Хаан Чарльз Дэвид Бекхэмд баатар цол хэргэмийг гардууллаа
Их Британийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг болох Дэвид Бекхэмд хаан Чарльз баатар цол хэргэмийг гардуулсан байна. Бекхэм спорт болон буяны үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж хамгийн өндөр цол хэргэмүүдийг нэгийг олгожээ. Ингэснээр тэр одооноос “Sir” буюу “Ноён” гэж дуудуулах юм.
50 настай Бекхэм эхнэр Викториа Бекхэмийн хамтаар ёслолын арга хэмжээнд оролцсон байна. Арга хэмжээнээс гарч ирснийхээ дараа Бекхам сэтгүүлчдэд яриа өгөхдөө анх баатар цол авна гэдгээ мэдээд нулимс дуслуулсан хэмээжээ. Тэр “Манай гэр бүлийн хувьд маш чухал, онцгой мөч байсан. Надад ийм онцгой хүндэтгэл үзүүлсэнд их баяртай байна. Би Лондоны зүүн бүсэд, жирийн нэгэн айлд төрж өссөн. Бага байхаасаа л мэргэжлийн хөлбөмбөгчин болох хүсэлтэй байсан. Харин одоо би Виндсорын шилтгээний өмнө, дэлхийн хамгийн чухал хааны гэр бүлтэй зогсож байна. Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй” гэжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.