Хөндөх сэдэв: Зарим сумууд чоноо дийлэхгүй уралдаан зарлаж, хурдан удмын адуугаар шагнаж байна
Монгол алтай нурууны ар өвөр бэл болох Говь-Алтай аймгийн Тонхил сум болон Бугат сумдад чононы тоо толгой сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Тэрчлэн Тонхил сумын бог малын 10 хүртэлх хувийг саарал чононд алддаг гэсэн судалгаа гарсан байна. Тиймээс иргэдийн саналаар тус сум аравдугаар сарын 14-нөөс арванхоёрдугаар сарын 13-ныг хүртэл чоно агнах болзолт уралдаан зарлажээ.
Энэ тухай тус сумын засаг дарга Ч.Жаргалсайхан "Манай сум Монгол Алтай нурууны ар өвөр бэлээр нутагладаг учир бартаа, хад их. Сүүлийн үед манай сумын бод мал төл авахаа больсон. Адуу, үхрийн төл бол шууд чонын мэдэлд очдог болоод удаж байна. Түүнчлэн "бог малийн 10 хувь нь чононд бариулж байна" гэсэн судалгаа хүртэл гарсан. Бүх нийтийн хурал хийхээр "чоно агнаад өгөөч" гэсэн санал гардаг. Үүний дагуу чоно авлах аяныг эхлүүлж, болзолт уралдаан зарласан. Төсвийн мөнгөөр тус уралдааныг санхүүжүүлэх боломжгүй учир шагналын сангийн их үүсвэрийг иргэдээс авахаар болсон" гэлээ.
Тонхил сум өнөөдрийн байдлаар 50 гаруй чоно агнаад байгаа аж. Түүнчлэн ЗДТГ-аас нийлбэр дүнгээр хамгийн их чоно авласан баг болон "шилдэг анчныг" шалгаруулан шагнаж урамшуулах юм байна. Мөн чонын авыг баг тус бүрт зохион байгуулах бөгөөд иргэд шагналын санг бүрдүүлэхээр болжээ.
- 1-р байр 3 сая төгрөг
- 2-р байр 2 сая төгрөг
- 3-р байр 1 сая төгрөгөөр шагнуулах юм.
-Анчин н.Бат-Очир: Сүүлийн хэдэн жил чоно агнах хүнгүй болчихсон учир элбэгшсэн-
Тэгвэл энэ талаар нутгийн иргэд ямар байр суурьтай байгаа талаар ахмад анчин Бат-Очироос тодруулсан юм. Тэрбээр 200 гаруй чоно, 120 гаруй бэлтрэг нийтдээ 300 гаруй чоно агнасан ахмад анчин. Өдгөө 76 настай, Тонхил сумын уугуул суугуул иргэн. Түүний төрсөн ах, нагац хоёр анчин хүмүүс байжээ. н.Бат-очир тэднийг даган ан хийж сурсан аж.
-Сүүлийн үед танай нутгаар чоно сүрэглэн явах нь ихэссэн гэж сумын удирдлагууд ярьж байна. Яг малчны хотонд энэ асуудал хэр байна вэ?
-Манай нутагт чоно элбэг, 18, 20 гэх мэт олон тоогоороо сүрэглэн явдаг болсон. Сүүлийн гурван жил манай сум бод малын төл бараг аваагүй. Чоно авлахаа больсон учир чоно сүрэглэж айлын хот руу орох болсон байх.
-Нутгийн залуус агнаж байгаа гэсэн. Таны хувьд чоно авлаж байна уу?
-Нүд хараа муудаж ойр орчмоо харахаа болиод байгаа учир сүүлийн хоёр жил чононы авд явахаа больсон. Хааяа нутгийн залууст чоно агнах талаар зааж, үг дайдаг юм. Хүүхдүүд олон аргаар явж агнаад байгаа сурагтай. Ууланд унтвал гэтэж очоод бууддаг, үргэвэл тал газар хөөж гаргаад машин техникээр дайрдаг юм шиг байна. Өдөрт хоёр чоно агнадаг, сумын хэмжээнд нийтдээ 50 гаран чоно агнасан гэсэн. Чоныг агнахдаа "азарга", "гичий" хоёртой нь хамт агнавал сайн. Сүүлийн үед чоно агнах хүнгүй болсноос ингэж ихээрээ өссөн. Зарим нь энэ тэндээс нүүж ирсэн ч байж магад. Миний үед машин техник байхгүй учир мориор дагаж яваад унтахыг нь хүлээж байгаад бууддаг байсан. Боломжтой бол хүнээр үргээлгэж хөөлгөөд ирэх замыг нь тосож байгаад агнадаг байлаа. Одоо үед техник хэрэгсэл ч их болж дээ.
-Сүүлийн үед чоно агнах хүнгүй болоод тоо толгой эрс өссөн байх нь. Танай сум ер нь чоно ихтэй байв уу?
-Манай сум эртний л чоно ихтэй нутаг. Дээхэн үеийн анчид агнаад бэлтрэгийн аваад байдаг байсан учир гайгүй байж дээ. Сүүлийн хэдэн жил чоно агнах хүнгүй болчихсон учир чоно элбэг болсон. Баруун таван аймагт гурван жилийн өмнөөс чоно агнахыг хориглосон. Агнавал 200 мянган төгрөгөөр торгоно хуультай болсон юм байх. Харин энэ жилээс хорио тавигдаад манай нутагтай хил залгаа сумдад "чонын ав" зохиогоод байгаа сурагтай.
-БОУАӨЯ: Чоно агнахад мөнгөн урамшуулал олгох, зургийг цахимд тавихгүй байх чиглэл өгсөн-
Саарал чоно нь экосистемийн дээд түвшний махчин амьтан бөгөөд тэдний оршин тогтнол нь зэрлэг байгалийн эрүүл эсэхийг илтгэдэг гол үзүүлэлт болдог байна. Түүнчлэн саарал чоно нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны үнэлгээгээр ховордож болзошгүй ангилалд оржээ. Тэгвэл энэ амьтныг агнахад урамшуулалт уралдаан зарлах нь зүй ёсны асуудал мөн эсэхээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас тодруулсан юм.
-Сүүлийн жилүүдэд Говь-Алтай аймгийн зарим сумдад чононы тоо эрс өсөж бэлчээрт байгаа малыг идэх, олноороо сүрэглэн явах асуудал гарах болж. Тиймээс нутгийн иргэд нэгдэн агнах болсон байна?
-Амьтны тухай хуулийн дагуу жил болгон ахуй зориулалтаар агнах амьтны тоог салбарын сайд тогтоож өгдөг. Тусгай зориулалтаар агнах амьтныг тоог Засгийг газраас баталдаг. Мөн "26.1.Төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг тооцохдоо амьтны нөөц, хэрэгцээг харгалзан аймаг, нийслэл тус бүрээр тогтооно" гэж заасан байдаг. Тэгэхээр тухайн аймаг, сумын ИТХ нь агнах амьтны тоог тогтоодог.
-Орон нутгийн иргэдээс "чононы тоо толгой ихэссэн, тиймээс агнаж өгнө үү" гэсэн санал гомдол ирдэг үү?
-Өнгөрсөн жил зарим аймаг сумууд "чонын тоо толгой их байна" гэсэн албан бичгийг салбарын сайдад хүргүүлж байсан. 2019 оноос 2024 онд орон нутгийн хэмжээнд 1056 саарал чоныг ахуйн зориулалтаар агнах зөвшөөрөл олгосон боловч 153 чоно агнасан судалгаа байдаг. Тиймээс "чоно хүн, мал руу дайрч байна" гэх мэдээллийг бид хүлээн авч хуулийн дагуу тоо толгой, сүргийн бүтцийг зохицуулах, өөрчлөхөөр энэ онд чоно агнахад авдаг төлбөрөөс чөлөөлөх боломжийг бүрдүүлсэн.
-Урамшуулал, уралдаан зарлан чоно авлах нь хэр зохимжтой вэ?
-Орон нутгууд чоноо агнаж чадахгүй байгаа учраас мөнгөн урамшуулал олгож байгаа байх. Яамны зүгээс чоно агнахад мөнгөн урамшуулал олгох уралдаан зарлах, агнасан зургийг олон нийтийн сүлжээнд тавихгүй байх зэрэг чиглэлийг хүргүүлсэн.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас саарал чоныг агнахад авах арга хэмжээний талаар Аймгийн засаг дарга нарт чиглэл хүргүүлжээ. Үүнд,
- Саарал чоно нь Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын II хавсралтад орсон амьтан тул саарал чонын тоо толгойг сийрэгжүүлэх ажлыг зохион байгуулахдаа амьтныг агнаж байгаа болон ав зохион байгуулж буй зураг, бичлэг, уралдаан, бусдыг амьтан агнахад
уриалсан мэдээллийг цахим орчинд тавихыг хатуу хориглох. - 2025 оны 02 сараас хойш хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан, агнасан чонын тоо мэдээллийг улирал бур ирүүлэх ажлыг хэрэгжүүлэх, саарал чонын тоо толгойг сийрэгжүүлэх арга хэмжээг 2025 онд багтаан дуусгах;
- Саарал чоно, Цоохор ирвэс зэрэг амьтны ач холбогдол, зэрлэг амьтны идэш тэжээлийн онцлог болон малчдыг малаа хариулгатай байлгах, байгальтайгаа зэрэгцэн орших талаар иргэдийн хандлагыг өөрчлөх
- 2026 оны орон нутгийн төсөвт саарал чонын судалгаа, мониторинг хийх зардлыг тусган, хэрэгжүүлэх зэрэг чиглэлийг хүргүүлжээ.
-Говь-Алтай аймгийн Бугат сумын ЗДТГ-ын дарга А.Мягмаршагдар: Иргэд олон чоно агнасан нэгнээ хурдан удмын адуугаар шагнаж байна-

Зургийн тайлбар: Бугат сумын иргэд чоно агнах талаар хуралдаж буй нь
Говь-Алтай аймгийн Тонхил сумтай хил залган Бугат сум оршдог. Мөн уул хад ихтэй учир чоно элбэг. Тус сумд Тахь үржүүлгийн газар байдаг аж. Энэ жил 56 гүү унагласан ч одоо 26 унагатай үлджээ. Үлдсэн 30 унага нь чонын хоол болсон байна. Тэгвэл Бугат суманд нөхцөл байдал ямар байгаа талаар тус сумын ЗДТГ-ын дарга А.Мягмаршагдараас тодрууллаа.
-Танай суманд саарал чоно элбэг байгаа гэж сонссон. Үүн дээр хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?
-Манай сум уул хад ихтэй учир чоно элбэгтэй. Харин сүүлийн хоёр жилээс төл авхуулахаа болиод байна. Баруун аймгуудад чоно агнах хориотой байдаг байсан бол УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын санаачилсан хуулиар чоно агнадаг болчхоод байгаа. Тиймээс иргэдийн саналаар сумын гурван багийн хэмжээнд чоно агнах болзолт уралдаан зарласан. Манай сумын гурван багт 10-р сараас чоно агнах ажил эхэлсэн. Одоогоор 30 орчим чоно агнаад байна. Тэгсэн хэдий ч чоно элбэг, "тав, 10 гэх мэт сүрэглэн явж байна" гэсэн иргэдийн мэдээлэл ирсээр байгаа.
-Саарал чоно агнасан хүнийг урамшуулна гэж сонссон?
-Өнгөрсөн сараас 12-р сар хүртэлх хугацаанд "хамгийн их чоно агнасан хүнд нэг сая төгрөг өгнө" гэх мэтээр тухайн багийн иргэд өөрсдөө урамшуулж байгаа. Зарим нь "хурдан удмын адуугаар байлна" гэхчлэн иргэд өөрсдийн мал, эд хөрөнгөө чононоос хамгаалахын тулд энэ ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай нутагт ч гэсэн чоно ихсээд байгаа, шөнө болгон хот руу орж ирээд нохой хуцуулаад айдас төрдөг боллоо, энэ бол нэг т�##�аараа м�##�чдын амьжиргаанд шууд нөлөөлж байгаа асууд�##� шүү дээ
Chihed heruul bish gehdee chono zövhön m#laa bish bayarhan tuuh, baigaliin togtson tövshnii amitan shüü dee, ingej buunuur ni agnah zöv uu gej bodoj bna
Bi Tonkhil sumiin hun, uneheer chono elbeg bolson, heden jil avlahgui baisnii gai odoo garj bna daa, m#lchid chin shunu untaj chadahgui, uur arga alga
Chononuudiig zohion baiguulaltai avahgui bol bagaasaa surguuli yavj chadahgui bgaa huuhed ch bna, honhor gazruudad mori uher ni alga bolood baina
Neg talaas chono bol baigaliin togtson zuil, nogoo talaas m#laa hamgaalahgui bol m#lchin hunii amidral hetsuu bolson, balansaa oloh heregtei
Bi facebook deer harlaa, zarim ni chono avlaa geed zurag tavisan bna lee, yamar ih huurhii medremj toruulsen gj sanagdaj bsan, tegeed yaaj iim zovdog bainaa
Harin chonogui bolvol boloogui shuu, guzeetei hulganaas hetsuu amitan garna, baigaldaa joohon bodoj handmaar baina ulsiin hemjeend
Nuguu yumnuudaa avaad uramshuulah geed bgaa ni buhniig mongo bolgoj harj bgaa ni l gomdmoor, chono chin mongoor hemjigdeh zuil bishdee
Govi-Altai bol yalt ch ugui baruun talin chono ihtei nutag, bi ömnö ni yavj bsan, uuliin dund huchtei ul mur ni zunduu haragddag bsan
Chono avna geed bolzolt urladaan zarlasan ni zarim talaaraa zöv, gehdee niitiin suljeend zurgiig ni taviad baih n buur buruu
Manai end bas m#lchid ni chono ideed bna geed hashraad baigaa, gehdee zunduu orlogogui irged chono avaad amidralaa zalguulj bgaagaa nuuhgui l bna
Chono avna gej buunuur ni buudaad duusgah bish, zohion baiguulalt saitai huneer, mergejliin angid uguud avah heregtei shd
Uul hadnii chono chin baigaliin shav daragchid, tuuniig buunuur ni ustgaval hulgana, zuram, yanz buriin amitan ihseed daanch hetsuu bolno
Tonkhiliin ahmad anchid ch ih turshlagatai humuus, tednii ugiig sonsoj ajillahgui bol zaluu nar zunduu buruu arga hereglej bgaa gej sonsson
Facebookeer neg hun bichsen bsan, chono avsan nertei bolood zurgaa taviad huurhii amitan shig haragdaj bsan, ingej zurgaa tavihaa bolimoor
Bi Bugatiin hun, ene jil uneheer chono ihsenee medersen, morinii unaga maani hurtel alga bolj bna, 26 unaga gedeg chin mash ih too shuu
Chono avah ni zov, gehdee bugdiig ni duusgaj bolohgui, bas zergelduuleed irvel tsoohor irves hurtel hohiroh magadlal bna
Yasan ch bailaa chono avlaa geed ulsiin hemjeend magtah bish, uur arga bodoj oloh heregtei shuu, suuliin ued huuhed chono buudaj surj bna geed aij bna
Nuguu “3 saya, 2 saya” geed shagnal tavisan ni zarim neg hund bol ih mongo, tegheer chono avahiin tuld uhaan ni bur aldagdah vii
Baigaliin yamnii helsen zov shuu, zurag bichlegee tavij uuriiguu gaihuulahaa bolih heregtei, humuusiin handlaga buruu bolchood bna
Manai hadnii naiz chono avahiin tuld uuland honood buunuur ni barij bsan gej yarisan, huurhii yasan hetsuu, m#laa ch hadgalj chadahgui bna
Zarim hun “chono bol muuhai amitan” gej boddog, gehdee ter chono chin baigaliin togtvortoi bdalin neg heseg, m#lchid ch bodlogotoi baih heregtei
Bi Altai nutgiin hun bish ch gesen ene asuudal uneheer tom, aimag sumuudiin dund neg zereg bodlogo heregtei shdee
Tonkhiliinhan odoo barag tsereg shig zohion baiguulalt hiigeed bna gej sonsson, 50 chono gedeg bol mash ih too, yasan ch ayultai ulsuud ve
Unen shuu, uul deer chono ni olnoor yavj, shunu bolgon nohoi huutsulddug bolson, odoo chin huuhduud ni ch surguuli yavj chadahgui bolchood bna
Zarim zaluu nar ni mashinaar hurgeed chono huuj buudaad yavj bna gej sonsson, ene chin baigaliin esreg uildel bishuu
Хотоос хэдэн дронтой �####�нууд аваачиж бгаад г�##�лаач