Гадаад мэдээДЭЛХИЙ

Японд баавгай хүн рүү дайрах асуудалтай тэмцэхээр цэрэг дайчилж эхэллээ

Япон улсын хой бүсэд баавгай хүн рүү дайрах асуудал даамжирсан байна. Ийм учраас баавгай барих ажиллагаанд зэвсэгт хүчнээ дайчлах болжээ. Энэхүү ажиллагаа Казүно нэртэй ой мод дунд оршдог жижигхэн тосгоноос эхэлсэн байна. Тус тосгоны ойролцоо баавгай үзэгдэх нь нэмэгдэж, сүүлийн олон долоо хоногийн турш турш оршин суугчдыг ой мод руу орохоос зайлсхийн, харанхуй болсны дараа гэртээ байхыг албаныхан уриалсан юм.

Казүно тосгоны баавгайн хэлтсийг хариуцдаг Яасүхиро Китаката “Хэсэгхэн хугацааных ч гэсэн цэргүүд тусалж байгаа нь сэтгэл амрааж байна. Баавгайнууд чимээ сонсохоороо үргэлж зугтдаг гэж би боддог байсан юм. Харин одоо чимээ гаргасан ч зугталгүй ойртож ирдэг болсон. Үнэхээр сүрдмээр амьтад” гэжээ.

Японы Байгаль орчны яам мэдээлснээр энэ жилийн дөрөвдүгээр сараас хойш баавгай хүн рүү дайрсан 100 гаруй тохиолдол бүртгэгдэж, 12 хүн амь үрэгдсэн байна. Нас барсан хүмүүсийн гуравны хоёр нь Казүно тосгон байрладаг Акита муж болон ойролцоох Иватэд бүртгэгдсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button