УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын Их хурлын маргааш ОХУ-ыг зорино

Энэ сарын 15, 16-ны өдрүүдэд МАН-ын Их хурал болж, эрх баригчид намын даргаа сонгоно.

Тэгвэл МАН-ын Их хурал дууссаны маргааш буюу 17-нд Ерөнхий сайд Г.Занданшатар Москваг зорих аж. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцох юм байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус хурал энэ жил Оросын холбооны улсын нийслэл Москва хотноо энэ сарын 17-18-ны хооронд болох юм.

Манай улс ШХАБ-т ажиглагч улсын статустай байдаг.

Өнгөрөгч 2024 оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байхдаа Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Амгаа
Амгаа

Зандан бол хогийн новш чамайг ард түмэн сонгоогүй шүү дээ чи ичээчээ

Паа яанаа, боль боль
Паа яанаа, боль боль

Өмнөөс нь иччихлээ, нүүр улайж байна. Ёстой нөгөө "Дуугүй бай, дуу чинь муухай байна. Цаашаа хар, царай чинь муухай юм" гэдэг боллоо.

Холбоотой мэдээ

Back to top button