Нийгэм мэдээ

Бие дааж амьдрах хөгжлийн бэрхшээлтэй иргэнд туслах ажилтныг 10 мянгаар цалинжуулна

Тулгуур эрхтний бэрхшээлтэй 20 иргэнийг гэр бүлээс нь тусдаа гаргаж бие даан амьдруулах төсөл хэрэгжиж эхэллээ. Тодруулбал, "Түгээмэл хөгжил" ТББ уг төслийг эхлүүлэн хоёр байр бэлдэж, хөтөлбөрт хамрагдах иргэдийг хүлээн авч эхэлжээ.

Уг хөтөлбөрт,

  • Бие даан шийдвэр гаргах буюу 18-аас дээш настай байх
  • Нийгмийн амьдралд түлхүү оролцуулах үүднээс гэртээ хэвтэрт байдаг хүмүүсийг сонгон авна.

Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан тусгай хэрэгцээт иргэдийг богино хугацаанд буюу 2-4 долоо хоног өөр газарт амьдарч, нийгмийн амьдралд оролцоно гэсэн үг. Бие даан амьдрах энэ хугацаанд чадахгүй зүйлс тохиолдвол хувийн туслах буюу цагийн ажилчид тусална. 

Тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд туслах ажилчдыг цагийн 10,000 төгрөгөөр цалинжуулна. Тэдэнд туслахаар бүртгүүлсэн иргэдийн ихэнх нь оюутнууд бөгөөд уг ажлыг хичээлийн бус цагаараа хийх боломжтой аж.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
shoo2
shoo2
2024-03-28 19:29

Злаа бага байна2 Боолын хөдөлмөр үү ша@!

Холбоотой мэдээ

Back to top button