НИЙГЭМНийгэм мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж хүрдэггүй тул "жагсахад бэлэн" гэлээ

Монгол Улс төсвөө хэлэлцэж буй энэ үед "Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо"-ноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа. Тус холбооноос "Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 397,0-572,0 мянган төгрөг, түүнийг асарч буй асран хамгаалагч нар 302,5 мянган төгрөг авч байгаа нь өнөөгийн амьжиргааны өртөгт хүрэхгүй байна. Мөн хүний эрх, нэр төртэй амьдрах боломжийг хязгаарлаж байна. Бид шаардлагаа илэрхийлж жагсахад бэлэн" гэж мэдэгдлээ.

Түүнчлэн жагсаал зохион байгуулахад биеийн болон эрүүл мэндийн хүндрэл үүсдэг. Улмаар удаан зогсох, даарах нь эрүүл мэнд, амь насанд аюултай учир дараах нөхцөлийг бүрдүүлж өгөхийг шаарджээ.

  • Олонх нь гэр бүл, асран хамгаалагчдаас хараат тул тэдний дэмжлэг, зөвшөөрөл зайлшгүй хэрэгтэй
  • Жагсаалд ирэх, буцахад туслах ажилтан, туслах хэрэгсэл, унаа такси зохион байгуулах шаардлагатай
  • Дуу хоолойгоо илэрхийлэхэд дохионы хэлмэрч, харилцааны туслах, чиглүүлэгч сайн дурынхан зайлшгүй шаардлагатай

Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрсдэлд хүргэхгүйгээр, бодит шийдвэр, анхаарал, дэмжлэгтэйгээр асуудалд хандахыг хүслээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Төрийн түшээд хулгайчууд мөн энэ олон газар баялаг гааль татвар эмд нд мэргэжлийн хяналт атг шүүх цагдаа гээд бүх дарга дарга нар нарын хулгай хийж олсон мөнгөөрөө тансаг амьдарч бга ард түмэн чинь үгээгүй ядуу дээрээ тулж бга ямар нөхцөлд ямар мөнгөөр яаж амьдарч бгааг тэд мэдэхгүй мэдэхийг ч хүсэхгүй тиймээс инфляцаа барь үнээ өөрсдөө бүү хөөргө татвар хөнгөл цалин тэтгэвэр тэтгэмж бүгдийг нэм боломж бга та нар байхгүй гэж л бга болохоос бга та нарын хулгай хийх мөнгө хасагдана гэхээс шээс нь савирч идэж ууж унтаж чадахгүй болоод бга шүү дээ хатуу ч гэсэн үнэн үг бүгдийг нэм инфляцаа барь дарамталсан дарангуйлсан хууль битгий гаргаад бай

Зочинзочин
Зочинзочин

Гадна, дотны шуналтнуудын нөлөө, түлхээсээр монголчуудыг өөрсдөөр нь төр засгийг унаган улсын баялаг эрдэнэсийг зөөх, удирдлагагүй, эмх замбараагүй болгох, эдийн засгийг доройтуулах, өрөнд оруулах ажиллагаа явагдаад байна уу. Багш, эмч, ахмадууд, одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд, дараа нь хэн гарч ирэх юм. Хөдөлмөрлөхгүй их цалин нэхээд, цалин нэмсэнтэйгээ барьцаад ИНФЛЯЦ болох юм байна. Дараа нь шуудай дүүрэн мөнгөөр талх авах уу?

Төөмөа
Төөмөа

Зөв Дэмжиж байна !!!

Зочинзочинzochin
Зочинзочинzochin

Тэтгэвэр хөгжлиын бэохшээлтэй иргэд нийлж жагсаж хүчээ нийлүүлье

Иргэн
Иргэн

За одоо халамжийхан жагсах юм гэнэ энэ улсад чинь хэдэн хүн ажил хийж хэдэн хүн нь хэхрүүлэж хэвтэж байгаа билээ одоо болноо!! Харин эмч эрүүл мэндийн салбарын ажилчдын жагсаалыг дэмжинэ!!

Холбоотой мэдээ

Back to top button