Ж.Чинбүрэн, Б.Дэлгэрсайхан нарт ёс зүйн хариуцлага хүлээлгэх хурлын ирц бүрдээгүй тул хойшлогджээ

Өчигдөр /2025.11.03/ УИХ-ын Ёс зүйн дэд хороо хоёр сайдын ёс зүйн асуудлыг хэлэлцэхээр товлоод байв.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Ганмаагийн гомдлын дагуу Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд, нэр бүхий сэтгүүлчдээс ирүүлсэн гомдлын дагуу Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэхээр болсон.
Гэвч дэд хорооны гишүүдийн зарим нь орон нутагт томилолттой, зарим нь өвчтэй байсан тул ирц бүрдээгүй аж. Иймд, сайд нарт ёс зүйн хариуцлага хүлээлгэх хурлыг хойшлуулжээ.
Ямартай ч, УИХ-ын гишүүн Д.Ганмаагийн гомдолтой холбоотойгоор О.Саранчулуун гишүүнээр ахлуулсан баг ажиллаж, санал дүгнэлтээ боловсруулж дууссан байна. Харин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай холбоотой гомдолд О.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа аж.
				







	            
	            
	            
	            
	            
	            



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Чинбүрэн сайн эмч юм гэнэ лээ, тийм ч байх? Дэлгэрсайхан бол ямар хамаагүй аргаар ашиг олохын төлөө юу ч хийхээс буцдаггүй зүгээр л нэг цагдаа шдээ!