Нийгэм мэдээ

Япон Монголын соёлын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Ж.Баатарцогтыг "Мандах нар" одонгоор шагнана

11 дүгээр сарын 3-ны өдөр, Япон Улсын Засгийн газраас 2025 оны намрын одон гардуулах Гадаадын иргэдийн нэрсийг зарласан билээ.

Монгол Улсаас уг одонг Жигжиджавын Баатарцогтод хүртэхээр болсон байна. Монгол-Японы соёлын харилцааг дэмжих “Альяанс” нийгэмлэгийн тэргүүн, профессор Жигжиджавын Баатарцогт нь 1997 онд Монгол-Японы соёлын харилцааг дэмжих “Альяанс” нийгэмлэгийг байгуулснаас хойш 28 жилийн турш Япон-Монгол хоорондын соёл, урлаг, эрдэм шинжилгээний салбар дахь арга хэмжээ, үйл ажиллагаануудыг идэвхтэйгээр зохион байгуулж ирсэн юм.

Түүний энэхүү тууштай идэвх оролцоо, хүчин чармайлтаар өнөөдрийн Япон, Монголын харилцан ойлголцлын үндэс суурийг тавихад түлхэц болохын зэрэгцээ хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй юм.

Иймд түүнд “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн туяа” зэрэглэлийн одонг Япон, Монгол хоёр орны хоорондын соёл, урлагийн салбар дах солилцоо, хамтын ажиллагааг урагшлуулж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан хэмээн үнэлж, гардуулахаар болсон талаар Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яам албан сайтдаа дурджээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Одон медал шагнадаг монгол өвчин японд халдварлаждээ хөөрхий. Яанадаа сайхан япон удахгүй монголыг дуурайгаад балрах юм байна.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин

Японы гавъяатын ханш хэд бол

Back to top button