Гадаад мэдээДЭЛХИЙ

Францын Ерөнхийлөгч асан Саркозиг давж заалдах хурал хүртэл суллахаар боллоо

Францын Ерөнхийлөгч асан Николас Саркози сонгуулийн санхүүжилтээ Ливи улсаас босгосон хэргээр таван жилийн хорих ял сонссон. Тэр шүүхийн шийдвэрийг давж заалдсан ч гэсэн аравдугаар сарын 21-нээс ял эдэлж эхэлсэн байсан юм. Тэгвэл Парис хотын шүүх түүнийг давж заалдах хурал эхлэх хүртэл суллах шийдвэр гаргасан байна.

Шүүх түүнийг зугтах эрсдэл байхгүй учир давж заалдах хүртэл шоронд хоригдох шаардлагагүй хэмээн үзсэн юм. Саркози шүүхэд хэлэхдээ шоронд суух нь хэцүү байсан гэжээ. Тэр гэртээ харьсны дараа “Үнэн ялах болно. Амьдрал үнэн ялна гэдгийг бидэнд зааж өгдөг” хэмээн Х дээр нийтлэл оруулсан байна. Одоо тэрбээр давж заалдах үйл явцад анхаарлаа төвлөрүүлж ажиллана гэжээ. Түүний бага хүү Луис бага байхдаа аавтайгаа авхуулсан зургаа “Эрх чөлөө мандан бадартугай” гэсэн тайлбартай нийтэлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button