Нийгэм мэдээ
ДХИС-ийн захирлаар зургаан сар ажилласан О.Зоригтыг Т.Сүхболдоор солив
ЦЕГ-ын дарга асан Т.Сүхболд ДХИС-ийн захирлаар томилогджээ.
Өнгөрөгч дөрвөн сард О.Алтангэрэлийн тушаалаар О.Зоригт ДХИС-ийн захирал болж байсан билээ. Нэг үгээр хэлбэл зургаан сар ажиллаад ЦЕГ-ын дарга асан Т.Сүхболдод суудлаа өглөө.
Т.Сүхболдын хамгийн сүүлд буюу 2024 онд АТГ-т мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэе.
- Өөрийн орлого: 147 сая
- Гэр бүлийн орлого: 86 сая
- Нийтийн орон сууц 1, авто зогсоол 1: 613 сая
- Хонь-20, Үхэр-10, Адуу-68 - 146 сая
- Эзэмших гэрчилгээтэй гурван газартай: 24 сая
- Үнэт эдлэл: 6.9 сая
- Хадгаламж: 100 сая
- Зээлгүй
Өнгөрсөн он буюу 2023 онд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй нь харьцуулан үзэхэд,
Өөрийн орлого нь 64 саяар, гэр бүлийн орлого нь 70 саяар, орон сууц, барилга, байгууламж нь 400 саяар, хадгаламж нь 60 саяар өссөн байна.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
аа хөөрхий, духан дээрээ мэнгэтэйг нь хацар дээрээ мэнгэтэйгээр нь сольж байгаа юм байна.
үндэслэлтэй баяжсан байна уу дарамт шахалт үзүүлэх замаар энэ олон сая төгрөг нэмэн олсон байнаа даа Хүрэлсүхийн хүн гээд байсан биш Оюунэрдэнийнх болж таарав уу Цэдэвсүрэнгээр орж томилогдох ёстой байсан уу генерал авч чадаагүй мултарчих шиг боллоо . ажил нь ямар байсан бэ Н.Энхбаярыг баривчлах ажиллагаанд дэгэж дэрвэж явсан этгээд байв уу яагаад хусагдав
Тэгж юмны түрүүнд дэгээ,дэрвэдэггүй хүн шүү
Хашар туршлагтай залуу даа цагдаад зөв менежмент хийж хүний нөөц удирдах албан тушаалтаны сонгон шалгаруулалтаар томилдог болсонд алба хаагчид маш ам сайтай байдаг шүү Сүхболдод амжмлт
Хулгайч луйварчдаа барьж авч хурдан илрүүлжээ
Цагдаагийн хүн гэхэд маш их орлоготой б.даг юм б.нашдээ тэгэхэд ийм хөрөнгөтэй эмч багш б.гаа боловуу
Зоригт 7 сарын 1-ний хэрэгт ял авч, олон залуусыг буудахад гардан оролцсон эвгүй хүн, зайлуулсан нь болжээ, заяа нь харалсан хар хүн
Нүүрсний хулгайг илрүүлээгүй цагдаагийн даргыг дэвшүүлэн зайлуулж