БНСУ-ын тэргүүн хатагтай асан Мүүний сүмээс брэндийн цүнх авснаа анх удаа хүлээн зөвшөөрчээ
БНСУ-ын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи Нэгдлийн сүм буюу Мүүний сүмээс Chanel брэндийн хоёр цүнх авсан гэдгээ анх удаа хүлээн зөвшөөрсөн байна. Цүнх, хүзүүний зүүлт зэрэг гэх мэт эд зүйлийг Мүүний сүм Жон Сон Бэ нэртэй бөөгөөр дамжуулж Ким Кён Хид өгсөн гэж прокурорууд үзэж байгаа юм. Үүнийг Ким Кён Хи үгүйсгэж ирсэн ч лхагва гарагт /2025.11.05/ хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ Мүүний сүмийн ажлыг бүтээж өгнө гэсний хариуд аваагүй гэдгийг түүний өмгөөлөгч нар онцолсон юм.
Өмгөөлөгч нар нь “Тэргүүн хатагтай Ким Кён Хи Жон Сон Бэгээс хоёр удаа бэлэг хэлбэрээр цүнх хүлээн авсан нь үнэн. Гэхдээ Мүүний сүмд ямар нэгэн хэлбэрээр туслах тохиролцоо, хэлцэл хийгээгүй гэдгээ тодорхой мэдэгдэж байна. Мөн тэрбээр зүүлт хүлээн авсан гэдгээ шууд үгүйсгэж байгаа” гэсэн юм. Ким Кён Хи өөрийн ёс бус үйлдлээрээ олон нийтийн урмыг хугалсандаа гүн харамсаж байна гэжээ.
Эх сурвалж: Yonhap News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАНАЙ МУДАКУУДЫГ ИНГЭЖ ШҮҮВЭЛ ЦҮНХ БАЙТУГАЙ АСУУДАЛ СӨХӨГДӨНӨ ДААНЧ МОНГОЛ ЮМ ДАА.