Нийгэм мэдээ
Эмч, эмнэлгийн ажилтнууд 3 хоногийн дараа ажил хаяна

Өмнөх долоо хоногт Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн ээлжит бус 13 дугаар хурал хуралдсан.
Тус хурлаар эмч, ажилтнуудын үндсэн цалинг 3.5 саяд хүргэх асуудлыг хэлэлцсэн юм. Тодруулбал, Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалин нэмүүлэх асуудал үр дүнд хүрээгүй учир хөдөлмөрийн хуулийн 25.1.2 заалтаар Хөдөлмөрийн сонирхлын хамтын маргаан үүсгэж, ажил хаялт зарлахаар албан ёсны шийдвэр гаргаад буй.
Тэд хурлын тогтоолоо албан ёсоор Эрүүл мэндийн яаманд танилцуулснаар энэ сарын 13-ны өдрөөс буюу Пүрэв гарагаас эхлэн ажил хаяна.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ажил хаясан багш, эмч нарыг төрийн албан хаагчийн хувьд хуулийн дагуу бүгдийг хал. Оронд нь төгсөх курсийн оюутнууд, тэтгэвэрт гарсан ахмадуудаа ажиллуулахад л болно. Мөнгө дагасан, улс төрчдийн суганы үснүүд хүүхэд бидэнд хэрэггүй. Тэд сэтгэлээсээ ажиллаж чадахгүй. Ил гарсан дээр нь хурдан халж, цэвэрлэх нь зөв.
Төр буруу ажиллаж байна. Ажил хаясан хугацааны цалин олгож болохгүй. Харин цалингийн нь хасах ёстой. Ажиллаагүй хүнд цалин олгодог хууль байхгүй.
АЖИЛ ХАЯСАН ХОНОГИЙН ТООГООР ЦАЛИН ХӨЛС БОДОХ ЁС БАЙХГҮЙ ШҮҮ. Харин ажил хаях нь өөрсдийн мэдлийнх. Ер нь тэгээд багш нар л гэхэд сонгуулиар үхэж байгаа юм шиг МАН-ын тараах материа л айлуудад тараах ажлыг нь хийж өгч гүйлдчихээд хэдэн бор төгрөгөөр биеэ зарсан. одоо эргээд эзэн нам засаг руугаа ноцож байгаа бол хохь чинь!