Гэмт хэрэг

"Чингис хаан" банканд ₮2.2 тэрбумын давуу байдал олгосон гэх Б.Баяндэлгэр нарыг өнөөдөр шүүнэ

Төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-ын харьяа “Гашуун сухайт авто зам” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Баяндэлгэр, ерөнхий нягтлан бодогч асан Л.Халиун нарт холбогдох хэргийг өнөөдөр шүүнэ.

Тодруулбал, “Гашуун сухайт авто зам” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Баяндэлгэр нар нь төлөөлөн удирдах зөвлөлөөс мөнгөн хуримтлалыг шилжүүлэх талаар шийдвэр гараагүй байхад "Чингис хаан" банкинд 2 тэрбум 276 сая төгрөгийг шилжүүлж эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн билээ.

Эргэн сануулахад, “Гашуун Сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Баяндэлгэр, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Л.Халиун нар албан тушаалаа урвуулж, компанийнхаа Эрсдэлийн сангийн мөнгөн хөрөнгө болох 2.3 тэрбум төгрөгийг “Чингис хаан банк”-нд байршуулж, тус арилжааны банкныханд давуу байдал олгосон, зах зээлийн дунджаас илүү үнээр, сонгон шалгаруулалтгүйгээр техник тоног төхөөрөмж худалдан авсан гэх хэрэгт холбогдсон байдаг. Б.Баяндэлгэр нь Налайх дүүргийн ЗДТГ-ын дарга, Засаг дарга, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт Тамгын газрын дарга зэрэг албан тушаал хашиж байсан нэгэн аж.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ямар аймар худалч хүмүүс доор нь коммет бичээд байгаа нь бэ ажилчдынхаа нийгмийн асуудлыг сайн хангаж байсан гэж авч байна шал худлаа муу хүний тариасан балга хэдэн жилдээ арилгадагүй гэдэгдээ

Зочин
Зочин

Халиунаа ч асуудалтай хүн дээ.

Зочин
Зочин

Ийм хулгайч нарыг олон жилээр хорих ял шийтгэх хэрэгтэй!!!

Зочин
Зочин

Гэм буруутай нь тогтоогдоогүй бхад хүний нэр хүнд унагаж буруутай мэтэар гүтгэх чинь хуультай шүү танай сайт худхл мэдээлэл тараахаа болиорой

Aaaaaa
Aaaaaa

Henii zahialgaar shuuj bga hereg yum boldoo?

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин

Бүрэн мэдээллээ зөв авсныхаа дараа нийтлэл бичиж сураарай. Компаний дотоод журманд ТУЗ-аас зөвшөөрөл авах ёстой гэж заагдаагүй байдаг. Захиалгатай нийтлэл хийж хүний нэр төрд халдахад хуультай байдаг шүү !

Зочин
Зочин

Явган яриаг нийтлэл болгож суудаг сэтгүүлчид чинь хуулиа мэддэггүй юмуу?

Зочин
Зочин

Шүүлтүүргүй уншсандаа шууд итгэдэг хүмүүсийн тархийг угааж суухаа зогсоогоорой

Жолооч
Жолооч

Гашуунсухайт автозам ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа ажлаа ч гялалзуулж, хэдэн муу ажилчдынхаа нийгмийн асуудлыг ч сүрхий шийдэж байсан хүн юм билээ.
Хэн гэгч ноёдын дургуйг хүргээ юм бол доо зайлуул. Олигтой сэтгэлтэй хүн ямар өөд нар үзэх ч биш дээ энэ үед ...

Зочин
Зочин

Үнэн мөн нь олдоноо тийм юм хийх хүн бишээ Баяндэлгэр

Холбоотой мэдээ

Back to top button