СПОРТ

Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул олон улсын тэмцээнд түрүүлжээ

БНХАУ-д энэ сарын 12-18-нд болсон шатрын “Binhai chess open” олон улсын нээлттэй тэмцээнд Гавьяат тамирчин, их мастер Батхуягийн Мөнгөнтуул түрүүлжээ.

“Алдар” спорт хорооны тамирчин тэрбээр есөн өргөөс зургаан оноо авч, эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлэх болзол хангасан юм.

Мөн Гавьяат тамирчин, их мастер Цэгмэдийн Батчулуун есөн өргөөс дөрөв хожин, таван удаа тэнцэн, 6.5 оноо авсан амжилтаар тавдугаар байрт шалгарч, олон улсын чансаагаа дөрвөн оноогоор ахиулав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Алтай
Алтай
2020-01-20 14:10

Амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button