Төрдөө хаягдсан ахмадууд тэтгэврийг ₮49-55 мянгаар нэмэх нь хангалтгүй гэж үзэж байна

Багш нар 13 хоног ажил хаясны эцэст 2026 онд цалингаа 76 хувиар нэмүүлэхээр болсон. Харин эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд цалингаа мөн л 3.5 сая төгрөгт хүргүүлэх шаардлага тавьж байна. Тэд ирэх долоо хоногийн пүрэв гарагаас эхлэн хугацаагүй ажил хаяна. Салбарын сайд нь хэлэлцээр хийнэ, гэхдээ шууд 3.5 саяд хүргэх боломжгүй, 2026 оноос үе шаттайгаар нэмнэ гэж мэдэгдээд буй.
Харин эмч, багш нараас өмнө тэтгэвэр нэмэхийг шаардаж жагссан ахмадууд одоо ч үр дүнд хүрээгүй хэвээр байна. Өөрөөр хэлбэл төр, засаг тэднийг тоохгүй хоёр сарын хугацаа өнгөрлөө.
Ерөнхий сайд ахмадын тэтгэврийг 8 хувиар нэмэх боломжтой гэж мэдэгдсэн. Харин МАН-ын бүлгийн дарга 8.6 хувиар нэмэхээр тооцоолсон гэж мэдэгдээд байна.
Ингээд харвал ахмадын тэтгэврийг 8.6 хувиар л нэмэх боломжтой гэж үзжээ. Одоо бүрэн тэтгэврийн /өндөр насны/ доод хэмжээ 689,000 төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 572,400 төгрөг байгаа.
Харин 8.6 хувиар нэмэгдвэл бүрэн тэтгэврийн хэмжээ 748,254 төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ 621,626 төгрөг болохоор байна. Тодруулбал, 59,254-49,226.4 төгрөгөөр тус, тус нэмэгдэх аж. Иймд ахмадууд энэхүү нэмэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, үргэлжлүүлэн шаардана гэдгээ илэрхийлж байна.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ахмад үе энэ улс орныг ажиллаж,амьдарч хөгжүүлсний хүчинд эрхэм төрийн түшээд та нар ажиллаж байгаа гэдгийг ухаарах сэхээтэн хүн байхгүй гэж үү.ахмад настнаа хүндэтгэж асуудлыг шуурхай шийдвэрлэх хэрэгтэй байна даа.
Сонгууль ,сонгуульд санал өгч Ман-г гаргадаг бидний л хохь юм даа.өөд нь шидсэн чулуу өөрийн толгой дээр буулаа.буух буухдаа бут цохиулж нам боллоо доо.цаг нь ирж дээ.тэгэхдээ 7дордож , 8сэхнээ хоо.
Ажилласан жил,нийгмийн даатгал төлснөөр нь нэмчих. Харин сүүлийн 5н жил өндөр төлсөн хүмүүсийг шалгах хэрэгтэй. Ихэнх хүмүүс нь хувийн бизнес хийдэг байгаа. Жирийн ажил хийдэг хүмүүс өндөр төлж чадахгүй.
Хавтгайруулж 8% нэмхээр тэтгэврийн зөрүү улам гаарлаа. Бага авдгуд нь 50 мянга, өндөр авдгууд нь 500 мянгыг авах нь. Ядаж бүгдэд нь 100 мянга нэмчихгүйдээ.
Улсад хэдэн жил ажиллаж НДШ ХЭР ТӨЛСНӨӨС их хамаарна.Хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон хүмүүс улсад цөөхөн жил ажилласан байдаг.
Арайл аймар ялгавартай юмдааа бага тэтгэвэр авдаг ахмадуудааа 1 дахин нэмэх хэрэгтэйшдэээ багшын цалинг нэмчихлэээ бүх юм нэмэгдэж диилэээ байлааа гэдэг ньч үнэншдэээ
Ядаж 15 хувь нэмээчэй
Ахмадуудыг доромжлон гадуурхаж бна ьэмцэх хэрэгтэы
Сайн жагс л даа тэр зээл авахуулаад бгаа хүүхэд,ач,зээгээ ч оролцуулаач
Ахмадуудын тэтгэвэр эм авах түлш авах хоол хүнсний зүйл авхад хүрдэггүй..Ахмадууд тэтгэврийн зээлээр амьдарч байхад төрөөс нэг удаа тэтгэврийн зээлийг төлөөд ахмадуудад арванхоёр сарын зээл олгоод арваннэг сар болход дахин нэг сарын зээлийг өгөөд ахмадууд чадан ядан амьдарч байхад гэнт Занданшатар epөнхий сайд болохын тулд ахмадуудын тэтгэврийн зээлийг хааж ахмадуудын тогтмол уудаг эмийг нь тасалдуулж үхэл рүү түлхсэнд нь Занданшатарт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?
Ядаж 1 сая хүрэхгүй бгаа улсдаа өчнөөн жил ажилсан хүмүүсийн тэтгэвэртээ нэмээч ээ 20-40 жил ажиллаад 1сая ч хүрэхгүй тэтгэвэр авч бна шүү дээ (тэгэхэд улсад ажилаагүй байж 5жил НДШ өндөр төлөөд 3 сая тэтгэвэр авч бна арай дэндүү юм аа энийг шалгаж болимоор юм аа)
Ахмад үеээ үлю тоогоогүй эрхэмүүд,ээж ааваас гараагүй эрэгний шаарнууд мөнгөндөө хахаж бурханд явагсадын араас залрах болтугай.Амьдад нь битгий хуур хайрла.
Хүний төлөө амтдарч байгаа бишдээ.бага ч гэсэн залибарч хүртээ.
Tetgeveree dood taln 3 say bolgoochee
Төрд сайд, элчин мэт нэр төртэй алба хашиж явсан ахмадууд өдгөө гудамны цэвэрлэгчээс 3.5 дахин бага тэтгвэр авч нэг ёсоор хатуу шийтгүүлж бна. Эх орондоо үнэнч зүтгэсэн гэж тэр үү? Эх орноо тонож улсаа барьцаанд тавьж буй өдгөөгийн улс төрчид гэх дээрэмчдэд даруй 10 дахин их цалин өгч бгаагийн учрбг олохгүй бна?!
Бид 40 өөд жил ниигмиин даатгал төлж байж тэтгэвэрээ тогтоолгож одоо 1800000 авч байна төлсөн мөнггөөрөө тэтгэвэр авах хэрэгтэй шүү
Хуцаарай 41 жил уосад ажиллаад 680к авч бна. Бөөсөө
ганц хоны гуяяа авах мөнгө..арайч дээ
бүгдэнд нь ядаж 100мянгаар нэмчихээчээ
Болно доо чамлахаар чанга атга.Хамгийн гол нь эрүүл байвал бүх юм болно шүү дээ.Эрүүл мэнд эрхэм баян
Төрдөө ч үр хүүхдүүдээ ч орхигдсон ахмадууд хэцүү байдаг!!! Гэхдээ энэ ахмадууд зөвхөн бага тэтгэвэртэй бидний тэтгэврийн ахиуухан нэмчих гээд байгаа нь үнэхээр ой гутмаар улны сэтгэхүйтэй хүмүүс гэдэг нь харагдаж байгаа!!! Залуу халуун насандаа ажил хөдөлмөр олигтойхон хийгээгүй, үр хүүхдүүдээ хөгжүүлээгүй нэг ёсондоо туйлын хариуцлагагүй хүмүүс харагддаг!! Үр хүүхдүүд нь сайн ахмадууд тэтгвэрийг нэг сонирхдоггүй!!
юу ч хийж бүтээгээгүй улсад нэг ч татвар төлөөгүй хүмүүст л хамгийн багаар нь тогтоож өгч байгаа ш дээ. өндөр татвар төлж их зүйлс хийж бүтээсэн хүмүүс мэдээж өндөр л тэтгэвэр авч байгаа. юу ч хийж бүтээгээгүй улсад ч олигтой татвар төлөөгүй байж өндөр авч байгаа ахмадуудтайгаа ижил тэтгэвэр авна гэж яасан ч байж болохгүй зүйл. харин бүх нийтээр нь л тодорхой хувиар нэмүүл шударга ёсонд нийцнэ.
1000 дээш тэтгэвэр авдаг ахмадуудад 100 мянга 1000 доош доош авдаг Ахмадуудад 200 мянган төгрөгөөр нэмэхэд яагаад болохгүй гэж ахиад ар араасаа болох сонгуульд дахин МАН хэзээч төр барихгүй болсон шүү.
Бага тэтгэвэрээ л нэмэлдээ! 1500000 болгох хэрэгтэй!
Улсад 40 жил ажиллаж 40 жил шимтгэл төлөөд тэтгэвэрээ тогтоолгосон хүн байна. Гэтэл ажил бараг хийгээгүй цөөхөн жил ажилласан хүмүүсийн тэтгэвэртэй адилхан болох хэрэг үү. Доод хэмжээ 1.500.000 болчихоор дээд хэмжээ хэд болох юм бэ? Улсад шимтгэл төлсний хэрэг нь хаана байна.
Хохь нь ээ ман с 20к аваал хөлтэй нь маажгинаж очоол хөлгүй нь мөлхөж очоол сонгоод бсан одоо хохь нь ингээд сууж бай
Улсал 41 жил ажиллаад хамгын бага тэтэгэвэр авч бна. Улсад аөилласан жилээр нь олгож байгаа гээд улиад бгаа бөөснүүд далдраарай тийм юм байхгүй шүү чөтгөрүүдээ
Ахмад үеээрээ даажигнаж даапаалж тохуурхож байгаа юм уу УИХ гишүүд утас , цайны мөнгөө больчих яасан турж үхсэн амьтдад гэхээрээ ийм хэрэгцээгээ татвар төлөгчдийн мөнгөнөөс гудраад амьдардаг байна аа Тэтгэврийг нь бүгдэд нь саяса
НДСанд нэг төгрөг ч төлж байгаагүй хүмүүст тэтгэвэр олгосоноос болж өчнөөн мөнгө төлсөн хүмүүсиын тэтгэвэрийг нэмж чадахгүй болоод байгаагаа мнддэггүы юм уу энэ төрийнхөн
Тиймшүү! Тэтгэвэрийнхэн гэхээр нийгмээс гадуур хаягдаж, тавьсан шаардлага ч хүчгүй,үнэгүйдэж байна. Ийм булай Улс байдаг уу?
Мөнгийг нь дээрэлхэж идчихээд Энэ тийшээгээ тэтгэвэрээ ч өгөхгүй тийшээ юү???
Бухимдахгүй байхын арга алга
Нэг нэгэнтэйгээ барьцдаг энэ тэнэг зангаа орхихгүй бол манай улс хөгжлийн тухай яриад хэрэггүй
Ахмадуудын тэтгэвэрийг хангалттай нэмээчээ.!ялангуяа хамгийн доод хэмжээг авдаг тэтгэврээ нэмээч.энэ буурлуудаа бага тэтгэврээр яаж амьдар гээд бгаан вэ. Одоо бүх бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байгаа шүү дээ.Манайх шиг хүн ам цөөтэй улс оронд тэтгэврийнхэн цөөхөн л бгаа ш дээ.сайн судалгаа хийж нийт хэрэглээнүүдийн үнэ ханштай уялдуулж нэммээр бнаа.дээр суусан малнууд ямарч тооцоо судалгаа байхгүйгээр ажиллаж бна.өөрсдөө хэдэн триллионоор нь хумсалдаг биздээ.
Хамгийн бага тэтгэвэрийг нэмэхэд л болийшдээ.Улс төрд суусан нөхдүүд сонгуулиар суудал авахад хөгшчүүлийн санал хураалтаар гарсан гэдгээ эргэн санадаг болоосой.
Ахмадууд өөрсдийн чинь сонголт шүү,,сонгууль болхоор л ман сонгодог шүү,дараагийн сонгуулиар ч сонгоноо,толгойг нь эргүүлчнэээ,,МАНАн
Уг нь зөв. Гэвч энэ хүмүүс НД- д нэгч төгрөг төлөөгүй байж тэтгэвэр авч байгаа. Үүнийг тооцох ёстой, шалгах ёстой
ЗГ огцор УИХ тар
Зөв шийдвэр гаргасан байна Ер нь ахмадууд урьд нь зээл аваад төр төлсөн ичих хэрэгтэй 1 сар 45.0 мянга жилээр бодоход 540.0 мян төгрөг танд хүн өгөх үү бодоорой Би тэтгэврийн насны хүн нийгмийн даатгал төлсөөр байгаад ирсэн Мөнгө нэхэж байгаа ахмадууд хир төлсөн бол гэж асуумаар байна Ахмадын Холбооны дарга энэ ахмадуудын хандлагыг өөрчлөх ажил хийдэг үү
Их хуралд баярлалаа төсвөө баталсанд
Хулгайч новшийн Төр.