Нийгэм мэдээ

"Зам ашигласны төлбөрөө 30 хоногт төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцно"

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд байрладаг төлбөр авах цэгүүдийг үе шаттайгаар цахимжуулж байна. Одоогоор байдлаар Улсын хэмжээний  33 төлбөр авах цэгийн  12-ыг одоогоор  бүрэн цахимжуулсан юм.   

Төлбөр авах цэгүүд цахим болсон нь  олон давуу талтай ч жолооч нар үүссэн төлбөрийг  хугацаанд нь төлөхгүй байна. Иймд “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас "Авто замын орлого төвлөрүүлэлтийг нэмэгдүүлэх аян"-ыг 2025 оны 11 дүгээр сарын 05-наас эхлүүлжээ.  Аяны хүрээнд хуримтлагдсан төлбөрийг газар дээр нь төлүүлэх ажлыг зохион байгуулна. Иймд жолооч нарт хугацаандаа төлбөрөө барагдуулахыг сануулж байна. Төлбөрийг 30 хоногийн дотор төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, үндсэн төлбөр дээр нэмж төлүүлнэ. Ebarimt.mn,  Ezam.mn, E-MongoТ lia.mn зэрэг төлбөрийн системд регистр, тээврийн хэрэгслийн улсын дугаараа оруулан төлбөрийн мэдээллээ шалгах болон төлөх боломжтой юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Машины татвараа бууруул. Тэгэхгүй бол тэмцье

Зочин
Зочин

Та нар замынхаа цасыг цагт нь цэвэрлэдэг болчихооч. Ерөөсөө цэвэрлээгүй, ихэнх замыг.

Зочин
Зочин

МУУ ҮМХИЙРСЭН АЛНЫ АРЧДАСУУДАА ӨШӨӨ ЮУ ГЭЖ ДАРАМТАЛМААР БАЙН

ЗочинЗочин
ЗочинЗочин

Жолооч гар арай л дэндүү дарамт хавчилганд хүлцэнгүй байх юмаа

Холбоотой мэдээ

Back to top button