БНХАУ зарим газрын ховор металлыг АНУ руу гаргахыг хориглосноо түр зогсоов
БНХАУ галлий, германий, сурьма болон бусад элементүүдийг АНУ руу экспортлохыг хориглосноо түр хугацаагаар зогсоож буйгаа мэдэгджээ. Тодруулбал ням гарагаас /2025.11.09/ эхлэн энэ сарын 27-ны өдөр хүртэл экспортын хоригийг цуцлах юм.
Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард БНХАУ-ын Худалдааны яам тус хоригийг зарлаж байсан. Мөн Худалдааны яам бал чулууг ямар зорилгоор хэрэглэх гэж буйг хатуу шалгадаг хяналтаа зогсоосон юм. Аравдугаар сарын 9-нд БНХАУ зарим газрын ховор металл болон литийн зай хураагуур хийдэг материалд экспортын хязгаарлалт тавьсан. Тэрхүү хязгаарлалтаа өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2025.11.07/ зогсоосон юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар аравдугаар сарын 30-нд БНСУ-д уулзаж хэлэлцсэн. Хоёр улсын удирдагч бие биеийнхээ эсрэг авсан худалдааны арга хэмжээг суллан, тарифаа бууруулах тохиролцоонд хүрсэн билээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.