
БНСУ-д зохион байгуулагдаж буй Уламжлалт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, улсын мэргэн Б.Ганзориг хошой аварга боллоо. Тэрбээр 30 метр болон 70 метрийн зайны харвааны төрөлд түрүүлсэн юм. Мөн нийлбэр дүнгээр бүх оролцогчдыг тэргүүлж гран-при шагналыг давхар хүртсэнээр Дэлхийн аваргаас гурван алтан медаль хүртсэн түүхэн амжилтыг үзүүлээд байна.
Мөн эмэгтэйчүүдийн 70 метрийн зайд Ц.Хандхүү хүрэл медаль хүртсэн бол90 метрийн зайд Б.Отгонжаргал хүрэл медаль хүртжээ. Тэгвэл эрэгтэйчүүдийн 90 метрийн төрөлд Б.Зоригтбаатар хүрэл медалийн төлөө шалгараад байгаа юм.
Уламжлалт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10-р сарын 31-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр сүүлийн өдрөө үргэлжилж байна.
				







	            
	            
	            
	            
	            
	            
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.