Нийгмийн
Хан-уул дүүргийн хэмжээнд халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна

Өнөөдрийн 15:00 цагийн байдлаар нийтийн эзэмшлийн 191 гудамж, зам талбайд халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг эрчимжүүлж байна.
Цэвэрлэгээ үйлчилгээг 4 ОНӨААТҮГ болон хувийн хэвшлийн 10 байгууллага хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд:
- 24 инженер, техникийн ажилтан,
- 212 зам талбайн үйлчлэгч,
- 63 жолооч, ачигч нийт 299 хүний бүрэлдэхүүнтэйгээр 73 машин, механизм, 96 бичил төхөөрөмж ашиглан, давс, бодис цацаж, явган замыг бичил төхөөрөмжөөр үлээлгэж байна.
Авто замын зорчих хэсэг хэвийн, 41 тонн давс, 15 тонн бодис цацсан.
Үлдэгдэл нөөц: 1777.3 тонн давс, 1198 тонн бодис, дайрга 95 м³ байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.