Гадаад мэдээДЭЛХИЙ

Үлсан хот дахь дулааны станц нурсны улмаас гурван хүн амь үрэгджээ

БНСУ-ын Үлсан хот дахь дулааны станцын бойлер пүрэв гарагт /2025.11.06/ нурсан байна. Гал түймэртэй тэмцэх алба өнөөдөр /2025.11.07/ мэдэгдэл хийхдээ нуралтын улмаас гурван ажилтан амь үрэгдсэн гэжээ. Өөр хоёр ажилтан нурангид дарагдсаныг нас барсан байх магадлал өндөр гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Бойлер нь нурсан станцыг “Korea East-West Power Co.” компани эзэмшдэг. Эхэндээ есөн ажилтан нурангид дарагдсан гэсэн мэдээлэл гарсан юм. Үүний дараа хоёрыг нь аварч чаджээ. 1981 онд баригдсан тэрхүү бойлерын цамхаг нь 60 метр өндөртэй. 2021 онд тус дулааны станцын үйл ажиллагааг зогсоосон тул нураахаар төлөвлөж байжээ. Байгууламжийг буулгахаар ажиллаж байсан ажилчид ган тулгуурыг хүсэж байхад цамхаг нурсан аж. Салбарын мэргэжилтнүүд таамаглаж буйгаар байгууламжийн нэг талд илүү хүнд ачаа унжуулсны улмаас цамхаг нурсан байх магадлалтай байна.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button