“Монголд сэтгэцийн өөрчлөлттэй, насанд хүрсэн иргэнийг асарч хамгаалах газар байдаггүй”
Монгол Улсад хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн өөрчлөлт хавсарсан, өдөр тутмын амьдралдаа байнгын асаргаа, хараа хяналт шаарддаг насанд хүрсэн иргэдийг гэр бүл нь асарч байгаа ч тэдэнд зориулсан урт хугацааны асрамж, хамгааллын үйлчилгээ хангалтгүй байна.
Үүний улмаас өндөр настай эцэг, эх нь насанд хүрсэн хүүхдээ ганцаараа асрах, ажил хөдөлмөр эрхэлж буй ах, эгч нар нь гэр бүлийн асаргааны үүргийг давхар хүлээх нөхцөл үүсжээ.
Энэ асуудлыг олон жил шийдвэрлүүлэхээр хөөцөлдөж буй нэгэн гэр бүлийн хувьд хамгийн том хүндрэл нь хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн өөрчлөлт хавсарсан 40 гаруй настай эрэгтэй дүүгээ байнгын асаргаа, хяналт бүхий байгууллагад байрлуулах боломжгүй байгаа явдал юм.
Тэдний эцэг, эх 70 гарсан. Харин хүү нь 40 гаруй настай, хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн эмгэгтэй өөрийгөө илэрхийлэх чадваргүй нэгэн аж. Өөрийн үйлдлийг бүрэн хянах, аливаа зүйлсийн утга учир, үр дагаврыг ойлгох чадвар хязгаарлагдмал тул ганцааранг нь орхиход хүндрэлтэй байдаг гэдгийг ар гэрийхэн нь хэлж байлаа.
-Сэтгэцийн эмгэгтэй насанд хүрсэн иргэд асрамжийн үйлчилгээний гадна үлджээ -
Тухайн иргэн архины хамааралтай иргэдэд уруу татагдаж улмаар архи ууж эхэлсэн байна. Түүнийг уудаг хүмүүс гэрээс нь худал хэлж дуудаж гаргадаг бөгөөд архи хэрэглэсэн үедээ өөрийгөө хянах чадваргүй болдог аж. Гудамжинд согтуу явж байхтай нь хорооны ажилтан таарч ар гэрийнхэнд нь “танай хүү гудамжинд согтуу явж байна, ирж аваарай” гэж мэдэгддэг байна.
Гэвч 40 гаруй настай эрэгтэй хүнийг 70 гарсан эцэг, эх нь байнга дагаж явах боломжгүй. Түүнийг гэрээс гаргахгүй гэж аав нь гар хүрэх тохиолдол гардаг бол ээж нь өмөөрч, зодуулахгүйн тулд хүүгээ дагуулан өдөржин гадуур явдаг аж.
Ар гэрийнхэн нь энэ нөхцөл байдлыг зөвхөн гэр бүлийн асуудал гэж үзэхгүй байна. Учир нь тухайн иргэн өөрийгөө хянах чадваргүй үедээ өөртөө болон бусдад эрсдэл учруулж болзошгүй гэж үзэж байгаа аж. Тухайлбал, гудамжинд архи уусан үедээ бусадтай хэрэг төвөгт орооцолдох, өөрөө гэмт хэрэгт холбогдох, бусдын үйлдэлд өртөх, улмаар хилс хэрэгт холбогдохоос ар гэрийнхэн нь эмээж байна.
Мөн насанд хүрсэн эрэгтэй хүний хувьд бэлгийн дур хүсэл төрөх боловч өөрийн үйлдэл, түүний үр дагаврыг бүрэн ухамсарлах чадваргүй байгаа нь гэр бүлийнхний санаа зовох бас нэг шалтгаан болжээ. Тиймээс өсвөр насны хүүхдүүдтэй ойр байлгахдаа ч болгоомжлох шаардлагатай гэж үздэг байна. Тухайн иргэнд эмнэлгийн байгууллагаас жилд хоёр удаа бэлгийн дур хүслийг бууруулах эм уулгадаг байна.
-Асрамжид өгье гэхээр хүйтэн сэтгэлтэй хүмүүс хандлага гаргадаг-
Гэр бүлийнхэн нь дүүгээ асрамжийн газарт байрлуулах хүсэлтэй байгаа ч энэ нь түүнийг хаяж байгаа гэсэн үг биш гэдгийг онцолж байна. Ах, дүүс нь ажил хөдөлмөр эрхэлж, өөрсдийн амьдралаа авч явах шаардлагатай. Харин өндөр настай эцэг, эх нь хүүгээ өдөр бүр асарч хамгаалах боломж улам бүр хязгаарлагдаж байна. “Асрамжийн газар өгье гэхээр хүмүүс яасан хүйтэн сэтгэлтэй юм бэ гэж хэлдэг. Гэхдээ тэд бидний амьдралаар амьдрахгүй. Бид дүүгээ хаях гэж байгаа юм биш. Асрамжид очсон ч хэрэглээний зүйлсийг нь өгч, эргэж тойрч, боломжийнхоо хэрээр тусална. Харин 24 цагийн турш асарч, араас нь хөөцөлдөж явах боломж бидэнд байхгүй.
Хувийн асрамжийн байгууллагуудын сарын төлбөр өндөр, зарим нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хүлээн авдаг боловч сэтгэцийн өөрчлөлт хавсарсан тохиолдолд авах боломжгүй гэж мэдэгддэг байна. Тиймээс төрийн байгууллагуудад хандаж, энэ төрлийн иргэдэд зориулсан асрамжийн үйлчилгээ бий болгох хүсэлт гаргасан ч “авах газар байхгүй” гэсэн хариу авчээ.
Төрийн асрамжийн үйлчилгээний завсар үлдсэн иргэд Монгол Улсын хууль тогтоомжид хөгжлийн бэрхшээлтэй болон байнгын асаргаа шаардлагатай иргэдэд нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээ үзүүлэх зохицуулалт бий.
Нийгмийн халамжийн тухай хуульд бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй, байнгын асаргаа шаардлагатай иргэдэд халамжийн үйлчилгээ үзүүлэхээр зохицуулсан. Мөн төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамруулах боломжийг хуульд тусгасан байдаг.
Гэвч бодит амьдрал дээр хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн өөрчлөлт хавсарсан, насанд хүрсэн, төрөл садантай боловч гэр бүл нь байнгын асаргаа үзүүлэх боломжгүй болсон иргэнийг хаана, ямар нөхцөлөөр байршуулж асрах нь тодорхой бус байгаа нь дээрх гэр бүлийн жишээнээс харагдаж байна.
Төрөл садантай гэдэг шалтгаанаар гэр бүлд нь бүх хариуцлагыг үлдээх нь тухайн иргэний асуудлыг шийдэж байгаа хэлбэр биш. Учир нь асаргаа гэдэг зөвхөн хооллох, хувцаслах төдий биш. Тухайн хүнийг эмчилгээнд тогтмол хамруулах, эмийг нь уулгах, гадуур гарах үед нь хянах, бусдын нөлөөнд орохоос хамгаалах, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулах нөхцөл үүсэхээс сэргийлэх зэрэг олон талын байнгын анхаарал шаарддаг байна.
Шүүхийн судалгааны мэдээллээр 2012-2021 онд сэтгэцийн эмгэгтэй бөгөөд хэрэг хариуцах чадваргүй гэж тогтоогдсон 144 хүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн тохиолдол бүртгэгдсэн байна.
Гэхдээ энэ нь нийт сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн хэдэн хувь гэмт хэрэг үйлддэгийг илэрхийлсэн статистик биш. Иймээс асуудлыг “сэтгэцийн өөрчлөлттэй хүн аюултай” гэж томъёолохоос илүү өөрийгөө хянах чадваргүй болсон үед нь тухайн хүнийг хамгаалах, эмчлэх, хянах, нийгэмд аюулгүй байлгах үйлчилгээ хангалттай эсэх талаас нь авч үзэх шаардлагатай байгааг мэргэжлийн хүрээнийхэн онцолдог.
Тиймээс энэ асуудлыг зөвхөн нэг гэр бүлийн хүсэлт гэж харах бус, хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн өөрчлөлт хавсарсан насанд хүрсэн иргэдэд зориулсан урт хугацааны асрамж, хамгаалал, эмчилгээ, сэргээн засах үйлчилгээний тогтолцоо шаардлагатай байгаагийн жишээ энэ юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Асаргаа гэдэг хоол өгөөд л болчихдог зүйл биш шүү дээ, өдөр бүрийн хяналт эмчилгээ хамгаалалт хэрэгтэй
Haraa hyanalt suvilaliin gazar baiguulaachee
Хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн өөрчлөлттэй насанд хүрсэн иргэдэд зориулсан тусгай үйлчилгээ үнэхээр дутагдалтай байгаа нь харагдаж байна
Ene bol neg ger buliin asuudal bish shuu, tur ni ingej orhij bolohgui
Асрамжид өгье гэхээр хүйтэн сэтгэлтэй гэж шүүмжилдэг хүмүүс өөрсдөө нэг өдөр ч ийм хүнийг асраад үзээсэй
70 гарсан аав ээжээр 40 гаруй настай хүнийг өдөр шөнөгүй харуулж байгаа нь өөрөө ямар хүнд нөхцөл вэ
Turuus tursun terbumtanguud ajlaa hiij ard tymneedee chiglesen ajil hiigeechee.huurhii irged ingej amidrah gej ene saihan bayan uls iim tsuuhun xvniig daanch yaduu amidruulj bn daa
Гэр бүл нь хаях гээд байгаа юм биш, харин ганцаараа дийлэхгүй болсон учраас тусламж хүсэж байна гэдгийг ойлгох хэрэгтэй
Эцэг эх нь нас ахиад ирэхээр энэ асуудал бүр ч хүндэрнэ гэдгийг төр одооноос бодох ёстой
Асрамж хүссэн гэр бүлийг хүйтэн сэтгэлтэй гэж хэлдэг хандлагаа эхлээд өөрчлөх хэрэгтэй
Iim ger buluudig zugeer neg udaa tuslamj uzuuleed orhih bish urt hugatsaand demjih bodlogo heregtei
Huuli deer uilchilgee baina geed amidral deer baihgui bol ter huuli chin henii tuluu heregtei yum be
Ийм тохиолдолд зөвхөн асрамжийн газар биш эмчилгээ хяналт сэргээн засах үйлчилгээ хамт байх хэрэгтэй
Tur ene humuusiig zugeer l ger buliin asuudal geed holduulj bolohgui ee
Horoonoos ni damjuulj huutsulduj asramjiin gazar ba emnelgiin horiond bailgah heregtei
Хүмүүс гаднаас нь хараад амархан дүгнэдэг, харин тэр айл өдөр бүр ямар амьдралаар амьдарч байгааг хэн ч мэдэхгүй
Horoo horinii olon ajilchid hynteigee tylj ajillaj ulamjlah heregtei sh dee
Tur ni uuriin hariutslagiig ger bul deer bugdiig ni uurchihood halamj gej yariad yahav dee
Энэ асуудлыг шийдэхгүй удвал өндөр настай эцэг эх нь байхгүй болсон үед бүр ч том асуудал болно
Хөгшин эцэг эхэд нь 24 цагийн асаргаа үүрүүлчихээд төрийн үйлчилгээ нь хаана байна гэж асуухад хариу алга
МУИС, МУИС л гээд байсан. Энэ их сургууль чинь дунд сургууль болчихсон юм байна лээ ш дээ. Байгалийн ухааны сургууль руу нь яваад орсон. Манай хүүхдийн дунд сургуулийн физикийн багш нь захирал нь гээд сууж байх юм. Математикийн хичээл гэсэн чинь дунд сургуулийнх нь математикийн багш нь математикийн тэнхимийн багш гээд байж байх юм. Энх-Амгалан сайд аа, энэ их сургуулиа анхаараач ээ. Дунд сургууль болчихсон байна ш дээ.
Төв аймгийн Баян суманд буюу Мааньтад том эмнэлэг байсан шүү дээ, тэр яасан юм бол ?
Энэ маш чухал асуудал. Төр үүнийг 1 номерт шийдэх хэрэгтэй. Насанд хүрсэн оюун-сэтгэцийн бэрхшээлтэй хүмүүсийг ар гэр нь харж асрахад үнэхээрийн бэрхшээлтэй. Хөөрхий хүний эцэг эх юм болохоор аав ээж нь л ноцолдоно. Нас ахиад бурханд одохоор ийм үр хүүхдээ яах уу гэдэг дээр маш том асуудал үүсч бн. Хуучин цагт УБ, аймаг бүрт тусгайлсан асрамжийн газар байсан шүү. 90 оноос хойш бөйхгүй болгоод ар гэрт нь даатгаад хөясан. Ингэх ёсгүй л дээ.. Эмчлээд эдгээгээд өгдөг бол асуудалгүй. Гэтэл энэ төрлийн өвчинг эмчлэх, эдгээх боломжгүй, нас ахих тусам деменц үүсч насан туршдаа асаргаанд байх болдог ньэмгэнэлтэй.
Үүнийг үнэхээр анхаарах асуудал АНУ болон нилээд хөрөнгөтөн томоохон орнууд сэтгэлийн өөрчлөлттэй хүмүүсийг асрах бүх газраа аль эрт татан буулгасан гэж сонссон юм байна Тэд гадаа гудманд ил задгай хоноглон, аймаар түрэмгий ямар ч хэрэг төвөг өдөөж болзошгүй Иргэдийг айлгана, Төр захиргаа нь үл тооно,Бид ийм орнуудыг дуурайж иргэддээ энэрэнгүй хандаж болохгүй,Асрамжийн газруудыг өргөтгөх ажлыг нь сайжруулах боломж бий,
Устга л даа.
Танайд ийм хүн байсан бол чи устгаж чадах уу
Энэ бас бодох л асуудал бус уу. Энэ хүн өөрийгөө хүн гэдгээ мэдрэхгүй, мэдэхгүй, эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх ямар ч боломжгүй,тэгээд ар гэрийнхнийгээ төвөгтэй, хэцүү байдалд байнга байлгадаг, төр засаг нь хайхардаггүй, хүн гэж үздэггүй бол уг өвчтэй хүнд амьд явах ямар утга учир байна вээ?. Хууль нь байдаг бол нөгөө ертөнц рүү илгээвэл хэн хэндээ амар юм биш үү. ҮГ ҮНЭН БОЛОХООРОО Л ГАШУУН БАЙДАГ ДАА!!!.
Бас бэлгийн дур хүсэл ч гэх шиг тайган болгооч
Сэтгэцийн өөрчлөлттэй ч тэр чинь бас хүн
Энэ маш чухал сэдэв шүү.төрөөс энэ асуудалд анхаарах хэрэгтэй.яахав санхүүжилт дээр нь хамаатан садангаас нь боломжоороо туслаж дэмжих хэрэгтэй.ингэвэл аль алиндаа тустай.загдаа ах орон гэргүй олон ч хүнд тус болсон доо.уг нь бүхэл бүтэн улс байна даа гарц шийдлийг нь олж болмоор л юм.
Шар хадны хашаанд 300 өвчтний асаргааны эмнэлэг барих зураг төсөл нь бэлэн. Санхүүжилт бхгүй гэж Сампил гэдэг эмч ярьж бсан
Монголын төр сэтгэцийн өөрчлөлттэй, дарга болох донтнуудыг ямар ч үзлэг шинжилгээ, сэтгэл зүйчдийн дүгнэлтгүйгээр дэвшүүлээд бараг л Сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн "Цэцэрлэг" болчихоод байна.