Нийгэм мэдээ

Улаанбаатар болон Бурёнг хот хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Бурёнг хот хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Бурёнг хотын дарга Ким Дон Ил гарын үсэг зурсан юм.

Тус хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулснаар хоёр хот соёл, аялал жуулчлал, боловсрол, эдийн засаг, байгаль орчны салбарт хамтран ажиллах боломж бүрдэж байна. 

Ташрамд, Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 3 дугаар сарын 26-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил 35  жилийн ой тохиож байна. Манай хоёр улсын харилцаа нь олон салбарт өргөжин хөгжиж, түүхэн болон стратегийн чухал түншлэл юм.

Тухайлбал,  1990 оны байдлаар хоёр улсын гадаад худалдааны эргэлт 2.7 сая байсан бол 2024 оны эцэст 620 сая ам.доллар болж өсөн нэмэгдээд байна. Монгол Улсын хувьд БНСУ-аас автомашин, тамхи, гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг голчлон импортолдог бол тус улсад молибден, жонш зэрэг ашигт малтмалын төрөл, ноолууран хувцасны төрлийн бүтээгдэхүүн экспортолдог юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button