Гадаад мэдээДЭЛХИЙ

Конгресст 38 жил суусан анхны эмэгтэй спикер Нэнси Пелоси тэтгэвэрт гарна

АНУ-ын Конгресст 38 жилийн турш сууж, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын анхны эмэгтэй спикерээр ажиллаж байсан Нэнси Пелоси ирэх жил дахин сонгогдохоор өрсөлдөхгүй гэдгээ мэдэгджээ. 85 настай тэрбээр 1987 онд анх сонгогдон Конгрессын гишүүн болсон.

Пелоси өөрийн сошиал хуудас дээрээ мэдэгдэл оруулахдаа “Би Конгресст дахин нэр дэвшихгүй. Талархсан сэтгэлээр би албан тушаалынхаа сүүлийн жилийг гүйцэтгэхээ тэсэн ядан хүлээж байна” гэжээ. Тэрбээр Төлөөлөгчдийн танхимын хяналтын төлөөх тэмцлийн фронтод ажилласан хүмүүсийн нэг. 2017-2021 оны хооронд Ерөнхийлөгч Доналд Трамптай ихээхэн сөргөлдөж байсан. Пелоси Трампыг хоёр ч удаа татан буулгах гэж оролдсон юм.

Тэрбээр 1987 онд анх Конгресст сонгогдохдоо нэг сая хүрэхгүй ам.долларын хөрөнгөтэй байсан. 2009 онд түүний хөрөнгө 58 сая ам.долларт хүрч, энэ жилийн хувьд 240-300 сая орчим ам.долларын хөрөнгөтэй болсон байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энгийн номхон олон хүний амийг хөнөөсөн дайныг өдөөсөн бузар авгай даа

Холбоотой мэдээ

Back to top button