Тэнгэр шинжээч болон цаг уурчид: 12-р сард хүйтний эрч сулрах ч 1-р сард зарим нутгуудад эрс хүйтэн өвөл болно
Өнгөрсөн өдрүүдэд нийт нутгаар цас орж, хүйтрээд байна. Тодруулбал, Баруун болон төв, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр 0.0-18.0 мм бороо, нойтон цас орсон. Өнгөрсөн шөнө Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын нутгаар цас орж, цасан шуурга шуурсан.
Тэгвэл энэ сард цаг агаар ямар байх талаар цаг уурч Ц.Цолмонгоос тодрууллаа.
-Ирэх 10 хоногт анхааруулах хэмжээнд хүрэх хур тунадас орохгүй-

-Өнгөрсөн өдрүүдэд ихэнх нутгаар цас орлоо. Ирэх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?
-Нийт нутгаар цас орж, салхи шуургатай байлаа. Энэ сард ихээр орохоор ажиглагдаж байсан хур тунадас орлоо. Ойрын хоёр өдөртөө цас ажиглагдаагүй. Харин энэ сарын 10 болон 13-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар ахин цас орж, цасан шуурга шуурах төлөв гарсан. Мөн 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.
-Улаанбаатар хотын цаг агаарын төлөв ямар байна?
-Нийслэлийн хэмжээнд 8-нд буюу өнөөдөр ялимгүй цас орно.Түүнчлэн энэ сарын 11 болон 14-нд ахин цас орох төлөв ажиглагдсан. Агаарын температурын тухайд өмнөх өдрүүдтэй харьцуулахад 5-10 хэм нэмэгдэж хүйтэрнэ. Улмаар энэ сарын 15, 16-нд хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20...-25 хэм, бусад хэсгээр -15...-20 хэм, өдөртөө -8...-13 хэм хүйтэн байна.
-Агаарын температур ихэнх нутгаар нэмэгдэж хүйтрэх төлөвтэй байгаа юу?
Агаарын температур зөвхөн нийслэлд биш ихэнх нутгаар нэмэгдэх төлөв гарсан. Хүйтэн байдаг Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 хэм, өдөртөө -10...-15 хэм. Харин харьцангуй дулаан байдаг говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 хэм хүйтэн, өдөртөө +2...+7 хэм дулаан байх төлөв харагдаж байна.
-Ирэх өдрүүдийн цаг агаарыг дүгнээд хэлбэл?
-Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг дүгнэвэл агаарын температур 5-10 хэмээр нэмэгдэж хүйтэрнэ. Өнгөрсөн өдрүүдэд орсон цас шиг их хэмжээний хур тунадас орохгүй. Ирэх 10 хоногт хур тунадас анхааруулах хэмжээнд хүрэхгүй гэсэн төлөв харагдаж байна.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс энэ сарын зудын урьдчилсан төлөв мэдээллийг гаргажээ. Ингэхдээ газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ болох ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны зузаан зэрэг мэдээлэлд үндэслэн боловсруулсан аж.
Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 2 хувьд нь нэн их, 16 хувьд нь их, 36 хувьд нь дунд, 29 хувьд нь бага, 17 хувьд нь хүндрэлгүй байхаар гарчээ. Түүнчлэн Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Төвийн зарим нутгаар зудын хүндрэл үүсэх төлөвтэй байгаа юм.
-Зарим нутгаар цас бага унах ч хүйтэн өвөл болох янзтай-

Тэгвэл орон нутагт нөхцөл байдал ямар байгаа талаар Завхан аймгийн Их-Уул сумын уугуул, аймгийн аварга малчин, тэнгэр шинжээч Д.Аюурзанаас тодрууллаа.
Тэрбээр "Энэ сарын дундаас эхэлж хүйтэрнэ гэдэг үнэн. Өвөлдөө зарим нутгаар цас бага унаж, өнтэй байх ч хүйтэн өвөл болох янзтай байгаа. Алаг цоогдуу л өвөл болохоор ажиглагдаж байна" гэсэн юм.
Тэрчлэн Цаг уурын байгууллагаас зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг энэ сарын 12-нд ахин боловсруулан мэдээлэх юм.
-Ирэх сард хүйтний эрч бага зэрэг суларна-

Ирэх 12-2-р сард цаг агаар ямар байх талаар цаг уурч Б.Жаргалангаас тодрууллаа.
-Ирэх өдрүүдэд 5-10 хэм хүйтэрнэ гэсэн урьдчилсан мэдээ гарсан байна?
- Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим. Харин Завханы ихэнх, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөв гарсан. Гэхдээ энэ сарын сүүлчээр хүйтрэхээр байгаа. Мөн хур тунадас дунджаас их орох мэдээ гарсан.
-Ирэх сарын цаг агаарын төлөв ямар байна?
Ирэх 12-р сард хүйтний эрч бага зэрэг суларна. Гэхдээ Төвийн нутгийн хойд хэсэг, Хэнтий нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөв гарсан. Харин Говийн нутгаар болон Баянхонгор, Өмнөговь аймгуудын нутгаар дулаан байхаар байна. Нэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим.
Хур тундасны хувьд 12-р сард нутгийн зүүн хагастаа их, баруун өмнөд хэсэгтээ бага орохоор ажиглагдсан. Нэгдүгээр сар олон жилийн дунджийн орчим байхаар байна.
-Энэ сард хур орох тунадасны хэмжээ ямар байх төлөв гарсан бэ?
Сарын сүүлээр буюу гуравдугаар арван хоногт орох хур тунадасны хэмжээ их байгаа. Түүнчлэн хамрах нутаг дэвсгэрийн хувьд ч тэр том хүрээг хамарсан. Тиймээс иргэд тээвэрчдийг шаардлагагүй тохиолдолд хол замд гарахгүй байхыг анхааруулж хэлмээр байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголчууд минь цаг агаарын урьдчилсан мэдээ мэдээлэлд ойр байж ec эхлэхээс өмнө хот хөдөөгүй гэр орноо сайн дула�##�ж өвөлдөө өнтэй орохыг хүсэн ерөмү.
Ард түмнийхээ өвөлжилтийн бэлтгэлд ямар ч анхаар�##� хандуулахгүй зөвхөн epөнхий сайдынхаа суудлыг булаац�##�даж байгаа үхсэн МАН ыг тарааж үхсэн МАН ыг өмөөрдөг Булган (Цагаан Хун)Оюун Цэдэн хүчингийн хэрэгтэй Нямбаатар мэнгэт Нямдорж үхсэн МАН ын нэр барьж УИХ д суусан бүх хүмүүсийн Хятадын тагнуулчин Нацагийн Багабандийн Хятад ээжтэй Хүрэлбаатарын ард түмэнтэйгээ Хятадаар ярьдаг Ухнаагийн Хүрэлсүхийн МАХН аа тарааж Ухнаагийн Хүрэлсүхийн боол болсон Намбарын Энхбаярын манж зантай Хятад Элбэгдоржийн хууль зүйн сайд гэх Б.Энхбаярын хууль бусаар баригдсан музейг нь хууль бусаар олсон орлого ард түмний татварын мөнгөөр хөрөнгөжсөн хөрөнгө хууль бусаар эзэмшиж байгаа хувьцаа газар зэргийг нь хурааж 2026оны төсөвт төвлөрүүлэн эдгээр хүмүүст ардчиллын �##�тан хараацай С.Зориг агсны амь биеийг хамтарч хөнөөсөн д нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу ?