүдэд болох юм. 
Энэхүү арга хэмжээнд “Мах Импэкс” ХК-ийн хөргөлтийн инженер Б.Тэргэл Монгол Улсаас сонгогдон оролцож байгаа нь зөвхөн компанийн төдийгүй Монголын хүнсний үйлдвэрлэлийн салбарын хувьд чухал үйл явдал юм.

				







	            
	            
	            
	            
	            
	            



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ИЙМ ЗАЛУУСАА Л ДЭМЖИЦГЭЭЕ БАЯР ХҮРГЭЕ ХУЛГАЙЧ НАРАА ДЭНДҮҮ ӨРГӨМЖИЛДӨГ МОНГОЛООС ӨӨР УЛС АЛГА ШҮҮ.